”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Үндэсний эв нэгдэлд зөвшилцлийг бий болгоно

Үндэсний эв нэгдэлд зөвшилцлийг бий болгоно.

“Манай бүх цөөн тоот үндэстний ард иргэдийн хэдэн зуун жилийн турш цус урсган тэмцэж ирсэн зорилт энэ өдөр биелэгдлээ. Манай бүх цөөн тоот үндэстэн ба бүх Хятад улсын ард иргэдийн жаргалтай амьдралыг хараад бидний сэтгэл маш өндөр байна”. 1949 оны 09-р сарын 30-ны өдөр шинэ Хятад улс байгуулагдахын өмнөх өдөр ХАЗЗ-ны хурал дээр цөөн тоот үндэстний 33 төлөөлөгчийн халуун үгс үндэсний замыг хүлээн зөвшөөрч, үндэстний ирээдүйн хүлээлтийг илэрхийлэв.

Өнгөрсөн үеэс сургамж авч, ирсэн хүмүүсийг таньж мэдээрэй. Хятад улс эрт дээр үеэс олон үндэстний нэгдмэл улс байсан бөгөөд бүх үндэстэн хамтран манай агуу эх орныг бүтээн байгуулж, бүтээн босгож, эх орны тусгаар тогтнол, эв нэгдлийг хамтдаа хамгаалж, бие биеэсээ салж чадахгүй нэгдэж ирсэн юм. Үндэстний зөв үзлийг баримталж эртний агуу үйлсийг цогцлон, хүндрэл бэрхшээлийг даван туулах, одоо цагийн шинэ байдлыг олж чадсан юм. Зөв үндэстний үзэл нь улсын хөгжил, үндэстний сэргэн мандалтад маш чухал ач холбогдолтой гэдгийг түүх болон бодит байдал бидэнд мэдрүүлэв. Ирээдүйдээ итгэлтэй байж, бүх үндэстэн ястны ард иргэдийг үндэсний зөв үзэл бодлыг ойлгуулж чадвал улс үндэстэн илүү эв нэгдсэн болж, харилцан дэмжлэг, туслалцаа үзүүлэх хүчтэй болж, хамтын хөгжил цэцэглэлтийн түвшин өндөр байж чадах болно.

Хамгийн агуу их хүч бол сэтгэл нэгдэн хүчээ хамтатгах явдал болно. “Зурхайн ном”-д “Хоёр хүн сэтгэл нэгдвээс хатуу төмрийг ч хугачиж чадна” гэдэг. Хятад “хүн” гэдэг үсэг нь харилцан түшилцсэн хоёр зураас болно. Зөв үндэстний үзлийг бий болгохын зангилаа нь үндэстний эв нэгдлийг бэхжүүлэхэд байна. Хятадын үндэстний хамтын нийгэмлэгийн ухамсрыг идэвхтэй хөгжүүлж, бүх үндэстний харилцан эв найрамдал, харилцан хамаарал, харилцаа, нэр төр, гутамшигт байдлын үзэл баримтлалыг тууштай тогтоож, үндэстний эв нэгдэл, хөгжил дэвшлийг бий болгох гүн гүнзгий, удаан хугацааны үйл ажиллагаа явуулж, хамгийн их эв нэгдэлд хүрч чадах болно. Зөвхөн үндэсний нийтлэг үг хэл үсэг бичгийн боловсролыг хүртсэнээр бид соёлын онцлог шинж чанараа илүү сайн бэхжүүлж, үндэсний эв нэгдлийн үндэс язгуурыг хөгжүүлж, үндэсний эв найрамдлын бэхжүүлэх болно.

Үзлээ бодитой болговол сая ухамсраасаа ажиллаж чадна. Өвөр Монгол бол манай улсын хамгийн эрт байгуулагдсан цөөн тоот үндэстний өөртөө засах орон мөн. 50-иад онд “Жишээч өөртөө засах орон” хэмээх яруу алдрыг хүртсэн байна. Эрхэм дээд яруу алдраа хамгаалж, зөв үндэстний үзлийг бий болгоход, үндэстний эсэргүүцэл, явцуу үндэстний үзэл байхгүйг шаардана. Төсөөлөн бодоход хэрэв зөвхөн өөрийн үндэс угсаагаа мэдээд том гэр бүл мэдэхгүй бол танихуйн тухай ойлголтыг зайлшгүй авах болно. Хэрэв зөвхөн өөрийгөө мэдээд бусдыг мэддэггүй, эсвэл өөрийгөө хадгалж, бусдыг хасдаг бол явцуу үзэл бодолд орж үндэсний эв нэгдлийг доройтуулна. Одоо бид түүхэн дээрх хамгийн сайн хөгжлийн цагийг угтан аваад байна. Бүх үндэстэн гар холбож, мөр зэрэгцэн, хамтдаа чармайхыг шаардаж байгаа мөртөө үндэстний эв нэгдлийн энэхүү үндсийг зөв таньж, хэзээ ч гуйвалзахгүй байхыг шаардаж байна. Үндэстний эв нэгдэл нь ашигтай ажиллагааг илүү хийж, эв нэгдлийг хохируулах үг яриа үйл ажиллагааг зөвшөөрөхгүй.

1939 онд Японыг эсэргүүцэх дайны эхний өдрүүдэд түүхийн эрдэмтэн Гүө Жюган өвчний эсрэг тэмцэж байгаа үедээ "Хятад үндэстэн нэг л байна" хэмээх урт найруулаг бичиж, найруулгадаа том үсгээр "Хятадын хүн бүр Хятадын үндэстэн мөн" гэсэн тайлбар бичсэн байдаг. 56 үндэстний ах дүүс нэг гэр бүлийн хүн мөн. Нэг гэрийн хүмүүс заавал халуун дотно байх хэрэгтэй, бид зөв үндэстний үзлийг бий болгож, сэтгэлээ нэгтгэж, оюунаа төвлөрүүлэн, хүчээ хамтатгаж, эв нэгдэлтэй Хятадын үндэстний агуу их сэргэн мандлын төлөө урагшилъя.

Найруулагч:Д.МӨЧИР
Эх сурвалж:Солонго мэдээллийн төв
Мэдээ үзсэн:173
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой