”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Урт наслахын увдис

Монгол уламжлалт анагаах ухаан гэдэг хүн төрөлхтний уламжлалт анагаах ухааны чухал нэгэн хэсэг. Энэ ч утгаараа эрт үеэс өдгөөг хүртэл өөрийн өвөрмөц анагаах арга барилаар хүн төрөлхтөнд эрүүл энхийг соёрхсоор ирсэн. Нийгэм амьдралын нөхцөл боломж сайжрахын хэрээр хүмүүс эрүүл мэнддээ улам их анхаарах болжээ. Энэ удаад

     Монгол уламжлалт анагаах ухаан гэдэг хүн төрөлхтний уламжлалт анагаах ухааны чухал нэгэн хэсэг. Энэ ч утгаараа эрт үеэс өдгөөг хүртэл өөрийн өвөрмөц анагаах арга барилаар хүн төрөлхтөнд эрүүл энхийг соёрхсоор ирсэн. Нийгэм амьдралын нөхцөл боломж сайжрахын хэрээр хүмүүс эрүүл мэнддээ улам их анхаарах болжээ. Энэ удаад  бид ӨМӨЗО-ы Хятад, Монгол эмнэлэг, ӨМӨЗО-ы Олон улсын Монгол эмнэлгүүдэд 45 жил ажилласан, Хятадын нэрт ахмад монгол эмчийн нэг болох Хуан Жыганыг та бүхэнд танилцуулахад бэлэн боллоо. Тэрээр 1950 онд Баяннуур аймгийн Урадын өмнөд хошуунд төрсөн. Одоо Өвөр Монголын нэрт ахмад монгол эм эмнэлгийн ажлын өртөө байгуулж, найман муж орны нийт аймаг, хошуудад 20 гаруй ажиллах өртөө байгуулан, 100 гаруй шавьтайгаар эрүүл мэндийн чиглэлээр ажиллаж байна.
      - Сайн байна уу, Өнөөдрийн ярилцлагаа“СОУID-19”-ийн халдвар дэгдсэнээс эхэлье. Цар тахал одоо ч үргэлжилсээр. Монгол уламжлалт эм эмнэлэг халдварт өвчний эмчилгээнд хувь нэмрээ хэрхэн оруулж байна вэ?
    - Үнэндээ түүхэн цаг үед олон төрлийн халдварт өвчин гарч байсан л даа. Тэр болгоны эсрэг тэмцэж ажиллахад монгол уламжлалт эм эмнэлэг эрт үеэс өөрийн хувь нэмрийг оруулсаар ирсэн. Зарим халдварт өвчинд зориулан тусгай эм найруулж эмнэх өвөрмөц арга барилыг хайж хэрэгжүүлж ч байсан. Монгол анагаах ухаанд өвчний бактер хорын онцлогын дагуу судалгаа хийсэн туршлага бий. Эдгээр туршлага онолын талаас энэ удаагийн шинэ төрлийн коронавирусийн халдварын эмчилгээнд тус үзүүлж, сайжруулах боломжтой гэж үзэж байна.              

                             

       Дэлхий даяар “СОУID-19”-ийн халдвар дэгдсэн өнөөгийн нөхцөлд монгол эм эмнэлгийг Европ эмнэлэгтэй уялдуулан эмчлэх арга барил үр дүнд хүрч байгаа.
- Ер нь монгол эмийн онцлог буюу давуу тал нь юу вэ. Монгол эмийн жор гэж чухам юуг хэлдэг, түүнийг эмчилгээнд хэрхэн хэрэглэдэг тухайд?
- Монгол эмэнд 2000 гаруй төрлийн дан эм гэж байдаг. Дан эм гэдэг нь нэг нэг төрлийн эмт бодисоос бүрддэг. Дан эмийг нийлүүлж жорлосон эмийг эм найруулга буюу эмийн жор гэнэ. Монгол эмнэлгийн хувьд өвчтөнд эм өгөхөд жорлож өгөх буюу бүтэн хэв болгон найруулсан эм өгдөг. Энэ бол түүхэн үеэс уламжилж ирсэн. Түүхэн номоос сонгож гаргасныг сонгомол номын жор, туршлагын дагуу дүгнэж гаргасныг туршлага жор гэдэг. Гэхдээ өөрийн туршлага жорд бусдад мэдэгдэхгүй зөвхөн өөрөө л мэддэгийг нь нууц жор гэдэг. Монгол эм нь хүний биеийн тухайн байдалд тохируулан, хувьсангуйгаар засдаг давуу талтай.
     Монгол эм бол байгалийн гаралтай. Үүнд ургамал, амьтны гаралтай эм, уурхай чулуулгийн эм гэж байдаг. Эдгээр эмийг найруулж монгол эмнэлгийн онолын удирдамжийн дагуу эмчилгээнд хэрэглэдэг. Монгол эмнэлэг нь сургуулийн боловсролоос гадна, шавилж сурахыг онцолдог. Голчлон багшийн арга барилыг сурдаг. Эм хэрэглэх хэмжээ, эмийг зохицуулах, эмийн төрөл зүйл нь адил боловч хэмжээ нь өөр бол үйлчилгээ нь өөр болж, эм уух арга нь өөр бол мөн үйлчилгээ нь ч өөр байдаг.


    - Та сая монгол эм байгалийн гаралтай гэж хэллээ. Байгалийн нөөц эвдэгдэж, экологи муудаж байгаа байдал монгол эмийн хөгжилд нөлөөлж байна уу. Эмт ургамал, монгол эмийн материалыг хэрхэн хамгаалвал зохистой вэ?
   - Экологийн асуудал бол дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа асуудал. Одоо экологи муудаж, ургамал, амьтнаас гарах эмт бодис цөөн болсон. Үүний эсрэг хүмүүсийн монгол уламжлалт эмийн хэрэглээ ихээр нэмэгдэж байна. Энэ байдалд гаралт багатай, ховор чухаг эмт ургамлыг хүний хүчээр тарьж ургуулж, таримал эм хэрэглэж байна. Иймээс байгалийн  нөөцийг хамгаалж, ховор эмт ургамлыг тарьж ургуулан, удмыг нь залгуулах хэрэгтэй болоод байна. Хэрэв эмт ургамлын үр нь ч олдохгүй бол хэцүү байдалд орно шүү дэ. Одоо Ү Чуань шянь зэрэг газар нутгуудад тарьж эхэлж байна. Энэ нь ч сайн. Үүний тухай бид олон эмнэлэг, эмийн үйлдвэрүүд, эм тарьдаг ажилтнуудыг хамруулан жил бүр нэгээс хоёр удаа туршлага солилцох судалгааны хурал зохион байгуулж ажиллаж байна.
   - Ахмад эмчийн хувьд та монгол эмийн хөгжлийн чиг хандлагыг хэрхэн үзэж байна вэ?
   - Хятад анагаах ухаан, Төвд болон Монгол анагаах ухаан уламжлалт анагаах ухаанд багтана. Төр засгаас анагаах ухааныг дээд хэмжээнд чухалчилж байна. Үүнд уламжлалт ангаах ухаантай холбогдох хууль тогтоол гаргасан нь түүнийг хөгжүүлж хамгаалахад чухал баталгаа болж байгаа. Ер нь Монгол анагаах ухааны ирээдүйн хөгжилд итгэл төгөлдөр байна.
     Одоо Европ эмнэлгийн аргаар хятад эмнэлгийг хянаж, хятад эмнэлгийн аргаар монгол эмийг хянах хандлагатай байна. Монгол, хятад эмнэлэг нь хэдийгээр уламжлалт  анагаах ухаанд багтах боловч хоорондын зөрөө их. Монгол анагаах ухаан нь эрт дээр үеэс эмийг өөрөө  түүж, өөрөө найруулан өвчний тухайн байдалд нь тохируулан эм найруулж ажилладаг. Монгол эмийн туршлага жор, нууц жорыг дэлгэрүүлж хөгжүүлэхэд монгол эмийн хяналтын хувьд зарим нөхцөл дутагдаж байна.


    - Та бол тархи, зүрх судасны эмчилгээний мэргэжлээр дагнан ажилласан. Энэ талын өвчин залуужиж байгаа хандлагатай. Ямар шинж тэмдэг илэрснээр эмчид хандаж, хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
    - Ердийн үгэнд Судас залуу бол хүн залуу гэдэг. Хүний биеийн эрүүл мэндийг батлахад судсыг зайлшгүй сайн хамгаалах хэрэгтэй. Монгол уламжлалт анагаах ухаанд судсыг хоёр төрөлд хуваадаг. Нэг нь цагаан судас гэж мэдрэлийн судсыг хэлж байна. Нөгөө нь хар судас гэж, цусны судсыг хэлж байна. Цагаан судас нь хар судсыг захирна, хар судас нь цагаан судсанд шим тэжээл хүргэж өгнө. Судас хатуурснаар цусны эргэлт муудна. Судсыг сайн хамгаалснаар хүний шим тэжээлийн шингээлт сайжирч, нүүр царай нь ч өнгө гэрэлтэй байдаг. Иймээс шинжлэх ухаанчаар хоол хүнсийг тохируулах зэрэг талаас анхаарч судсаа хамгаалах хэрэгтэй.
    Тархины судасны өвчнөөр тархины судас бөглөрөх буюу цус харваж, тал биеийн өвчинд амархан нэрвэгддэг. Зүрхний өвчин нь эхний хугацаанд амьсгал давхцаж, дараа нь хүндэрснээр зүрхний ажиллагаа зогсоно. Орчин үед хүмүүсийн дөрвөн мөчний судас хатуурснаар хөл өвдөх нь олширч байна. Энэ бол тархи, зүрхний судасны хатууралтай адилхан чухал. Хоёр хөлийн судас хатуурах, судас нь гүрийж томрох байдалд 20 гаруй жил судалгаа хийж ажилласнаар нэлээд үр дүнд хүрч байна. Эмчилгээний ажилд урьдчилан сэргийлэх, сувилах, оношлох, эмчлэх, эрүүлжих зэрэг явц бий. Одоо бол оношлох ба эмчлэх ажлыг голлож, урьдчилан сэргийлэх, сувилах, эрүүлжих гэсэн гурван төрлийн ажлыг төдийлэн сайн хийж чадаагүй байна.
   - Тэгвэл биеэ чухам яаж сувилж, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлж, хэрхэн эрүүлээр урт наслах вэ?
   - Одоо нийгэм даяар амьдралын нөхцөл боломж сайжрахын зэрэгцээ хүмүүс янз бүрийн өвчинд нэрвэгдэж байна гэдэг хэллэг бол оновчгүй юм. Амьдралын нөхцөл сайжрахын хэрээр хүмүүс харин ч эрүүл мэндийн тухай мэдлэгийг сайтар эзэмшиж, анхаарал хандуулах нь олширч байна. Холбогдох судалгаагаар хүн төрөлхтөн дунджаар 120 нас хүрч болдог. Хүний эрүүл мэндэд нөлөөлдөг дотоод шалтгаан 10 хувь бол гадаад шалтгаан 85 хувийг эзэлж байдаг. Үүнд хувь хүний амьдралын дадал зуршил 60 хувийг эзэлдэг. Харин хүний нас барах нормыг эмээр 10 хувь багасгаж чадвал бие сувилах замаар 70 хувийг багасгах боломжтой. Иймээс бид эрүүлээр урт наслах арга зам хайж өдөр тутмын амьдралдаа хичээж ажиллах хэрэгтэй.
     Нэг. Ус сайн уух. Хүний биеийн ихэнх хэсэг уснаас бүрддэг. Биеийн нийт жингийн 60 хувийг ус эзэлж байна. Хэрэв 20 хувийн ус алдагдвал хүн амиа алдаж мэднэ. Болгоомжгүй эмчээс буцалсан ус уух нь дээр гэж ярьдаг нь усны чухал чанарыг хэлээд байгаа юм. Ус нь тархи, зүрхний судас бөглөрөхөөс болон биеийн жин нэмэгдэхээс урьдчилан сэргийлж, шээсэнд агуулагдах олон төрлийн давслаг зүйлийг шингээн, бактер хорыг тайлах, хорт хавдар үүсэхээс урьдчилан сэргийлдэг. Басхүү нойрыг сайжруулах бодис юм. Иймээс ус дутагдвал хүний сэтгэн бодох чадварт нөлөөлнө. Холбогдох судалгаагаар хүн өдөрт 2.5 литр ус уух нь зүйтэй. Биеийн халууны хэмжээтэй төстэй буцалсан ус уух нь хамгийн тохиромжтой.
    Хоёр. Сайн идэх. Нэг эриний хоолыг 7-8 хувь идвэл зүйтэй. Бага хэмжээгээр олон удаа идэх нь цусны чихэр нэмэгдэхээс сэргийлнэ. Хоолны өмнө ус уух нь илүүдэл жингээс сэргийлж, өдөрт нэг аяга сүү, нэг ширхэг өндөг идвэл сайн. Хүний биеийн кальцийн 90 хувь нь ясанд байдаг. Кальц дутагдвал яс амархан сийрэх буюу хугарч мэднэ. Туршлагаас харахад манай монголчууд сүү, ааруул хурууд, айраг зэрэг цагаан идээ иддэг нь кальцийг сайн нөхөж чаддаг.
    Гурав. Дасгал хөдөлгөөн сайн хийх. Хүний амь нас биеийн дасгал хөдөлгөөнд бий гэдэг. Идэвхтэй хөдөлгөөнтэй байх нь хоолыг зөв шингээж, шинэ хуучны солилцоог сайжруулан өвчин эсэргүүцэх чадварыг дээшлүүлдэг. Хамгийн сайн дасгал хөдөлгөөн бол алхах. Дунд ба дундаас дээш насны хүн үдээс хойш дасгал хийвэл тохиромжтой. Дасгал хөдөлгөөн хийхээс өмнө заавал ус уух хэрэгтэй.
Дөрөв. Сайн унтаж амрах. Унтах нь тархины алжаал ядаргааг тайлж, биеийн өсөлтийг дэмжих ба хөгшрөлтийг удаашруулж, өвчин эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлнэ. Насанд хүрсэн хүн хоногт 6-8 цаг унтах хэрэгтэй.
    Тав. Сэтгэл зүйн эерэг байдал. Хүний сэтгэл санаа бол нэг төрлийн дохио юм. Урам зориггүй, сэтгэл санаа гундуу бол хүний биед муу дохио өгч, шинэ хуучны бодисын солилцоонд нөлөөлдөг.
Шинжлэх ухааны судалгаагаар хүн ус уухгүйгээр нэг долоо хоног, хоол идэхгүйгээр гурван долоо хоног, харин унтахгүйгээр 3 хоног амьдарч чадна. Иймээс унтах нь уухаас чухал, уух нь идэхээс чухал. Та бид эрүүл мэндэд ашиггүй өдөр тутмын амьдралын буруу дадал зуршлыг тэвчиж, сэтгэл санаагаа тайван байлгаж, эрүүлээр урт наслах нь хамгийн зүйтэй.
      - Манай сэтгүүлд ярилцлага өгсөнд баярлалаа.

Зохиогч:Х. Хуншя Ц. Урантунгалаг М. Банди
Найруулагч:ХАНЬ ХУНШЯ
Эх сурвалж:Солонго мэдээллийн төв
Мэдээ үзсэн:501
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой