”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Өвөр Монгол сүүн бүтээгдэхүүний салбарын санхүүжилтийн хүндрэлийг бууруулах зорилгоор 13.7 тэрбум юаний зээл олгов

Өвөр Монгол орон сүүн бүтээгдэхүүний салбарын санхүүжилтийн хүндрэлийг бууруулах зорилгоор 13.7 тэрбум юаний зээл олгосон байна.

        ӨМӨЗО-ы санхүүгийн байгууллага энэ онд сүүн бүтээгдэхүүний салбарт нийт 13.7 тэрбум юаний зээл олгосноор Өвөр Монголын сүүн бүтээгдэхүүний салбарын хөгжилд чухал ач холбогдол үзүүлсэн байна.

Энэ онд Өвөр Монгол орон цар тахлаас урьдчилан сэргийлэх, хяналт тавих, ажил үйлдвэрлэлээ дахин эхлүүлэх шаардлагын дагуу сүүн бүтээгдэхүүний аж үйлдвэрт нарийвчилсан үйлчилгээ үзүүлж, сүүний чиглэлийн санхүүжилтийн 56 төсөлд 21.6 тэрбум юаний хөрөнгө оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл долоон тэрбум юаний төслийн гэрээнд гарын үсэг зураад байна.

Өвөр Монгол орон банк, даатгал, үнэт цаас, баталгаа болон бусад санхүүгийн байгууллагуудыг сүүн бүтээгдэхүүний дэд бүтцийг бий болгох, тарих, үржүүлэх, боловсруулах янз бүрийн холбогдох салбарын эргэн тойронд мал аж ахуйн бүсийн томоохон хэмжээний зээл олгох, саалийн үнээний амьд моргежийн зээл зэрэг санхүүгийн бүтээгдэхүүнийг шинэчлэхэд хамтран ажиллахыг удирдаж, сүүн бүтээгдэхүүний салбарын санхүүжилтийн хүндрэлийг шийдэхээр зүтгэсэн байна.

Өнөөг хүртэл Өвөр Монголын сүүний салбарын бүх зээлийн үлдэгдэл 21.1 тэрбум юаньд хүрч, 2019 оны эцсээс 5.6 тэрбум юаниар нэмэгдсэн байна.

Мөн өнөөдрийг хүртэл Өвөр Монголын саалийн үнээний тоо толгой нийт 1.2 сая хүрч, үнээний сүүний жилийн гаралт 5.7 сая тоннд хүрч, сүүн бүтээгдэхүүний салбар нэг жилд 100 тэрбум гаруй юаний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг давуу талтай салбар болж хөгжжээ. Үүнээс гадна, сүү үйлдвэрлэх, боловсруулах үйлдвэрлэлийн цар хүрээ, сүүн бүтээгдэхүүний зах зээлд эзлэх хувийн жин нь сүүлийн жилүүдэд Хятадад тэргүүлсээр ирсэн байна.


 

Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:mgyxw.net
Мэдээ үзсэн:447
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой