”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Нарны эрчим хүчийг ашиглан чинээлэг амьдралтай болов

Нарны эрчим хүчийг ашиглан чинээлэг амьдралтай болов

Хөхнуур муж нь Хөхнуур Төвөдийн өндөрлөгийн хэсэгт оршиж, нарны эрчим хүчний аж үйлдвэрийг хөгжүүлэхэд онцгой давуу талтай юм. Сүүлийн жилүүдэд Хөхнуур муж нь авьяас чадвар, технологи, хөрөнгө оруулалт зэрэг зангилаа ажлуудыг сайтар ашиглан, нарны зайн иж бүрэн үйлдвэрлэлийн гинжин хэлхээг хөгжүүлж, эдийн засаг, экологийн хамгаалалт, хүмүүсийн амьжиргааг сайжруулах талаар илэрхий ололт амжилтад хүрсэн байна.

Хөхнуур мужийн Хайнаний Төвөдийн өөртөө засах жөүгийн Талатань элсэрхэг газарт нарны энергийг ашигласан онцгой үзэмжтэй газар бий. 2018 оны эцсээр нийт 344 сая юанийн хөрөнгө оруулалт хийж, наран шарлагын Талатань паркийг байгуулсан юм. Их хэмжээний талбай бүхий нарны эрчим хүчний хавтангууд нь элсэрхэг газруудыг орлож, нарны зайн хавтангийн доор өндөрлөг газрын экологийн үр тариа тариалжээ. Нарны зайн хавтангуудыг тогтмол цэвэрлэх шаардлагатай бөгөөд шингээсэн ус нь ургацын өсөлтийг баталгаажуулдаг. 20 жилийн турш мал харуулсан тосгоны иргэн Ван Юйчэн өнгөрсөн жил гэрийнхээ уулын бэлчээрт буцан ирж малаа харуулах болжээ.

Нарны зайн станцууд нь зөвхөн экологийн таатай орчинг авчраад зогсоогүй эрчим хүчний үйлдвэрлэхээс олсон 60 хувийн орлогыг тухайн нутгийн тосгоны нийтийн нөөцөд хуваарилагдаж, орлогын үлдсэн 40 хувийг тосгоны иргэдийн цалин хөлсөнд зарцуулаг байна.

Энэ оны 07-р сар хүртэлх байдлаар Талатань нарны зайн ядуурлыг бууруулах цахилгаан станцын эрчим хүч үйлдвэрлэх хэмжээ гэхэд 130 сая квт хүрч, 90 сая гаруй юанийн орлого олж, 173 ядуу тосгон дунджаар 570 мянган юань хуваарилах боломжтой болжээ. Одоогийн байдлаар Хөхнуур мужийн нарны зайн эрчим хүч үйлдвэрлэх жилийн үйлдвэрлэлийн хэмжээ 880 сая юаньд хүрч, ядууг бууруулах орлого 570 сая юаньд хүрсэн бол 77 мянган өрхийн 283 мянга гаруй ядуу хүнийг ядуурлаас гаргасан нь бүх мужийн ядуу хүн амын талаас илүү хувийг эзэлж байна.

Найруулагч:т.б
Эх сурвалж:cri
Мэдээ үзсэн:371
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой