”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Нийтлэг үг хэл үсэг бичгийг сурч хэрэглэх нь үндэсний үүрэг хариуцлага

Нийтлэг үг хэл үсэг бичгийг сурч хэрэглэх нь үндэсний үүрэг хариуцлага

Оюун ухаан ба үг хэл нь хүн төрөлхтний харилцааны явцад үүсэх холбоос юм. Хятадын таван мянган жилийн соёл иргэншлийн түүхээс авч үзвэл, хэл нь соёлын уламжлал, сэтгэл хөдлөлийн харилцаа, сэтгэхүйн харилцаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Хятад улс олон үндэстэнтэй, олон үг хэлтэй, олон нутгийн аялгуутай, хүн ам олонтой том орон болох тул нэг зүйлийн нийгмийн чадамжаар өргөн дэлгэр үг хэлийг сонгож нийтээр хэрэглэх үг хэл болгох нь орон нутгийн хоорондын эдийн засгийн солилцоог ахиулах, үндэстнүүдийн бүлгэмдлийг бэхжүүлэх, соёлын тухай нийтлэг ойлголтыг бий болгох, улс орны нэгдлийг хамгаалахад чухал ач холбогдолтой ажээ. “БНХАУ-ын нийтлэг үг хэл үсэг бичгийн тухай хууль”-д хууль ёсны хэлбэрийг ашиглан хятад хэлний төв аялгуу болон стандартчилагдсан ханз үсгийг нийтээр сурч хэрэглэх үг хэл үсэг бичиг болох тухай тодорхойлсон байна. Улсын нийтлэг үг хэл үсэг бичгийг сурч хэрэглэх нь үндэсний үүрэг хариуцлага мөн.

Улсын нийтээр хэрэглэх үг хэл үсэг бичгийг сурч эзэмших нь “Үндсэн хууль” хууль тогтоомжийн шаардлага юм. БНХАУ-ын “Үндсэн хууль”, “Боловсролын тухай хууль”, “Заавал хүртэх боловсролын тухай хууль”, “Үндэстний цөөнхийн орон нутгийн өөртөө засах хууль”, “Үндэсний нийтээр хэрэглэх хэлний тухай хууль” болон холбогдох бусад хуулиудад улсын нийтээр хэрэглэх хэлний талаар тодорхой заалт, тодорхой арга хэмжээнүүд байдаг. Жишээлбэл, "Улсаас хятад хэлний төв аялгууг хэрэглэхийг урамшуулж байна." "Иргэд нийтлэг үг хэл ,үсэг бичгийг сурч ашиглах эрхтэй. Төрөөс иргэдэд хятад үг хэл, үсэг бичгийг сурч ашиглах нөхцөлийг бүрдүүлж,орон нутгийн бүх шатны засаг захиргаа, тэдгээрийн холбогдох хэлтсүүд нийтээр хэрэглэх хятад хэл, үсэг бичгийг сурч ашиглах, түгээх арга хэмжээг авах хэрэгтэй.” “Нийтлэг үг хэл ,үсэг бичиг бол сургууль болон бусад боловсролын байгууллагын суурь боловсрол, үйл ажиллагаа явуулах хэл юм. Сургуулиуд болон бусад боловсролын байгууллагууд суурь боловсрол болон хичээллэхдээ нийтлэг үг хэл ,үсэг бичгийг ашиглана” гэх мэт. Нийтлэг үг хэл, үсэг бичгийг сурч ашиглах нь иргэн бүрийн эрх бөгөөд үүрэг юм.

Хятад хэл бол Хятадад хамгийн их ашиглагддаг хэл болох бөгөөд энэ нь соёлын өвөрмөц байдлыг бий болгох, соёлын итгэлийг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Үүнийг үндэсний хэл бол "Хятад үндэстний хэл" гэж энгийнээр тооцож болохгүй. 1950-д оны үеэр улсаас үндэсний хэлний стандартыг дуудлага, үгсийн сан, дүрмийн хувьд тодорхой заасан байдаг. Үүнд төв аялгуу бол үндэсний нийтлэг хэл болох бөгөөд Бээжингийн аялгуу нь стандарт дуудлага, умард бүс нутгийн аялгуу нь үндсэн аялгуу, орчин үеийн ярианы хэлний бичвэрийг дүрмийн хэм хэмжээ болгоно гэж тогтоожээ. Урт удаан хугацааны туршид уул, голын саад бэрхшээл, хүн амын шилжилт хөдөлгөөн, угсаатны нэгдлийн улмаас хятад хэл мөн янз бүрийн бүс нутгийн онцлог бүхий хувилбарууд бий болсноор хятад хэлний нутгийн аялгуу үүссэн юм. Хятад хэлний нутгийн аялгуу нь хоорондоо маш их ялгаатай бөгөөд энэ нь өдөр тутмын харилцаанд ихээхэн бэрхшээл учруулдаг. Тиймээс улсаас төв аялгууг сурталчилж, үндэсний нийтлэг хэл болон бичгийн хэл нь үндэсний цөөнхийн хэл, үндэстний цөөнхийн хэлнээс ялгаатай үндэсний стандарт хэл болохыг тогтоож өгөх ёстой. Хятад үндэстнүүд болон үндэстний цөөнхүүд аль аль нь нийтлэг хэлийг ашиглаж сурах ёстой. Энэ нь хувь хүний түвшээс хүн төрөлхтний соёл иргэншлийн үр дүнг хуваалцахад тусалдаг. Нийгмийн төвшнөөс угсаатны янз бүрийн соёлын гүнзгий уялдаа холбоог дэмжиж, улс оронд урт хугацааны тогтвортой байдалд хүрэхэд тусалдаг. Хятад хэл бол НҮБ-ын ажлын зургаан том хэлний нэг бөгөөд эдийн засгийн даяаршил, нийгмийн мэдээлэлжүүлэлт, соёлын олон төрөл бий болж хөгжиж бий өнөөдөр дэлхийн улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, соёлын салбарт өргөн хэрэглэгдэж, улам бүр чухал үүрэг гүйцэтгэж байна. Дэлхий дээр хятад хэл сурч, хятад хэл хэрэглэдэг хүмүүс улам бүр нэмэгдсээр байна. Үүний зэрэгцээ аль ч үндэстэн хөгжихийг хүсвэл олбогоо тойрч суугаад ганц хэлээр ярих боломжгүй юм. Хятад хэлийг төгс эзэмших нь бүх угсаатны хүмүүсийн цаг үеийн хөгжилд нэгдэх хандлага болжээ. Өнөөдөр болоход эх хэлээ сайн эзэмшиж, нийтлэг хэлээр чөлөөтэй ярьж, тэр ч байтугай олон хэлийг эзэмшиж, үндэсний болон дэлхийн тавцанд өөрсдийн өвөрмөц хэв маягийг харуулж, амжилтад хүрсээр байгаа хүмүүс улам бүр олширч байна. Үүний улмаар өөрийгөө үнэлэх үнэлэмжийг тасралтгүй ухамсарлахын зэрэгцээ тухайн үндэстний соёлыг дэлхийд түгээдэг учиртай.

Зохиогч:ЛЮЙ ЧЯНЬГҮЙ
Найруулагч:,,
Эх сурвалж:,,
Мэдээ үзсэн:361
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой