”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Монгол соёлын нэгэн гайхамшиг — Зарууд үлгэр урлаг

Монгол соёлын нэгэн гайхамшиг — Зарууд үлгэр урлаг

        Үлгэр урлаг бол Өвөр Монголд өргөнөөр уламжлагдсан нэгэн төрлийн урт удаан түүхтэй уламжлалт урлагийн хэлбэр юм. Өнгөрсөн зууны тавь жараад оны үед Паажээ, Муу-Охин нарын ахмад уран сайханчид маань үлгэр урлагийг ард түмнийхээ дунд уламжлан дэлгэрүүлж, түм түмнийхээ оюун санааны амьдралыг нь баяжуулж байсан бөгөөд тухайн нутагт соёл урлагийн суурийг тавьсан байдаг.

Тунляо хотын Зарууд хошуу бол бүх улсад алдаршсан “Хятадын үндэстний дуу урлагийн өлгий”, “Хятад улсын хуурын үлгэрийн өлгий”. Үлгэр урлагийн өлгий хэмээх энэхүү соёлын нэрт брэндийг буй болгоход Зарууд хошуу үлгэрийн урлагийг хамгаалах ба уламжлан залгамжлахыг идэвхтэй дэмжиж, үлгэр уламжлагчыг хүмүүжүүлэх, үлгэр урлагийн онцлогт анги байгуулах, үлгэр урлагийн бүлгэм байгуулах зэрэг олон хэлбэрээр үндэстний үнэт эрднийн үлгэр урлагийг хамгаалах ба уламжлан залгамжилж буй. Үүний зэрэгцээ үлгэрийн урлагийг илүү сайн хамгаалан залгамжлахын төлөө Зарууд хошуу урьд хожид “Хуурын үлгэрийн сургалт хичээл”, “Үлгэрийн өлгий Зарууд”, "Зарууд хуурын үлгэрийн судлал” зэрэг ном бичгийг найруулан хэвлүүлж, бүх хошууныхаа үлгэрийн хорхойтнуудад хэлж дуулгах, санал бодлоо солилцох тавцан хангаж, тогтмол хугацаатайгаар зохион байгуулж сургалтанд хамруулах, гадагш гарч суралцуулах, тоглолт хийх зэрэг арга хэлбэрээр хуурчдын мэргэжлийн түвшинг тасралтгүй дээшлүүлсээр байна.

Үлгэр урлагийн үүсэл

        Хууч материалд тэмдэглэснийг үндэслэвэл, хуурын үлгэр нь аль эрт Чингис хааны үеэс үүсэлтэй, анхандаа домог үлгэрээр сэдэвлэж ярьдаг байв. Чин гүрний Найралт Төрийн үед одоогийн Хэбэй, Шаньдүн мужид жил дараалан ган гачиг болж, ард иргэд амьдрахын аргагүй болж, Чин гүрний засгийн газраас арга бус Зустын чуулганы монгол хошуунаас газар зээлж, ардыг амьдруулах гэж хатан голын сав газар дахь хятад иргэдийг боомтоос зүүн зүгт орших монгол хошуудад нүүлгэн авчирснаар хатан голын соёл болон монгол, хятад соёлын уусалцлыг ахиулсан байдаг. Энэхүү соёлын үзэгдлийг түүхэнд “Хатан голын соёлын умар тийш шилжилт” гэж хэлж буй. Энэхүү үйл явцад Жин-Хэн хэнгэрэг, явган үлгэр, Ляньхуалүө зэрэг дуу урлагийн хэлбэр тал нутагт дэлгэрэн цоордож хайлдаг туультай харилцан уусалцаж, тал нутгийн өвөрмөц онцлог бүхий дуу урлагийн хэлбэр болон бүрдэж,  одоогийн хуурын үлгэр буй болсон байна.

Үлгэр урлагийн өлгий

        Хуурын үлгэр анхандаа домог үлгэрээр сэдэвлэж ярьдаг байсан гэдэг. Чин гүрний найралт төрийн үед жинхэнэ хэнгэрэг, Ляньхуалүө зэрэг дуу урлагийн хэлбэр Заруудын тал нутагт орж иржээ. Улмаар тэр нь явган үлгэр, цоордож хайлдаг туультай харилцан уусалцаж, тал нутгийн өвөрмөц онцлог бүхий дуу урлагийн хэлбэр болон бүрдэж, өнөөгийн хуурын үлгэр буй болсноор Өвөр Монголчуудын дунд өргөн дэлгэрч, малчид,тариаланчдын таашаалд хүрсэн байна.

Заруудын тал нутагт хуурын үлгэр хэлдэг маш олон хуурчтай болж, аажмаар үлгэр урлагийн салбар урсгал төлөвшин бүрдэж авъяас билиг хосолсон 100 гаруй хуурч цолгорон төрсөн. Зарууд хошуу бол үлгэр урлагийн гол эх үүсвэр бөгөөд хөгжин бадарсан нутаг. Үүнд Паажээ, Муу-Охин зэрэг алдарт дуу урлагийн их дархнаас луузар, жан дэлгэр зэрэг үе үеийн Зарууд хуурчдын чармайлгаар үлгэр урлагийн соёл уламжлан бадарч, нам засгаас цоор хуурын үлгэрийн соёл урлагийг хүндэтгэн үзэж, Зарууд нутгийг "Хятад улсын хуурын үлгэрийн өлгий” гэх өнгө гялбаат нэрийдлээр үнэлэн шагнасан байдаг.

Үлгэр урлаг хэлэх хэлбэр

   Үлгэрийг хэлж ярих хэлбэрээр нь голдуу хоёр ангилдаг. Нэг нь хуур хөгжимгүйгээр хэлдэг үлгэр, тухайлбал явган үлгэр гэдэг. Нөгөө зуйл нь хуурдан хэлэх үлгэр, үүнд, цуураар цуурдаж хэлэх үлгэрийг "цууын үлгэр” гэж, дөрвөн утаст хуураар хавсран хөгжимдэж хэлэх үлгэрийг "хуурын үлгэр” гэнэ. Хуурдан хэлэх үлгэрийг ердөө ганц хүн хуур хөглүүлж хөгжимдөн татахын зэрэгцээ холбоо хоршоо үг өгүүлбэрээр үлгэр түүх ярьж, үлгэрийн аяс аялгуу нь олон хэлбэртэй байдаг ба үлгэрийн үйл явдалд зохицуулан адил бусаар хэрэглэдэг. Үүнд нийтлэг онцлог бүхий аялгуу гэвэл, "цэрэг мордох”, "хань сонгох”, "хошигнох”, "уул усаа магтах”, “аян зам хөөх” зэрэг байдаг.

Үлгэр урлагийн салбар урсгал

        Заруудын үлгэр урлагийн салбар урсгалын тухай хоёр хэллэг байдаг. Нэг хэллэг нь "Паажээгийн, Муу-Охины салбар урсгал”, нөгөө нь Паажээ, Муу-Охиныг нэг нэг тусгай салбар урсгал болгон үзэж, "Заанаагийн салбар урсгал”-тай хамт гурван салбар урсгал гэж хэлдэг. "Муу-Охины салбар урсгал”-ын онцлог нь холбоо урлагийн арга маягаар зохиолын баатрын зан чанар ба хэрэг учрыг дүрслэн илтгэж, бодит амьдралын дундаас материал цуглуулдаг болохоор товч авсаархан мөртөө бүтээлч чанартай байдаг. Тус салбар урсгалын хуурчдын соёлын түвшин өндөр, хэлж дуулах ба хуурдах мэргэжлээр өндөр байдаг. “Паажээгийн салбар урсгал”-ын онцлог нь "Мангасын үлгэр” болон шинээр найруулсан үлгэрийг хэлэх тал дээр цагаарч, туйлийн аялгуу болон үгийг хуурын үлгэрт зохицуулан үлгэрийн үйл явдлыг давуулал ба зуйрлэлийг ашиглан хэлдэг. "Заанаагийн салбар урсгал”-ын онцлог нь эртний хятад шүлэг, хятадын зүйр сэцэн үг, хэлц үгийг тэр хэвээр нь уншиж дуулахаар барахгүй монголоор орчуулаад үлгэрт уялдуулан хэлж, төвд ном ба бөөгийн хэлбэр намыг олон хэрэглэдэг.

Үлгэр урлагийн уламжлал

        Хуурчид өөрийн урлагийн үйлс ба ур чадвараа маш нандигнан хайрладаг. Ард олондоо үлгэр хэлж өгөх нь урьд төрлийн ивээл тавилан гэж үздэг. Хуурчид үлгэр урлагаа уламжлан залгамжлахыг дархан үүрэг хэмээн үзэж, үлгэрт дуртай, авъяас билигтэй хүүхдийг сонгон, багш шавийн харьцаа тогтоож үлгэр хэлэхийг заадаг. Багш нь гадагш гарч үлгэр хэлэхэд шавь нь багшаа дагаж, үлгэр хэлэх бөгөөд хөдлөл байдлыг нь үзэж, сонсон сурч аажмаар энэхүү мэргэжлийг эзэмшдэг байна. Шавь нар нь хэдэн жил шаргуу суралцаж биеэ даасан хуурч болдог. Одоог хүртэл багш шавийн харьцаагаар уламжлан залгамжлах бол хуурын үлгэрийн хамгийн нийтлэг уламжлан залгамжлах арга хэвээр байна. Иймэрхүү уламжлалын харьцаа нь хамгийн тогтвортой бөгөөд урлагийн хэв намба болон салбар урсгалын бий болоход дэмжлэг болсоор ирсэн юм. 

Үлгэр урлагийн хөгжил дэвшил

        1957 оны 08-р сард Зарууд хошууны соёлын хэлтсээс "Монгол хуурын үлгэрийн өргөө” байгуулж, үлгэр холбоо хэлдэг хүмүүсийг цуглуулан тусгай сургалтанд хамруулжээ. Үүний улмаас хуурчдын нийгмийн дүр төрх, байр сууринд өөрчлөлт гарч, хуурын үлгэр ч тайзны урлаг болж хувирав. Энэ хугацаанд "Хунхэ нуурын улаан арми”, "Хуан Жигуан баатар”, "Морьт Цэргийн тулаан” зэрэг шинэ үлгэр зохиогджээ. Шинэ Хятад улс тунхагласан эхний үед Заруудын хуурын үлгэрт орчин цагийн үг хэллэгийг хэрэглэж эхэлсэн мөртөө мухар сүсгийг сурталчилж байсан үлгэрүүдийг зогсоож, сөрөг нөлөө бүхүй агуулгыг нь өөрчлөн зассан байна. Өөрчлөлт хийсэн хуурын үлгэр нь шинэ эрч хүчтэй болж, хувьсгалын сэдэвтэй бүтээл гол бай суурийг эзлэв. Мөн хуурчид ба хуурын үлгэр нь бүс нутгаар хязгаарлагдахгүй болж, зарим хуурчид нь холбогдох шатны соёлын байгууллага буюу урлагийн бүлгэмд уригдан ажиллав. Энэ үлгэр урлагийн соёлыг түгээн дэлгэрүүлэхийг дэмжсэн байна.

2003 онд Улсын соёлын яам, эдийн засгийн яам болон улсын үндэстний хэрэг эрхлэх зөвлөл, Хятад улсын утга урлагийнхны холбооноос дайчлан Хятадын үндэстнүүдийн ардын соёл урлагийг хамгаалах төслийг эхлүүлсэн байна. Энэ нь биет бус соёлын өвийг хамгаалах ажлын чухал бүрэлдэхүүн хэсэг болж, тухайн жилийн 10-р сард Соёлын яам, Эдийн засгийн яамнаас бүх улсын үндэстний ардын соёл урлагийг хамгаалах туршилтын цэгийн ажлын хурал хуралдуулав. Хурлын дараа ӨМӨЗО-ы соёлын тэнхимээс "Ардын соёл урлагийг хамгаалах төсөл”-г хэрэгжүүлж эхэлжээ. Ийнхүү Зарууд хошууны үлгэр урлаг нь энэхүү төсөлд сонгогдсон байна. Үүнээс эхлэн үлгэр урлаг бас нэгэн  шинэ сэргэн мандалтын үедээ орж, 2006 онд Зарууд хошууны үлгэр урлаг улсын "Биет бус соёлын өв”-ийн жагсаалд бүртгэгдсэн байна. 

 

Найруулагч:Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж:ӨМӨС
Мэдээ үзсэн:1191
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой