”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Нэгдсэн журмаар найруулсан заах материалыг ашиглах нь үндэстнүүдийн харилцаа, бүлгэмдлийг ахиулах чухал гүүр

Нэгдсэн журмаар найруулсан заах материалыг ашиглах нь үндэстнүүдийн харилцаа, бүлгэмдлийг ахиулах чухал гүүр

Нэгдсэн олон үндэстэнтэй улс болсны хувьд, үндэстний үг хэлээр заан сургалт хийх сургуульд нэгдсэн журмаар найруулсан заах материалын хэрэгжилтийг эрчимтэй ахиулах нь ХКН болон Хятад улсаас үндэстний цөөнхийн газар орны нэгдсэн журмаар ашиглах үг хэл үсэг бичгийн сурган хүмүүжлийг эрчимжүүлэх чухал их шийдвэрт бодлогын байрлуулалт болох бөгөөд Хятадын үндэстнүүдийн хамтын цогцын ухамсрыг бэхжүүлэх чухал алхам юм. Нэгдсэн журмаар найруулсан заах материалыг ашиглах нь үндэстнүүд хоорондын харилцаа, солилцоог ахиулах гүүр болох аж. Харин үндэстний хайр сэтгэл, эв нэгдлийг зайтай болгох хэлбэргүй хэрэм биш юм.

Нэгдсэн журмаар найруулсан заах материалыг ашиглах нь ёс зүйд нийцнэ. Заах материал нь хичээл төрлийн ачаалагч, заан сургалтын үндэс суурь мөн. Үндсэн суурь сурган хүмүүжлийн шатанд авч хэлбэл, заах материалын ач холбогдол нь яриангүй чухал юм. Ялангуяа улсаас нэгдэлтэй байрлуулж, найруулан бичиж, хянан тогтоосон байдал дор, Хятад улсын хэмжээнд нэгдсэн журмаар хэвлүүлж ашиглах нэгдэлтэй найруулсан заах материал нь ХКН болон Хятад улсын сурган хүмүүжлийн зорилт, чиглэлт, төрийн бодлогыг хэрэгжүүлэх, боловсон хүчнийг бэлдэх цар хүрээ, стандарттай шууд холбогдож байдаг. Энэ нь Хятад улсын зориг санаа, социализмын гол болох өртгийн үзлийн төвлөрөнгүй тусгал байж, сургуулийн сурган хүмүүжлийн хамгийн чухал зүйл болно. Нэгдсэн журмаар найруулсан заах материал нь Хятад улсад л онцгой байдаг зүйл биш. Харин дэлхийн олон улс орон нэгдсэн журмаар найруулсан заах материалыг маш чухалд үздэг. Адил бус улс нь адил бус сурган хүмүүжлийн дүрэм ба заан сургалтын явцдаа, нэгдсэн журмаар найруулсан заах материалын хэлбэрээр залуучууд багачуудад улсын үзэл ухамсрын хэлбэр, төрийг засах арга бодлогыг уламжилдаг. Нэг улс ямар хичээл төрлийг хэрэгжүүлэх, ямар заах материалыг ашиглах нь тус улс ямар хүнийг хүмүүжүүлэх, ямар хүнийг хүмүүжүүлж чадахыг харуулж байдаг. ХКН-ын ⅩⅧ их хурлаас хойш, дарга Ши Жиньпин “социализмын бүтээн байгуулагч, залгамжлагчийг хүмүүжүүлэх” тухай сэдвийн тойронд олон чухал өгүүлэл гаргаж, “ямар хүнийг хүмүүжүүлэх, хүнийг хэрхэн хүмүүжүүлэх, хэний төлөө хүмүүжүүлэх” гэх энэхүү үндсэн чанартай асуудалд гүнзгий хариулт өгөв. Нэгдсэн журмаар найруулсан заах материалыг ашиглах нь Хятад улсаас шинэ эрин үеийн социализмын соёлын засалтыг биелүүлэх бүтээмжтэй арга бодлого болохоор барахгүй, залуучууд багачуудын нэг үеийнхний Хятад улсын суурь өнгийг сайтар тавьж, ёс суртахуунаар хүнийг хүмүүжүүлэхийг хэрэгжүүлэхийн үндэс болох юм. Үндэстний сурган хүмүүжил нь Хятад улсын бүхий л улс ардын сурган хүмүүжлийн чухал бүрэлдүүн хэсэг болсны хувьд, нэгдсэн журмаар найруулсан заах материалыг ашиглан, сурган хүмүүжлийг зохицонгуй хөгжүүлэх “Улс даяараа нэгдэлтэй байх нэг хөлөг шатар”-ыг сайтар тавих хэрэгтэй. Өөрчлөлт шинэчлэлээс хойш, Хятад улсын үндэстний сурган хүмүүжлийн яс чанарын түвшин, түгээмэl хэмжээ, дэд бүтцийн бүтээн байгуулалтын талаар маш их амжилт олж, үндэстний соёлын хэв чанар илэрхий дээшлэв. Нэгдсэн журмаар найруулсан заах материалыг ашиглаж, нэгдсэн журмаар ашиглах үг хэл үсэг бичгийг түгээмэлжүүлэх нь үндэстний сурган хүмүүжлийн хөгжлийг түргэтгэн, шинжлэх ухаан сурган хүмүүжлээр улсаа мандуулах стратегийг бүх талаар хэрэгжүүлэхийн бодитой арга барил болно. Энэ нь улсын их засаг, үндэстний их бодлого болохоор дээд хэмжээний ёс зүйч чанартай юм.

Нэгдсэн журмаар найруулсан заах материалыг ашиглах нь хуульд нийцнэ. Хятадын нэгдсэн журмаар найруулсан заах материалыг ашиглах нь улсын ажил эрх мөн. Үүнийг Төв хорооноос улсын хууль тогтоолыг үндэслэн тогтоосон юм. ⅩⅧ хойш, Төв Хорооноос заах материалын байгуулалтыг дээд хэмжээгээр чухалчилж, дарга Ши Rиньпин аль олон чухал заавар, өгүүллийг нийтэлжээ. 2016 онд, Сурган хүмүүжлийн яам, Хятадын Үг хэл үсэг бичгийн ажлын зөвлөл “Улсын үг хэл үсэг бичгийн үйлсийн ‘Арван гуравдугаар таван жил’-ийн хөгжлийн төлөвлөлт”-ийг нийтэлж, 2020 он болоход Хятад улсын хэмжээнд нэгдсэн журмаар үг хэл үсэг бичгийг үндсэндээ түгээмэлжүүлж, үг хэл үсэг бичгийн мэдээллийн түвшинг бүх талаар дээшлүүлж, үг хэл үсэг бичгийг улсын хэрэгцээнд үйлчлүүлэх хүчин чадлыг бүх талаар дээшлүүлнэ гэж дурдан гаргав. 2017 оны 7 дугаар сард, Хятад улсын Заах материалын зөвлөл байгуулагдаж, заах материалын ажлыг жолоодон нэгдэлтэй төлөвжүүлэв. 2019 оны 2 дугаар сард ХКН-ын Төв хороо, Төрийн Зөвлөлөөс гаргасан “Хятад улсын сурган хүмүүжлийн орчин үе 2035”-д, заах материалын дүрмийг төгөлдөржүүлж, нэгдэлтэй төлөвлөхөөр гол болгож, нэгтгэх ба салгахыг уялдуулж, төрөл хуваан жолоодож, заах материалын үзэл санаа, шинжлэх ухааны үндэслэлтэй чанар, үндэстний чанар, цаг үе, системд чанарыг эрчимжүүлж, заах материалыг найруулан бичих, засвар оруулах, хянан тогтоох, сонгон хэрэглэхийг төгөлдөржүүлнэ гэж дурджээ. 2019 оны 12 дугаар сард, Сурган хүмүүжлийн яамны Заах материалын товчоо “Дунд бага сургуулийн гурван хичээл төрлийн нэгдэлтэй найруулсан заах материалын ‘зориг санааг цогцлох инженер’-ийг ахиулах хэрэгжүүлэх төсөл”-ийг гаргаж, “Нэгдсэн журмаар ашиглах үг хэл үсэг бичгийн сурган хүмүүжил буурай газар оронд гурван төрлийн хичээлийг сайтар нээж, заах материалыг сайтар хэрэглэхийг бүх талаар ахиулна. 2022 оноос өмнө заах материалыг ашиглалтад оруулна. 2025 он болоход Хятад улсын их дээд сургууль, дунд бага сургуульд гурван төрлийн хичээлийн нэгдсэн журмаар найруулсан заах материалыг ашиглах бүрэн хамруулна” гэж дурдав. Шиньжян, Төвдөд 2017, 2018 онд тус тус нэгдсэн журмаар найруулсан заах материалыг ашиглав. ӨМӨЗО-ыг багтаасан 6 муж орон энэ жилд гурван төрлийн нэгдэлтэй найруулсан заах материалыг хэрэглэх болно.

Нэгдсэн журмаар найруулсан заах материалыг хэрэглэх нь зүй ёсонд нийцнэ. Үндэстний цөөнхийн газар орны эдийн засаг, нийгмийн хөгжлийг түргэтгэх нь үндэстний газар орон хийгээд хөгжсөн газар орны зөрөөг багасгаж, үндэстнүүдийг хамтаар цэцэглүүлэн хөгжүүлэх үндсэн арга зам, үндэстнүүдийн ард түмний тулгам шаардлага болно. Нэгдсэн журмаар найруулсан заах материалыг ашиглаж, нэгдсэн журмаар ашиглах үг хэл үсэг бичгийг түгээмэлжүүлэх нь нэг талаар үндэстний цөөнхийн олон түмэн ялангуяа залуучууд багачуудын нэг үеийнхний тэргүүний соёл болон орчин үеийн шинжлэх ухаан мэргэжлийг суралцан, улсын хөгжил цэцэглэлт оролцохыг ихээр ахиулж, ажил олголт, цаашдаа суралцах, ажил үйлсээ хөгжүүлэх боломжийг бий болгоно. Нөгөө талаар, нэгдсэн журмаар найруулсан заах материалыг ашиглахдаа үндэстний сурган хүмүүжлийн онцгой чанар болон зөрөөт чанарыг гүйцэд харуулсан байна. Энэ нь илүү гүнзгий дэс давхаргаас үндэстний хайр сэтгэлгээг хамгаалсан явдал болох юм. ӨМӨЗО “Үндэстний хэлээр хичээллэх сургуулийн бага сургуулийн нэгдүгээр анги болон анх дундын нэгдүгээр ангид нэгдсэн журмаар найруулсан ‘хэл бичиг’-ийн заах материалыг ашиглах төсөл”-ийг тарааж, ӨМӨЗО-ы “Тавыг хавируулахгүй” төрийн бодлого арга хэмжээг тодорхойлов. Энэ нь Хятадын нэгдсэн журмаар найруулсан заах материалыг ашиглахад дүрмийн талаар баталгаа хангаснаар барахгүй. Хэтийн төлөвөөс авч үзвэл, үндэстнүүдийн ард түмний сайн сайхан амьдралын бодит шаардлагаас бодолцож, үндэстнүүдийн ард түмний үндэстний хайр сэтгэлгээ болон үндэстний соёлыг бодолцон, эрх тэгш, бүлгэмдэлтэй, харилцан туслалцсан, эе зохицолтой социализмын үндэстний харилцааг хамгаалж, нэн сайнаар үндэстний цөөнхийн газар орны хөгжлийг сүвэгчлэн, зол жаргалтай амьдралыг цогцлоход анхаарлаа хандуулж, үндэстний бүлгэмдэл, хөгжлийг ахиулах илүү тогтвортой гүүрийг цогцлоосон байна.

Зохиогч: Ай Бэйжян
Найруулагч:,
Эх сурвалж:http://www.solongonews.mn/
Мэдээ үзсэн:1279
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой