”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Монгол анагаах ухааны бариа заслын аргаас

Монгол анагаах ухааны билгийн гүн далайд аялцгаая

     Монгол анагаах ухаанд голдуу төөнөхөд хэрэглэдэг гал зүүг маш өргөн ашигладаг байв. Гал зүү гэдэг нь галд хийж улайсгасан зүүний үзүүрийг бэлчирт хатгаж, улмаар өвчнийг эмчлэх нэгэн төрлийн бариа заслын арга хэлбэр юм. Энэ арга нь хүйтнийг туудаг учраас хий, хүйтэн, яр, хаван зэрэг өвчнийг эмчлэхэд тохиромжтой. Монгол эм нь өвсөн ургамлаар голлодог. Эртний хүмүүс монгол эмийн шинж чанарыг хүнд, тослог, сэрүүн, мухдаг, зөөлөн, шингэн, хурц, ширүүн гэсэн найман төрөлд хуваадаг байв. Монгол эмийг орчин үед гурван төрөлд ангилдаг болжээ. Тухайлбал, эмийг хэрэглэх хэсэг, салбар тасаг болон эмийн үүрэг хэрэгцээгээр нь ангилдаг байна. Төвд хэлээр бичигдсэн "Анагаах ухааны дөрвөн үндэс" ном монголчуудын дунд нэвтэрсний улмаас төвд анагаах ухаан нь монгол анагаах ухааныг хөгжүүлэхэд тодорхой үүрэг гүйцэтгэсэн. Түүнчлэн Төвдийн зарим эмийг монгол анагаах ухаанд ашиглах болсон байдаг.

Монгол анагаах ухааны Тархи доргихыг засах уламжлалт арга:

Модон уур /юм хийж нүдэж нунтаг болгох сав/-аар засах: Толгойн оройгоор төв цэг болгон модон уурыг өвчтөний толгойд хөмөрнө. Зөөлөн зузаан бөс даавууг уурны амсарт жийрэг болгон хийж, уурны ёроолоос жижиг модоор тогшино. Гурав гурваар долоо удаа буюу нийт 21 удаа тогшино.

Шадамдах арга: Өвчтөнийг сандал дээр суулган туслагч хүн өвчтөний толгойг хоёр гараараа тогтоон барина. Өвчтөний чихийг нь дагуулан өргөн боолтоор толгойг нь ороож, боолтын хоёр үзүүрийг өвдөлттэй хэсэгт холбож уяад, баруун гартаа барьсан шадмаар толгойг ороосон даавууны толгойноос нэг инч зайтай газарт гурван удаа чанга дэлсэнэ. Үргэлжлүүлээд толгойн нөгөө гурван талд мөн адил аргаар доргионо. Засал хийж дууссаны дараа шар тосонд шарж халаасан ямааны ноолуурыг өвчтөний толгой дээр тавьж цагаан даавуу бөсөөр сайтар боогоод гурван долоо хоног байлгана. Дараа нь толгойн доргисон хэсгийг арцаар утна.

Хөлийн улнаас доргиох арга: Өвчтөнийг дээш харуулан хэвтүүлж, хөлийн уланд жижиг модон хавтан байрлуулаад модон хавтанг зөөлөн цохиж доргионо. Энэ аргаар мөн доргисон тархийг хэвд нь оруулдаг байна.

     Монгол анагаах ухааны асуух оношилгоо:

Монгол анагаах ухаанд өвчнийг оношлохдоо асуух, ажиглах, хүрэлцэх аргаар өвчтөний төлөв байдал, шинж тэмдгийг ажиглаж, өвчний тухай зөв дүгнэлт гаргадаг байна. Өвчний нөхцөл байдлыг ойлгохын тулд эмч нар өвчтөн, эсвэл тэдний гэр бүлийн хүнээс шууд буюу дамаар асууж лавлахыг асуух оношилгоо гэнэ. Үүнд гол төлөв өвчтөний амьдралын орчин, амьдралын дадал зуршил, өвчний түүх, гэр бүлийн эрүүл мэндийн түүх, биеийн ердийн тамирын байдал, өвчний илрэл, хөгжил, хувьсал, мөн эмчилгээний явц зэргийг асуудаг.

    Монгол анагаах ухааны ажиглах оношилгоо:

Эмч өвчтөний сэтгэл санааны байдал, царайны өнгө, биеийн галбир, төлөв байдал болон биеийн зарим хэсгийн нөхцөл байдлын хэвийн бус өөрчлөлтийг ажиглан шинжих үүднээс өвчнийг оношлох арга барилыг хэлнэ.

Ерөнхий байдлыг ажиглах: Өвчтөний сэтгэлзүйн байдал, царайны өнгө, биеийн галбир, төлөв байдлыг ажиглах.

Мэдрэхүйн таван эрхтнийг ажиглах: Өвчтөний мэдрэхүйн таван эрхтэн /нүд, чих, ам, хамар, бие/-ий хэлбэр, өнгөний шинж тэмдгүүд дээр үндэслэн оношлох.

Ялгадсыг ажиглах: Ихэвчлэн шээсийг ажиглан оношилгоо хийх.

     Монгол анагаах ухааны хүрэлцэх оношилгоо:

Эмч ажиглаж, асуух аргаар тодорхойлж чадаагүй асуудлыг гараараа мэдрэн оношилж тодруулж болдог. Үүнд, судасны цохилт, биеийн халуун, өвдөж буй газар нь дарах, байрлал, хэмжээ, хөдөлгөөн, гадаргуугийн шинж тэмдэг, хатуу зөөлний хэмжээ зэргийг хамруулна. Тэдгээрийн дотор судас барих оношилгоо чухал байдаг. Судас барьж өвчний шинж чанарыг тодорхойлох боломжтой.

Найруулагч:С.УРЬХАН
Эх сурвалж:Солонго сайт
Мэдээ үзсэн:1409
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой