”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Өвөр Монголын монгол анагаах ухааны ирээдүйн төлөвлөгөө

Монгол анагаах ухааны билгийн гүн далайд аялцгаая

        2020 онд “Хүн бүрт монгол, хятад анагаах ухааны үйлчилгээ хүртэх” боломж бүрдүүлнэ

     Одоогийн байдлаар Өвөр Монголын уламжлалт монгол, хятад анагаах ухааны төрийн бодлогын тогтолцоо аажмаар сайжран, үйл ажиллагааны механизм нь улам боловсронгуй болж байна. Ажил мэргэжлийн түвшин тасралтгүй дээшилж байгаа төдийгүй эмчлэх, урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, шинжлэх ухааны судалгаа, боловсрол, соёлыг нэгтгэсэн хөгжлийн шинэ загварыг бүрдүүлж эхэлсэн. БНХАУ-ын хэмжээнд орны зэрэглэлийн уламжлалт монгол, хятад анагаах ухааны эмнэлгүүдээр хошуучлан аймаг, хотын зэрэглэлийн эмнэлгүүдийг гол тулгуур болгож байна. Улмаар хошуу, шяний зэрэглэлийн эмнэлгээр суурь болгон, сум, суурин, дүүргийн олон нийтийн эрүүл мэндийн үйлчилгээний байгууллага болон баг, тосгоны эрүүл мэндийн тасгийг хамруулж, мөн бусад төрлийн эрүүл мэндийн байгууллагуудын монгол, хятад анагаах ухааны тасгаар нөхвөрлөсөн бүрэн гүйцэд, өвөрмөц шинж чанар бүхий монгол, хятад анагаах ухааны үйлчилгээний системийг үндсэндээ бүрдүүлсэн. 2020 онд “Хүн бүрт монгол, хятад анагаах ухааны үйлчилгээ хүртэх” боломж бий болгохоор хичээн ажиллаж байна.

Найруулагч:С.УРЬХАН
Эх сурвалж:Солонго сайт
Мэдээ үзсэн:1148
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой