”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Өвөр Монгол 100 цагаан идээний үйлдвэрийг дэмжин хөгжүүлнэ

Өвөр Монгол 100 цагаан идээний үйлдвэрийг дэмжин хөгжүүлэхээр төлөвлөж байна.

   Энэ жил Өвөр Монгол 30 сая юаний хөрөнгө зохицуулж, 100 цагаан идээний үйлдвэрийн өөрчлөлт шинэчлэлтийн ажлыг дэмжин, Өвөр Монголын цагаан идээний салбарын онцлогт хөгжлийг бий болгохоор төлөвлөж байна гэж ӨМӨЗО-ы Хөдөө мал аж ахуйн тэнхим сүүлийн өдрүүдэд мэдэгдсэн байна.

Өнөөдрийг хүртэл Өвөр Монголд 1000 гаруй албан ёсоор бүртгүүлсэн цагаан идээний үйлдвэр бий. Үүний дундаас ӨМӨЗО 100 цагаан идээний үйлдвэрийн стандартчилсан өөрчлөлт шинэчлэлийг дэмжиж, уламжлалт цагаан идээний салбарын тогтвортой хөгжлийг ахиулахаар шийдсэн байна.

             Бодитой дэмжих агуулга:

1. Уламжлалт цагаан идээний үйлдвэрийн тоног төхөөрөмж, цагаан идээний боловсруулалт, эрүүл ахуйн менежмент зэрэг тал дээр стандартчилсан бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлнэ. Үйл ажиллагааны механизм, үйлдвэрлэлийн стандартчилал, барааны тэмдгийг бий болгох, баталгаажуулсан бүтээгдэхүүний чиглэлээр үйлчилгээ үзүүлэх, уламжлалт цагаан идээний өөрчлөлт шинэчлэлтийг үе шаттайгаар дэмжинэ.

2. Цагаан идээний үйлдвэрийн бар код авах, шинэ техник, шинэ сав баглаа боодол нэвтрүүлэх, аж үйлдвэрийн сүлжээг өргөжүүлэх, эмчилгээний үнэ цэнийг хөгжүүлэх, соёлын утга санааг судлах, бүс нутгийн брэндийг бий болгох, малчдад орлогоо нэмэгдүүлэхэд нь туслах зорилгоор дэмжинэ.

3. Уламжлалт цагаан идээг супермаркетуудад борлуулах, бүтээгдэхүүний чанар чансаа сайтай, хоол хүнсний аюулгүй байдлын шаардлагыг хангасан цагаан идээг шууд хоолны газар нэвтрүүлэхийг урамшуулна.

4. Сүлжээ, цахим худалдааны платформ нээхийг дэмжиж, уламжлалт цагаан идээний цахим худалдаагаар дамжуулан сурталчлан борлуулахыг дэмжинэ.


 

Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:ӨМӨС
Мэдээ үзсэн:425
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой