”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Зөнөх өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ

Хэрхэн урт наслах вэ? Хүн өдөр бүр хооллоод, хөдөлгөөн хийгээд байвал 120 хүртэл наслах боломжтойг эрдэмтэд мэдээлдэг. АШУҮИС-ийн Тархи судлалын хүрээлэнгийн захирал, анагаах ухааны доктор Л.Баттүвшингийн хэлснээр хүний тархи үхэждэг байна.

       Өөрөөр хэлбэл, бага багаар үхэжсээр байгаад зөнөдөг.   Биологийн үхэл нь зөнөгрөл буюу тэнэг болох бөгөөд нэг ёсондоо нас дээр гарсан хүн таньдаг хүнээ танихаа байдаг нь тэр аж. Зөнөх, мартах өвчнөөр шаналах иргэдийн тоо нэмэгдэж, эрс залуужсаар байгаа судалгаа гарчээ. Сүүлийн үед залуусын дунд мартамхай болох тохиолдол нэмэгдсэн байна.  

Иймд: 

    Та мартах, зөнөх өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд эхний ээлжинд тархиа удирдаж сурах хэрэгтэй. Зөнөх өвчин тусах шинж тэмдэг илэрвэл эхлээд хувь хүн жирийн байдлаа алдана. Юм бичиж авахаасаа илүү тогтоож сурах хэрэгтэй. Энэ нь мартах, зөнөх өвчнөөс хамгаална. Тогтоох үйл явц тархинд эерэгээр нөлөөлдөг. Муу мэдээлэл хүлээн авахаас татгалзаж, тархиа зөвхөн аз жаргал, баяр баясгалангаар дүүргээрэй. Эерэг байдал тархийг залуужуулдаг. Ихэнх цагаа ухаалаг утас, компьютер болон зурагт үзэхэд зарцуулахаас зайлсхий. Ухаалаг эд зүйл тархийг гэмтээх эрсдэлтэй. Үргэлж залуугаараа байхын тулд та адал явдалтай ном уншиж, тархиа баясгах хэрэгтэй. Үнэтэй эмчилгээний оронд ном таны тархийг залуужуулж, олон талаас харж, үнэлэлт дүгнэлт хийхэд тусалдаг гэдгийг санахыг мэргэжилтнүүд зөвлөж байна.  

Найруулагч:ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:zaluu
Мэдээ үзсэн:3097
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой