”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Соёлын онцлог шинж бүхий оюуны хүчийг үргэлжлүүлнэ

Соёлын онцлог шинж бүхий оюуны хүчийг үргэлжлүүлнэ.

Соёл мандвал улс мандаж, соёл хүчирхэгжвэл үндэстэн хүчирхэгжинэ. Соёл бол нэг улсын амин судас, нэг улсын оюун санааны өвөрмөц тэмдэг мөн. Хятадын уламжлалт соёл өргөн дэлгэр гүн гүнзгий, гүн зузаан хуримтлалтай, өршөөл хайр, ёс журмыг дээдэлж, эмх журмыг чухалчлах ухамсар бий. Журмыг хүндэтгэж ашгийг хөнгөвчлөх, үнэнч итгэлтэй байх, тэвчээртэй ажил явдал шийдвэрлэх зарчим бий. Хүчирхэгжихээр чармайх урагшлалтын зориг санаа бий, эрдэм ном сурч хүнд үүрэг үүрэх агуу бодолтой, “амиа үрэгдүүлж журмыг гүйцэтгэх” хүсэлтэй, “төрийн эрхийг түмнийх болгох” өртгийн хандлагатай. Ийнхүү ховор нандин соёлын зориг санаа бол Хятадын үндэстний үндэс суурь ба сүг сүнс болно. Хятадуудын хамтын ойлголттой болох, ёс журмыг сахих, соёлын хамтын ойлголтыг бүрдүүлэхийн үндэс суурь юм.

“Хятадын үндэстний эв нэгдлийг чангатгахад урт удаан үндэс болох зүйл бол соёлын хамтын ойлголтыг чангатгаж, үндэстнүүдийн хамтын оюун санааны гэр бүлийг байгуулж, Хятадын үндэстний хамтын цогцын ухамсрыг идэвхтэй бий болгох явдал болно”. Хүний сэтгэлийг ойлгуулахад гол нь өртгийн үзлийг нэгтгэж ойлгуулахад бий. Үүнд соёлын хамтын үзэл нь суурь болох юм. Соёлын өвөрмөц шинжтэй бол хүмүүс ижил соёлын бэлгэдэл, амьдралын нийтлэг үзэл баримтал бүхий соёлын нийгэмлэг амьдралтай, цус маханд ууссан соёлын ойлголттой болох учраас сэтгэцийн гадуурхал, орон зайг хамгийн их хэмжээнд арилган, үндэстний соёлын оюун ухаан, хүч чадал, үзэл санааны суурийг нягтруулж чадна. Ганц соёлын талаар хамтын ойлголттой байвал сая сэтгэл нэгдэж, үндэстний хүч ба эв нэгдэл сайжирч нийгэм тогтворжиж чадах юм.

Олон өнгийн будгаар уран зураг зурж бүтээдэг юм, олон зүйлийн хөг аялгуугаар яруу хөгжмийг үүсгэдэг. Хятадын соёл бол үндэстнүүдийн соёлын нэгдэл болно. Бидний гялалзсан соёлыг үндэстнүүд хамтдаа бүтээсэн юм. Мянга түмэн жилийн турш Хятадын бүх үндэстэн энэхүү нутаг дээр үе улиран амьдарч, солилцон уусаж, өөрийн үндэстний соёлын олон талт байдал, нэгдмэл байдал, нийтлэг байдал, хувь хүний ​​нэгдмэл байдлын бүтцийн шинж чанарыг бүрдүүлэв. Баялаг мөртөө өөр өөрийн онцлогтой үндэстний соёл харилцан солилцож, хамтдаа Хятадын соёлыг бий болгожээ. Энэ бол манай өнөөгийн соёлын өөртөө итгэх итгэлийн үндэс, Хятад үндэстний тасралтгүй хөдөлгөгч хүч юм. Нэгдсэн олон үндэстэнтэй Хятад улсад үндэстнүүдийн ард түмний Хятадын соёлын хамтын үзэл болон өөрийн үндэстний хамтын үзэл нь харилцан зөрчилдөхгүй. Иймээс хятад соёлыг Хятадын соёл хэмээн үзэж цөөн тоот үндэстний соёлыг үл тоомсорлож байх, эсвэл өөрийн үндэстний соёлоо Хятадын үндэстний соёлоос салгах гэж байгаа бодол нь бүр явцуу соёлын хэтийн төлөв бөгөөд үүнийг эрс шийдэмгий засах хэрэгтэй.

Соёлтой солилцооны улмаас соёл иргэншил өнгөлөг болдог бөгөөд харилцан суралцсанаар соёл иргэншил баялаг болдог. “Олон янз байдал нь харилцаа холбоог бий болгож, харилцаа холбоо нь интеграцыг бий болгоно. Интеграц нь ахиц дэвшлийг бий болгодог”. Энэ нь сая соёлын үндсэн онцлог юм. Хятад улсын эртний бүх үндэстнүүд бие биендээ нөлөөлж, бие биендээ уусаж, бие биенээсээ энх тайван байдлыг хүсэж Хятадын соёлын түүхэн тулгын чулууг хамтран байгуулан, хүн төрөлхтний соёлын харилцаа холбоо, тархалтад томоохон хувь нэмэр оруулсан юм. Үндэстнүүдийн хоорондох харилцаа солилцоо уусал нь түүхийн хөгжлийн их хандаш бөгөөд Хятадын үндэстний хөгжлийн зайлшгүй шаардлага юм. Үндэстнүүдийн сайн сайхан уламжлалт соёл нь Хятадын соёлын чухал хэсэг бөгөөд социалист гол үнэт зүйлсийн удирдлагаар бүтээлч өөрчлөлт, шинэлэг хөгжлийг хэрэгжүүлж чадах болно.

“ Өөр өөрийн гоо сайхнаараа бахархаж, өрөөл бусдын гоо сайхныг бахархаж, гоо сайхан бүхнийг хамтатгаж, тэнгэрийн доорх төгс найрамдлыг биелүүлнэ ”. Бид Хятадын үндэстний соёл болон тус үндэстний соёлын нягт уялдааг зөв таньж, ялгаатай байдал, олон талт байхыг хамгаалах үүднээс Хятадын соёлын хамтын үзлийг чангатгаж, үндэстнүүдийн соёлын уусал, соёлын хөгжлийг ахиулж, хамтын ухамсрыг бэхжүүлэн, оюуны аугаа хүчийг нэгдүүлэх хэрэгтэй.

Найруулагч:Д.МӨЧИР
Эх сурвалж:Солонго мэдээллийн төв
Мэдээ үзсэн:1549
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой