”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Супермаркет дэлгүүртэй нэгэн адил хууль эрх зүйн үйлчилгээг сонгоно

Супермаркет дэлгүүртэй нэгэн адил хууль эрх зүйн үйлчилгээг сонгоно.

Чинээлэг амьдрал тэмцэл зүтгэлээс ирдэг. "Чинээлэг нийгмийг" биелүүлэх нь Хятадын иргэн бүрийн хүсэл тэмүүлэл, эрэлхийлэл байсаар ирсэн. Энэ жил бол Хятад улс бүх талаар чинээлэг нийгмийг цогцлон байгуулж, ядууралтай эрс шийдэмгий тэмцэх эцсийн жил болно. Хятад улсын баруун өмнө бүсэд байрлаж буй Юүньнань муж нь Хятад улсын ядууралтай тэмцсэн гол бүс нутгийн нэг юм. Одоогоор Юүньнань мужийн иргэд бүгд хичээн чармайж ядууралтай тэмцэж байна. Намар цагтай хөл нийлүүлэн бид хот хөдөө орон нутаг, тариалангийн газраар явж Юүньнань мужийн иргэдийн амьдралтай танилцсан.

“Юүньнань нутгаар аялан чинээлэг амьдралтай танилцах” хэмээх гол сэдвийн хүрээнд гадаад суртал ухуулгын мэдээллийн хэрэгслийн сурвалжилгын баг 09-р сарын 21-ний өдөр Күньмин олон улсын арилжааны арбитрын шүүх үйлчилгээний төвд ирж, барилгын ажлаа амжуулахын зэрэгцээ албан ажлаа ч эмх цэгцтэй хийж байгаа байдалтай танилцлаа.

Тус үйлчилгээний төв нь Хятадын Юүньнань мужийн чөлөөт арилжааны туршилтын бүсийн Күньмин хэсэгт байрлаж байна.

- Өмнө нь бид зөвхөн сургалтын танхим, оффис гэх мэт дэд бүтэцтэй байсан. 09-р сарын эцэс гэхэд дижитал шүүх, хурлын өрөө, зуучлах өрөөтэй болж, шүүх, прокурор, баталгаажуулах, арбитрын шүүх, эвлэрүүлэн зуучлах зэрэг байгууллагууд нэг цэгээс бүрэн үйлчилгээ үзүүлэх болно гэж үйлчилгээний төвийн ажилтан шинэ оффисоо танилцууллаа.

Хил дамнасан нийтийн халамжийн хууль эрх зүйн үйлчилгээ үзүүлэх замаар аялъя

Үйлчилгээний төв нь 2017 онд Хятад улсад анх байгуулагдсанаас хойш “үйлчилгээ” хэмээх үгийг онцгой барьж, нийгмийн нөөцийг ухаж, хамтран байгуулах, хуваалцах зарчимд үндэслэн, "супермаркет" загварын олон улсын маргааныг шийдвэрлэх платформ байгуулсан байна. Үйлчилгээний төвийг хамарсан хууль зүйн цогц үйлчилгээ ба байгууламж нь Өмнөд Ази, Зүүн Өмнөд Ази руу чиглэсэн "Олон улсын хууль эрх зүйн үйлчилгээний цогцолбор"-ын бүтээн байгуулалтыг судлах болно.

Нийтийн халамжийн хууль эрх зүйн үйлчилгээний газарт олон жил ажилласан Хятадын Арбитрын хуулийн судалгааны холбооны Арбитрын болон зуучлалын мэргэжлийн хорооны дэд нарийн бичгийн дарга, арбитрч Жэн Сүйжюнь хил дамнасан нийтийн халамжийн эрх зүйн үйлчилгээний тогтолцоог шинэчлэхийг санаачлан, энэ жилийн 06-р сард Бээжин хотоос Күньминийг зорин ирж, тус үйлчилгээний төвд ажилласан байна.

Зарим үедээ Хятадын Юүньнань мужийн чөлөөт арилжааны туршилтын бүсийн Күньмин хэсгийн цогц үйлчилгээний төвийн дотор байрлаж буй Хууль эрх зүйн тусламжийн цогцолборын хэсэгт оффис хийж, компаниуд болон хувь хүмүүст бодлого, хууль эрх зүйн зөвлөгөө өгдөг. Бас зарим үедээ шинэчлэгдэж байгаа үйлчилгээний төвд оффистой, шүүх, прокурор, баталгаажуулалтын хэлтсийн хамт олонтойгоо хамтран ойлголт, стратеги боловсруулж, Хятад болон гадаадын талуудад арилжааны маргааныг хянан шийдвэрлэх эрх зүйн үйлчилгээ үзүүлдэг байна.

Шударга ёс бол шүүхийн ажилтнуудын зорилго гэдгийг ард түмэнд мэдрүүлэхийг хичээнэ. Энэ нь мөн чинээлэг амьдралын хууль ёсны биелэл юм гэж Хятадын Юүньнань мужийн чөлөөт арилжааны туршилтын бүсийн Күньмин хэсэгт удаан хугацаагаар ажиллахаар төлөвлөж буй Жэн Сүйжюнь ярив. Хятадаас санхүүждэг аж ахуйн нэгжүүдийн гадаадад хийх хөрөнгө оруулалт, гадаадад байгаа аж ахуйн нэгжүүдийн Хятадад хийсэн хөрөнгө оруулалт, гадаадтай холбоотой ажиллагсдын эрх, ашиг сонирхлыг хамгаалах зэрэг талд нийгмийн халамжийн хууль эрх зүйн үйлчилгээнд нэвтрэх боломжийг олгосон байна.

Супермаркет дэлгүүртэй нэгэн адил хууль эрх зүйн үйлчилгээг сонгоно

Жэн Сүйжюньтай адил Бээжин хот, Шанхай, Гуанжүө, Шэньжэнь зэрэг хотуудаас ирсэн хууль эрх зүйн мэргэжилтнүүд цөөхөн бус тоог эзэлдэг. Түүний нэг бол Гуанжүө хотын хууль эрх зүйн мэргэжилтэн Чэнь Шяохуа болно.

Чэнь Шяохуа бол үйлчилгээний төвийн органик бүрэлдэхүүн хэсэг - Маргаан зөрчлөөс урьдчилан сэргийлэх, олон талт шийдвэрлэлтийн менежментийн төвийн олон нийтийн эрх зүйн үйлчилгээний мэргэжилтэн болно. Ашгийн төлөө бус нийгмийн байгууллагын хувьд тус төвийн гол үүрэг бол шүүхийн ачааллыг бууруулах явдал юм. Худалдааны маргааныг шүүхийн гадуур аль болох шийдвэрлэж, шүүх, эвлэрүүлэн зуучлах ажлыг сайн хийж гүйцэтгэх болно”.

Күньминд ирээд гуравхан сар л болж байгаа ч Чэнь Шяохуа мэргэжилтний багийн хамт 8 цагийн “түргэн” зуучлал хийж гүйцэтгэсэн. Чэнь Шяохуа:

- Энэ жил тус хэсэгт орж ирсэн нэгэн компани нь хуваарийн дагуу Хонконгийн биржид гарч чадаагүй тул арилжааны маргаан дэгдээжээ. Бид шүүхээс материалаа аваад маргааш нь шууд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулсан. Өдрийн 13:00 цагаас оройн 20:00 цаг болтол нийт 8 цагийн хооронд хангалттай хариулт өгч шийдвэрлэсэн гэлээ.

Тус үйлчилгээний төв нь 2017 онд байгуулагдсанаас хойш Малайз, Бангладеш, Тайланд, Энэтхэг болон бусад орнуудтай хийсэн худалдааны маргааныг шийдвэрлэсэн. Мөн Бээжин, Шанхай, Хайнань, Бэйхай, Күньмин зэрэг газрын арбитрын болон хууль зүйн үйлчилгээний байгууллагуудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Үйлчилгээний төв нь Мьянмар, Шри Ланка, Лаос, Тайланд, Бангладеш, Энэтхэг, Хонконг, Макаод олон улсын арилжааны маргааныг хариуцах 8 холбоо байгуулжээ. Дотоодын болон гадаадын 100 гаруй ахмад хууль эрх зүйн мэргэжилтнийг үйлчилгээний төвийн мэргэжилтнээр элсүүлэн хэрэглэж байна.

- Хүмүүс дотоод, гадаадын олон улсын арилжааны маргааны байгууллагуудыг сонгох боломжтой. Мөн хууль эрх зүйн үйлчилгээ үзүүлэх гадаад дотоодын олон улсын арилжааны маргааны эрх зүйн шинжээчдийг сонгож болно. Супермаркет дэлгүүртэй нэгэн адил тохиромжтой шийдвэрлэх хэлбэр ба мэргэжлийн хүнийг сонгон, олон төрлийн хэлбэрийн шийдлийг биелүүлнэ гэж Чэн Шяохуа  өөрийн зүүсэн “эв найрамдалт” гэсэн бичигтэй тэмдгийг зааж ярина. Мөн тэрээр:

- Чөлөөт худалдааны туршилтын бүсийн шинэчлэлийг даган эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын менежмент, оюуны өмчийн эрх зэргээс үүдэлтэй арилжааны маргаан улам бүр нэмэгдсээр байна. Арилжааны арбитрын үйлчилгээ дутаж болохгүй. Илүү уялдаатай, үзэсгэлэнтэй бизнесийн орчныг бий болгох нь хөрөнгө оруулагчдын хүсдэг зүйл биш гэж үү гэлээ.

Зохиогч:НИЙТЛЭЛ: Ванхуань, Лижа
Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:Юүньчяо нет
Мэдээ үзсэн:242
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой