”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

24 цагаар төрийн үйлчилгээ үзүүлэх боломжтой Чөлөөт худалдааны туршилтын бүс

24 цагаар төрийн үйлчилгээ үзүүлэх боломжтой Чөлөөт худалдааны туршилтын бүс

     Чинээлэг амьдрал тэмцэл зүтгэлээс ирдэг. "Чинээлэг нийгмийг" биелүүлэх нь Хятадын иргэн бүрийн хүсэл тэмүүлэл, эрэлхийлэл байсаар ирсэн. Энэ жил бол Хятад улс бүх талаар чинээлэг нийгмийг цогцлоон байгуулж, ядууралтай эрс шийдэмгий тэмцэх эцсийн жил болно. Хятад улсын баруун өмнө бүсэд байрлаж буй Юүньнань муж Хятад улсын ядууралтай тэмцсэн гол бүс нутгийн нэг юм. Одоогоор Юүньнань мужийн иргэд бүгд хичээн чармайж ядууралтай тэмцэж байна. Намар цагтай хөл нийлүүлэн бид хот, хөдөө орон нутаг, тариалангийн газраар явж Юүньнань мужийн иргэдийн амьдралтай танилцсан.

  Юүньнань Дянь Юүнь Жя Пинь худалдааны ХХК-ний хариуцлагатай албаны хүн 09-р сарын 21-ний өглөө Хятадын (Юүньнань) чөлөөт худалдааны туршилтын бүсийн Куньминь бүсийн үйлчилгээ үзүүлэх төвийн 24 цагийн өөртөө үйлчлэх бүстэй танилцсан байна. Иргэний үнэмлэхээрээ өөртөө үйлчлэх хэвлэх төхөөрөмж дээр аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг тэр дор нь гүйцэтгэж, аж ахуйн нэгжийн тамга тэмдэг ч тэр дор нь гардан авав.

– Чухамдаа бизнес эрхлэх тусгай зөвшөөрлийг хэд хоногийн өмнө олгосон бөгөөд өнөөдөр л авах цаг надад байна. Бид тухайн өдөр бүртгүүлэх материалаа ирүүлээд тэр өдөр нь дуусгасан, бүх процесс маш тохиромжтой бөгөөд гялс дуусгасан гэж тэрээр маш ханамжтай байгаагаа илэрхийллээ.

Одоогийн байдлаар Хятадын (Юүньнань) чөлөөт худалдааны туршилтын бүсийн Куньминь бүсийн үйлчилгээ үзүүлэх төвд Засгийн газрын хэрэг эрхлэх 20 гаруй ухаалаг өөртөө үйлчлэх тоног төхөөрөмж зохицуулсан бөгөөд тоног төхөөрөмжийн тоо нэмэгдсээр байна. Бизнесийн байгууллагууд болон иргэд зөвхөн биеийн үнэмлэхээрээ бизнесийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хэвлэх, баримт гаран авах, нийгмийн баталгааны гэрч авах, нийгмийн даатгалын шимтгэл болон бусад үйлчилгээг суутгах, төлөх зэрэг ажлыг бие даан хийх боломжтой. Төрийн үйлчилгээ 24 цагийн турш үйлчилгээ үзүүлэх боломжтой болсон юм. Өдрийн 24 цагаар ажиллах төрийн үйлчилгээний ард ухаалаг платформын дэмжлэг байдаг. Энэхүү ухаалаг платформ нь гар утасны интернет, зүйлсийн интернет, том дата болон бусад технологид тулгуурлаж байгаа бөгөөд үүнийг Huawei компанитай хамтран ажиллаж байна гэж Хятадын (Юүньнань) чөлөөт худалдааны туршилтын бүсийн Куньминь бүсийн үйлчилгээ үзүүлэх төвийн дарга Хэ Рүй танилцуулсан байна. Энэхүү платформ нь холбогдох чиг үүргийн хэлтэстэй холбогдож байгаа бөгөөд энэ нь аж ахуйн нэгж, олон нийтэд илүү тохь тухтай үйлчилгээ үзүүлэхээс гадна үйл ажиллагааны хэлтсийн ажлын үр ашгийг дээшлүүлж, илүү үр дүнтэй эрт сэрэмжлүүлэх, хариуцлага нэхэмжлэх боломжийг олгосон. Үүний зэрэгцээ, Хятадын (Юүньнань) чөлөөт худалдааны туршилтын бүсийн Куньминь бүс нь Юүньнань мужид засгийн газрын анхны үйлчилгээний компанийг байгуулж, Куньминь бүсийн үйлчилгээ үзүүлэх төвийн төвлөрлийг сааруулах, үйлчилгээг сайжруулах шинэчлэлийг гүнзгийрүүлэх тал дээр хамтран ажилласан байна.

Хятадын (Юүньнань) чөлөөт худалдааны туршилтын бүсийн Куньминь бүсийн үйлчилгээ үзүүлэх төвийн нэгдүгээр давхарт шинээр байгуулагдсан аж ахуйн нэгжүүдэд зориулсан таван зүйлийн даатгал, татварын багц үйлчилгээ үзүүлэх, байгаль орчныг хамгаалах, хүнс, эмийн хяналт, чанарын хяналт, батлах асуудал гэх мэт үйлчилгээ үзүүлэх боломжтой. 0 давхар нь үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, олон нийтийн бизнесийн бүс болох бөгөөд өмчийн эрхийн зөвлөгөө, иргэдийн амьжиргааны үйлчилгээ, нийтийн эрх зүйн үйлчилгээ, өрхийн бүртгэл, цагаачлал, замын цагдаа, шуудангийн үйлчилгээ гэх мэт тохиромжтой үйлчилгээг аж ахуйн нэгжийн хуулийн этгээд, хувь хүмүүст үзүүлдэг. Үйлчилгээний төвд шидэх асуудлууд нь голчлон онлайн, өөртөө үйлчлэх үйлчилгээнд түшиглэх бөгөөд сүүлийн жилүүдэд үйлчилгээний үр ашиг нь аж ахуйн нэгж болон иргэдэд өндөр үнэлэгдсээр ирсэн.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг тухайн аж ахуйн нэгжийн баримт бичиг бүрэн бүрдсэн бол ахуй талбайд хагас цагийн дотор олгож болно. Хэрэв баримт бичгээ онлайнаар илгээсэн байвал 8 цагийн дотор зөвшөөрлийг хийж гүйцэтгэнэ. Шинээр байгуулагдсан аж ахуйн нэгжүүдийн татварт холбогдсон үйлчилгээг гүйцэтгэхэд уулдаа 15 хоног зарцуулдаг байсан бол одоо хагас цагийн дотор дуусгах боломжтой болсон юм. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдэд зориулан үйлчилгээний төв нь англи, тайланд хэлний үйлчилгээний боловсон хүчин бэлдсэн байж, эдгээр аж ахуйн нэгжүүдэд ижил тэгш, үр ашигтай үйлчилгээ үзүүлдэг ажээ.

Өндөр чанартай үйлчилгээ нь аж ахуйн нэгжүүдийн сонирхлыг татсан. Бүтэн жилийн турш Хятадын (Юүньнань) чөлөөт худалдааны туршилтын бүсийн Куньминь бүсэд бүртгүүлсэн аж ахуйн нэг нийт 13727 байж, үүний дотор 58 нь гадаад хөрөнгө оруулалттай компани. Хятадын Жянсү,Гуандүн зэрэг мужийн чөлөөт худалдааны туршилтын бүс ажилтан томилж туршлага солилцохоор үргэлж ирдэг болжээ.

-Засгийн газрын үйлчилгээ үзүүлэх газрын үүдээр ороход хэцүү, албан ажилтнуудын царай муутай үйлчилгээг хүлээх байснаас одоо болоход нэг удаад бүхнийг зохицуулах таатай орчинтой болсон. Чөлөөт худалдааны туршилтын бүсэд ажиллаж бий бидний хувьд чинээлэг амьдрал нь даруй хамгийн хялбар явцаар хамгийн богино хугацаанд өндөр үр ашигтай,бага өртгөөр асуудлыг шийдэж,иргэдэд үйлчилгээ үзүүлэх болно гэж Хэ Рүй хэлсэн байлаа.

-Чөлөөт худалдааны туршилтын бүс нь зах зээлд чиглэсэн, олон улсын төвшинд хүрсэн, хуульчлагдсан бизнесийн орчныг бүрдүүлж, системийн шинэчлэл өөрчлөлт нь туршилтын бүсийн гол цөм байх ёстой. Дараа нь бид өөрчлөлт шинэчлэлтийг гүнзгийрүүлэн, шинэчлэлийн ногдол ашгийг үргэлжлүүлэн гаргаснаар ард иргэд, аж ахуйн нэгжүүд илүү их аз жаргал, ашиг орлого мэдрэх талаар зүтгэнэ. Энэ бол бидний хүсэн мөрөөдөж байгаа чинээлэг амьдрал мөн гэж Хэ Рүй өөрийн үзэл бодлоо хуваалцсан байлаа.

Зохиогч:ЛЮЙ ЗИЮЙ,ЛИ ЖА,ЛИ ВЭНЬЖҮНЬ,ЛИ ХЭНЧЯН,ВАН ХУАНЬ
Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:yunnangateway.com
Мэдээ үзсэн:435
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой