”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ван Итэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 09 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотноо Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад Хэргийн Сайд Ван Итэй уулзав.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга БНХАУ-ын Дарга Ши Жиньпинд дэвшүүлсэн мэндчилгээг нь уламжилж өгөхийг Ван Игээс хүсэв. Халтмаагийн Баттулга хэлэхдээ: - Монгол Улс нь Монгол, Хятадын харилцааг чухалчлан үзэж байгаа бөгөөд Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд тасралтгүй шинэ ойлголт оруулахад бэлэн байна гэжээ. Цар тахлыг үед хоёр тал  харилцан дэмжин, харилцан туслалцан, хамтдаа цар тахлын эсрэг тэмцсэн. Мөн нүүр тулан дэмжиж байгаагаа илэрхийлэхээр миний бие Хятадад айлчлах тусгай аялал хийлээ. Хоёр орны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа амжилттай хөгжиж, цаашид хамтын ажиллагааны өргөн орон зай байна. Монгол Улс Хятад улстай олон салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, худалдааны цар хүрээг тасралтгүй өргөжүүлж, хөдөө аж ахуйн сайн чанарын бүтээгдэхүүн, нүүрсний экспортыг Хятад руу нэмэгдүүлэх, хилийн боомт, авто тээвэр, төмөр замаар хил дамнасан тээврийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, хоёр орны эдийн засаг, худалдаа,  хүмүүсийн харилцааг сайжруулахад бэлэн байна. Бүс нутгийн хөгжил цэцэглэлт, энх тайван, тогтвортой байдлыг хамтран хадгалахын тулд Монгол Улс, Хятад, Оросын гурван талт хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Монгол Улс Хятад улстай хамтран ажиллахад бэлэн байна гэв.

Ван И хэлэхдээ: - Цар тахал дэгдсэнээс хойш Хятад, Монгол хоёр улс бие биедээ туслан, бэрхшээлийг даван туулан, хүн төрөлхтний хамтын цогц, хүн төрөлхтний ирээдүйтэй хамтын нийгэмлэгийн үзэл баримтлалыг тодорхой тайлбарлав. Ялангуяа энэ оны 02-р сард Ерөнхийлөгч Хятадын цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах чухал цаг үед Хятадад айлчилж, 30000 хонь бэлэглэж, дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн нь Хятад, Монголын найрамдлын сайн түүх болсон. Хятад улс манай улсад эмнэлгийн хэрэгслийг идэвхтэй хандивлаж, урьдчилан сэргийлэх туршлага, мэдээллийг харамгүй хуваалцсан байна гэв.

Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж: Синьхуа агентлаг
Мэдээ үзсэн:4973
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой