”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Монгол анагаах ухааны түүхэн дэх алдарт эрдэмтэд

Монгол анагаах ухааны билгийн гүн далайд аялцгаая

Хүсэхүй:

Хүсэхүй /XIII зууны сүүлч – XIV зууны эхэн/ бол нэрт эмч, идээ ундааны заслын гарамгай эрдэмтэн. Юань улсын монгол хаадын зоогийг хариуцдаг эмч түшмэл байсан ба “Идээ ундааны жинхэнэ товч” судрыг туурвисан.

Хутагбилэг /Хү Гүнтай/:

Хутагбилэг /XIV зуун/ Юань Улсын үеийн алдарт эмч, зүү төөнүүрийн ухааны алдарт эрдэмтэн. Юань улсын Бичгийн Утгачийн Хүрээлэнгийн анагаах ухааны дэд сайд. “Жинь Лань судас салдрын бэлчир сонгох зурагт тайлбар” хэмээх зохиол туурвисан.

Мэргэн Чорж:

Мэргэн Чойжи /XVIII зууны эхэн/ хэмээгч Түмэнд хүн. Гэмтлийг сайн эмчилдэг, алдартай гадна заслын эмч. Тэрээр ясны гэмтлийг эмчлэх өвөрмөц уламжлалт жортой байсан бөгөөд үе мөч хөшихийг орчин үеийн илж барих аргатай төстэй эмчилгээгээр эмчилж байжээ.

Ишбалжир:  

Ишбалжир /1704-1788/ бол XVIII зууны үед Монгол, Төвд оронд нэрд гарсан дээд монголын /Хөх нуурын/ номч эрдэмтэн, монгол анагаах ухааны гарамгай эрдэмтэн байжээ. Тэрээр Энэтхэг, Төвдийн эртний анагаах ухаанд нэвтэрсэн бөгөөд үүний үр дүнд монгол оронд үргэлж дэгддэг өвчнийг эдгээх, эмнэх баялаг туршлага хуримтлуулсан. Ишбалжир бол орчин үеийн монгол анагаах ухааны эрдэм шинжилгээний бүтээл, нээлт урсгалын гол төлөөлөгч юм.

Лувсанчүлтэм:

Лувсанчүлтэм /1740-1810/ Цахарын Хөвөөт Цагаан хошууны уугуул. Таван ухаанд нэвтэрсэн, Цахар гэвш хэмээх цолтой. Тэрээр “Эм таних ухаан”, “Басамын тосон эм хийх ёсон”, “Судас шинжлэх товч” зэрэг монгол анагаах ухааны 11 иж бүрэн зохиолтой. “Эм таних ухаан” номд нь эм тус бүрийн хэлбэр төрх, гарал үүсэл, шинж чанар, үүрэг чадвар, чанарыг нарийвчлан, системчлэн тайлбарласан байдаг.

Жамбалчойжиданзанпэрэнлэй:

Монгол нэрт эмч, эрдэмтэн Жамбалчойжиданзанпэрэнлэй /1789-1838/ нь “Увдисын далай”, “Орчлонгийн тухай дэлгэрэнгүй өгүүлэмж” зэрэг анагаах ухааны бүтээлтэй.

Жамбалдорж:

Жамбалдорж бол Монгол эмийн ухаантан. Зуу-Удын чуулганы Найман хошууны уугуул. Монгол анагаах ухааны “Монгол эмийг зөв таних толь”, “Үзэсгэлэнт нүдэн чимэг” зэрэг зохиолтой.

Лүнрэгдандар:

Монгол анагаах ухааны эрдэмтэн Лүнрэгдандар /1842-1915/ Халхын Сайн Ноён Хан аймгийн уугуул, маарамба байжээ. “Арурын эрих” зэрэг анагаах ухааны зохиолтой.

Ишданзанванжил:

Ишданзанванжил /1853-1906/ бол Цахарын Шулуун Хөвөөт Цагаан хошууны хүн. “Шүрэн чимэг” /Төвд хэлээр/, “Эм эмнэлгийн шүлэг” /Төвд хэлээр/ зэрэг анагаах ухааны түүхэн дэх анхны яруу найргийн хэлбэрээр бичсэн уран бүтээлүүдтэй. Түүний бүтээсэн шигтгээтэй эмийн уут, дугуй хэлбэртэй мөнгөн халбага зэрэг нь монгол анагаах ухааны тунг судлах найдвартай үндэс суурь болж байдаг.

Гүнабадраа:

Гүнабадраа /1892-1972/ бол Зостын чуулганы Монголжин хошуу /өнөөгийн Ляонин мужийн Фүшин/-ны уугуул. Гучин насандаа Монголжин Гэгээн сүмийн зургаадугаар дүрийн гэгээн Сэмпэлнямын эрүүл мэндийг хамгаалах тусгай эмчээр томилогдож, монгол анагаах ухааны дээд өргөмжлөл болох "Товчээ Эмч" цолыг хүртсэн байна. Мөн тэр цагаас шавь хүмүүжүүлэн бэлтгэж эхэлжээ. 1949 он гэхэд монгол анагаах ухааны авьяас чадвартай 200 гаруй эмчийг хүмүүжүүлэн бэлтгэсэн байна. БНХАУ байгуулагдсаны дараа тэрээр Гэгээн сүмд Хятад улсын анхны монгол анагаах ухааны сургуулийг байгуулсан байдаг.

Бай Чин-Юнь /Ёндонжамц/:

Бай Чин-Юнь /1912-1989/ бол Ляонин мужийн Фүшин нутгийн уугуул. БНХАУ-ын хэмжээн дэх монгол анагаах ухааны салбарын анхны профессор. “Анагаах ухааны дөрвөн үндэс” номыг төвд хэлнээс монгол хэлэнд орчуулах ажлыг ахлан хийж байжээ. “Хятадын анагаах ухааны нэвтэрхий толь - Монгол анагаах ухааны боть” номын ерөнхий найруулагчаар ажиллажээ.

Лувсан:

Лувсан /1932-2006/ нь Улаанхад хотын Ар Хорчин хошууны уугуул. Монгол анагаах ухааны профессор, мэргэжилтэн, Хятадын хэмжээн дэх анхны монгол анагаах ухааны докторантын удирдагч багш. Тэрээр "Монгол эмийн судлал", "Монгол эмийн номхотголын ухаан" зэрэг үндэсний хэмжээний сургалтын материалыг эмхэтгэн хэвлүүлжээ.

Монгол анагаах ухааны төрийн өргөмжлөлт гурван оточ:

Ц.Сүрэнжав: БНХАУ-ын анхны ээлжийн /2009 он/ төрийн өргөмжлөлт оточ.

Б.Жигмэд: БНХАУ-ын хоёр дахь ээлжийн /2014 он/ төрийн өргөмжлөлт оточ.

Бао Жиньшань: БНХАУ-ын гурав дахь ээлжийн /2017 он/ төрийн өргөмжлөлт оточ.

Найруулагч:С.УРЬХАН
Эх сурвалж:Солонго сайт
Мэдээ үзсэн:810
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой