”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Монгол анагаах ухаан дэлхий дахиныг хэрхэн зорих вэ

Монгол анагаах ухаан дэлхий дахиныг хэрхэн зорих вэ?

- Орос, Монголд хандуулсан зах зээлийн хөгжлийг өргөжүүлж, шинээр мандаж буй олон улсын эм эмнэлгийн зах зээл дэх нээлтээ эрчимжүүлэн, бүтээгдэхүүний экспортын бүтцийг төгөлдөржүүлж, түүхий эд, монгол, хятад эмийн найрлага зэрэг анхан шатны боловсруулсан бүтээгдэхүүний экспортоосоо өндөр чанартай бэлдмэл, бие даан бүтээсэн шинэ эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүн экспортлох тал руу нь хөгжүүлнэ.

- Хятадын Түн Рэнь Тан зэрэг уламжлалт анагаах ухааны брэнд компаниудын олон улсад чиглэсэн хөгжилд түшиглэн монгол анагаах ухааныг дэлхийн хэмжээнд сурталчлан таниулах ажлыг эрчимтэй хэрэгжүүлнэ.

- Хятадын өвөрмөц онцлог бүхий уламжлалт эм, био эм, химийн эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, эмнэлгийн тоног төхөөрөмжийн экспортын цар хүрээг идэвхтэй өргөжүүлнэ.

- Монгол анагаах ухааны салбарын гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн, монгол анагаах ухааны олон улсын солилцоо, хамтын ажиллагааны тавцанг бий болгож, монголын анагаах ухааны форум, экспог эрчимтэй зохион байгуулан, олон улсын эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд, анагаах ухааны байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллаж, монгол анагаах ухааны салбарын олон улсын үйлдвэрлэлийн холбоог байгуулахыг дэмжинэ.

- Өвөр Монголын Олон улсын монгол эмнэлэг зэрэг үндэсний хэмжээнд тодорхойлогдсон байгууллагуудын гадаадад эмнэлэг, сүлжээ эмнэлэг ажиллуулах, монгол, хятад уламжлалт анагаах ухааны салбарын олон улсын хамтын ажиллагаа, солилцооны суурин байгуулах ажлыг дэмжинэ.

- Эм бэлдмэлийн патентлагдсан олон улсын клиник судалгаа, бүртгэлийг сурталчилж, брэндийн хуулбар бүтээгдэхүүний олон улсын бүртгэл, баталгаажуулалтыг хурдасгана.

- Монгол, хятад эмийн түүхий эд дэх чухал болгон хөгжүүлэх шаардлагатай сортуудын жагсаалт, устаж үгүй болох аюулаас хамгаалах сортуудын жагсаалт, тариалах гол суурингийн жагсаалтыг боловсруулж хэвлүүлэн, олон улсын бүртгэл, гэрчилгээтэй болгох зэрэг холбогдох ажлуудыг чанаржуулна. Монгол анагаах ухааны чиглэлээр ажиллаж байгаа компаниудын гадаадын патент авах өргөдлийг дэмжиж, гадаад дахь үр дүнтэй патентын төлөвлөгөөг боловсруулна.

Найруулагч:С.УРЬХАН
Эх сурвалж:Солонго сайт
Мэдээ үзсэн:152
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой