”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Хятадын соёлыг уламжлан хөгжүүлж Хятадын үндэстний хамтын цогцын ухамсрыг бэхжүүлье

Хятадын соёлыг уламжлан хөгжүүлж Хятадын үндэстний хамтын цогцын ухамсрыг бэхжүүлье.

Хятадын ард түмний аугаа их сэргэн мандалт болсон Хятад мөрөөдөл биелүүлэхэд Хятадын хүчийг нягтруулж, бүх үндэстэн ба улсын төвлөнгүй хүчийг чангатган дээшлүүлэх хэрэгтэй. Хятад улс бол нэгдсэн олон үндэстэнтэй улс болно. Үндэстний эв нэгдэл бол нийгмийн нягтралын хүчний үндсэн агуулга болж, мөн улс орны хөгжин мандах суурь юм. ХКН-ын 18-р их хурлаас хойш дарга Ши Жиньпин Хятадын үндэстэн бол хувь заяаны хамтын цогц болно гэж дурдаж, “Хятадын үндэстний хамтын цогцын ухамсрыг бат бэх бий болгох” хэрэгтэй гэж олон удаа чухалчлав. ХКН-ын 19-р их хурлаар “Хятадын үндэстний хамтын цогцын ухамсрыг бат бэх бий болгох”-ыг намын дүрэмд бичиж оруулан, бүх нам бүх Хятадын үндэстнүүдийн ард түмний хамтын зориг санаа ба үндсэн журамлал болсон байна. Хятадын үндэстний их бүлгэмдлийг чангатгахад алс хэтийн ба үндсэн зүйл бол соёлын мэдрэмжийг нэмэгдүүлэх явдал болно. Үндэстнүүдийн хамтын оюун санааны гэр орныг бүтээн байгуулж, Хятадын үндэстний хамтын цогцын ухамсрыг идэвхтэйгээр бойжуулах хэрэгтэй. Өнөөдөр Хятадын соёлын багтаамжит нээлт нь 56 үндэстнийг нягтруулж, бүлгэмдсэн эв зохицонгуй хөгжлийн байдлыг бүрэлдүүлсэн билээ.

Хятадын соёл нь үндэстнүүдийн соёлын их бүрдэл болсны хувьд Хятадын үндэстний хамтын цогцын ухамсрыг бат бэх бий болгохын бат бэх үндэс суурь болно. Хятадын соёл бүрэлдэж хөгжих явцад эл үндэстний соёл нь харилцан ярилцах ба мөргөлдөх явцад хамт оршин, уусан солилцож, үндэстнүүдийн хоорондох соёлын хамтын ойлголт тасралтгүй гүнзгийрэн, эцэстээ үүрд уламжлалтай “Чиний дотор би байх, миний дотор чи байх” соёлын судал шижмийг бүрдүүлсэн билээ. Хятадын соёлын хамтын цогцын хөгжлийн явцад үндэстнүүдийн хооронд ер нь бусад үндэстний тэргүүний соёлоор толь болгосоор ирсэн юм. Жишээлбэл: Лиао улсын Кидан хүн хятад хэл сурч, Тан улс ба Сүн улсын хууль дүрэм, дүрэм тогтоолоор лавлагаа болгосон, Хубилай зарлиг буулгаж байгуулсан Юаний дээд нийслэлийн зураг төлөвлөгөөндөө Жүнюань орны соёлыг бүрэн гүйцэд шингээн авч, “Гурван иж хот цайз”-ын нийслэл хот болгосон байна. Жүнюань орны Хятад үндэстэн ч бусад үндэстний соёлыг өргөнөөр шингээн авчээ. Жишээлбэл: Жао Вулинг хаан “Умардын цөөн тоот үндэстний хувцас заслыг өмсөн агтын нуруун дээрээс харваж намнах”, Хан улс Тан улсаас сүүлээр “Умардын цөөн тоот үндэстний дуу хөгжим” нь Хятадын үндэстний дуу хөгжмийн системийг баяжуулан төгөлдөржүүлсэн зэрэг байдаг. Үүнд дарга Ши Жиньпин хэдийн зааж гаргасан нь: “Хятад соёлыг даруй Хятадын соёл хэмээж, цөөн тоот үндэстний соёлыг орхигдуулах, тус үндэстнийхээ соёлыг Хятадын соёлоос салгаж үзэх, Хятадын соёлыг мэдрэхгүй байх зэрэг нь бүр буруу юм. Бүр эрс тэвчих хэрэгтэй” гэжээ. Үндэстнүүд тус үндэстнийхээ соёлыг мэдэрч, Хятадын соёлыг хамтдаа мэдэрч, Хятадын соёлыг мэдрэх ба тус үндэстнийхээ соёлыг мэдрэхийг зэрэгцүүлэн явуулах нь харшлахгүй юм. Мөн үүнээс Хятадын үндэстний хамтын цогцын ухамсрын үндэс суурийг тавьсан байна.

Хятадын соёл бол туйлын их нээлттэй багтаамжтай бөгөөд үндэстний хамтын цогцын ухамсрыг бат бэх бий болгохын барагдашгүй хөдөлгөгч хүч болно. Хятадын соёл нь энэ мэт гойд сайхан, өргөн дэлгэр гүн гүнзгий байдгийн шалтгаан нь бүхнийг шингээн авч бүхнийг хадгалах багтаамжтай онцлогт нь оршино. Олон ишт нэг цогц бүхий Хятадын үндэстэн нь манай өргөн дэлгэр гүн гүнзгий Хятадын соёлыг хамтдаа бүтээж, үе улиран оршин тогтнож хөгжин бадарна. Жишээлбэл, утга зохилын талаар Хятад үндэстний шүлэглэлт ном, Чу улсын уянга, Хан улсын магтуу, Тан улсын шүлэг, Сүн улсын дуулал, Юань улсын дуурь, Мин улсын үеийн туужис зэрэг “Гэсэр ван”, “Жангарын тууж”, “Манас”, “Афантын үлгэр", “Ашима” зэрэг нь бүр цөөн тоот үндэстний утга зохилын гарамгай бүтээл болно. Тариалангийн талаар умард төрийн умард Вэй улсын үеийн “Ардад туслах чухал эрдэм” гэдэг номд ам будааны таримал, аж ахуйн таримал, цэцэрлэгийн таримлын олонх нь цөөн тоот үндэстний газар орноос гардаг гэж тэмдэглэсэн байдаг. Үүнээс харахад цөөн тоот үндэстэн Хятадын тариалангийн соёлд их нөлөө үзүүлсэн байна. Анагаах ухааны талд хятад анагаах ухаан гүн гүнзгий бөгөөд өргөн дэлгэр, төвөд анагаах ухаан, монгол анагаах ухаан ч өвөрмөц онцлогтой байдаг. Биет бус соёлын өвөөр жишээлэхэд одоог болтол Хятадаас  олон улсын холбоот байгууллагын сурган хүмүүжил шинжлэх ухаан соёлын зохион байгуулалтын биет бус соёлын өвийн нэрсийн жагсаалтад орсон төрөл зүйл 40 болж, дэлхийд тэргүүлсэн байна. Үүнд цөөн тоот үндэстний биет бус соёлын өвт Шиньжяны Уйгур үндэстний мукам урлаг, Монгол үндэстний уртын дуу, Гуйжоу Дун үндэстний их дуу,Төвөд үндэстний “Гэсэр” туульс, Солонгос үндэстний тариачны баясалт бүжиг, Ли үндэстний уламжлалт будагт нэхмэл урлаг гэх мэт 17 зүйл багтаж, ерөнхий тооны 40 дээш хувийг эзэлж байдаг. 56 үндэстэн бүр Хятадын соёлд гарамгай хувь нэмэр үзүүлжээ. Даяаршил ба мэдээллийн интернэт сүлжээ дээд хэмжээгээр хөгжсөн өнөөдөр эл үндэстэн давуу талаа харуулан, Хятадын үндэстний нягтралын хүч ба түүний олон улсын тавцан дахь өрсөлдөх хүчийг дээшлүүлэхийг нэн шаардаж байна. Үндэстний соёлыг хэвшмэл болгох нь зөвхөн түүний хөгжлийн амьдралын хүчийг алдуулах болно.

Хятадын соёлд агуулагдаж байгаа голлох өртгийн ойлгогдохуун нь Хятадын үндэстний хамтын цогцын ухамсрыг бат цогцлоох чиглэл руу дагуулж байдаг. Хятадын соёл бол зогсонгуйрсон битүүмжилсэн ухагдахуун биш, харин хөдлөнгүй хөгжлийн ухагдахуун болно. Тэр нь эл үндэстний уламжлалт соёлыг багтаахын хамт бас эл үндэстний чин зоригтон шударга дайчдын Хятадын хувьсгалт түүхэнд мөр зэрэгцэн байлдаж цогцлоосон хувьсгалт соёлыг багтааж, эл үндэстний ах дүү нарын өөрчлөлт нээлтийн шинэ цаг үед бүтээсэн Хятадын онцлогтой социализмын соёлыг багтаана. Дарга Ши Жиньпин: “Хятад улс бол 1.3 гаруй тэрбум хүн амтай, 56 үндэстэнтэй том улс болно. Бүх Хятадын үндэстнүүдийн ард иргэдийн хамтын ойлголтыг тусгасан өртгийн үзэлтийн хамгийн их ерөнхий хураагч тоог тогтоож, бүх ард түмнийг нэг сэтгэл нэг зоригоор бүлгэмдэн урагшлуулах нь улс орны ирээдүй хувь заяатай холбогдож, ард түмний аз жаргал амар амгалантай холбогдоно” гэж заажээ. Хятад үндэстэн ба эл цөөн тоот үндэстний уламжлал ба соёлын ажиллагааны бүх төрлийн эрхэм суртал бол социализмын гол өртгийн системийн үндсэн эх сурвалжийн нэг болно. Баян хүчирхэг, ардчилалтай, боловсон сайхан, эв зохицонгуй байх нь улсын аж ахуйн хөгжлийн суурин дэх ард иргэд баяжин улс хүчирхэгжсэнийг харуулж, социализмын ардчилсан улс төр тасралтгүй төгөлдөржсөнийг харуулж, аж ахуй, улс төрийн соёлын суурин дээрх улс орны эв зохицлыг харуулж байна. Үүнээс улс орноо эл үндэстний хамтдаа мэдэрсэн гэр орон болгон бүтээн байгуулах хэрэгтэй. Эрх чөлөөтөй, эрх тэгш, төв голч, хуулиар засах нь үндэстний харьцааг багтаасан бүхий л нийгмийн харьцааг байгуулахад  бат журамлах үндсэн өртгийн үзлийг харуулж байна. Үүнээс бүх бүлэглэл, эл давхаргын бүх ард иргэнийг үнэнхүү үр дүнтэй шингээж, үндэстнүүдийн ард түмний мэдэрсэн улс ба нийгмийн нягтралын хүчийг бий болгох хэрэгтэй. Эх оронч, итгэлтэй, найрсаг байх нь ард иргэдийн хувь хүний боловсролын үндсэн өртөг болох төдийгүй эл үндэстний ард иргэний харилцааны өртгийн үндсэн шаардлага болох хэрэгтэй. Хятадын соёлд агуулагдах эдгээр гол өртгийн ойлгогдохуун нь Хятадын онцлогтой социализмын хөгжлийн шаардлагатай нягт уялдаж, Хятадын шилдэг уламжлалт соёл болон хүн төрөлхтний соёлын шилдэг үр дүнтэй удам уламжлал нэгтэй, ХКН-ын өртгийн хамтын ойлголтыг нягтруулж гаргасан чухал нотолгоо болно. Үндэстний бүлгэмдлийг байгуулах өртгийн байршил болно. Мөн Хятадын үндэстний хамтын цогцын ухамсрыг бат цогцлоох чиглэлийн жолоодлого юм.

Найруулагч:ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:ӨМӨС
Мэдээ үзсэн:1006
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой