”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Ядуу буурай уулын тосгоноосоо нүүж, шинэ амьдралтай болов

Ядуу буурай уулын тосгоноосоо нүүж, шинэ амьдралтай болжээ.

Хөхнуур мужийн Монгол үндэстний өөртөө засах сянь нь Люпан ууланд байрлах туйлын ядуу бүс нутагт багтдаг. 2016 оны 08-р сард Хятадын дарга Ши Жиньпин Хужу сяний Бань-Ян тосгонд ядуурлыг бууруулах зорилгоор нүүлгэн шилжүүлсэн ажилтай танилцахдаа, иргэдийг нүүлгэн шилжүүлэх нь ядуурлаас ангижруулах үр дүнтэй арга юм. Хүн бүрийн амьдралыг сайн зохицуулж, ядуурлыг бууруулах бүх арга хэмжээг эрчимжүүлж, үйлдвэрлэлийг дэмжих хэрэгтэй гэж онцлон тэмдэглэсэн юм. Сүүлийн хэдэн жилийн хугацаанд ядуу буурай уулын тосгоноос нүүн ирж Бань-Ян тосгонд амьдрах болж, аж үйлдвэрээ үндэстний онцлогт тулгуурлан хөгжүүлж, шинэ өнгө төрхтэй болж, ядуурлаас ангижрах аз жаргалтай замаар замнаж эхлэв.

2500 гаруй метрийн өндөрт орших Хөхнуур мужийн Хужу Бань-Янь шинэ тосгонд 56 настай Лю Юүжинь эхнэртэйгээ дарсны дэлгүүрээ өргөжүүлж байна. Уулын тосгоноос нүүж ирснээс хойш дөрвөн жилийн хугацаанд Лю Юүжинйи нэрсэн марокко дарс алдартай болж, бизнес нь улам бүр өргөжиж байна.

Хэдэн жилийн өмнө Лю Юүжинь өвөг дээдсийнхээ адил үе дамжин шинэ тосгоны дэргэдэх 2700 гаруй метр өндөр ууланд амьдарч байжээ. Нүүлгэн шилжүүлэлт эхлэхээс өмнө тэнд нийт 129 өрөх амьдарч байсан бөгөөд нийгэм нийтээс түгжигдмэл байв. Тосгоныхон "Арван жилийн дотор есөн удаа ган болж, хоол хүнсээ тэнгэрт найдаж" амьдарч байжээ.

Орон нутгийн захиргаа судалгаа хийж ядуурлыг бууруулах нүүлгэн шилжүүлэх төслийг 2016 оны эхээр эхлүүлж, ууланд байгаа оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх ажлыг хэрэгжүүлэв.

Бань-Янь шинэ тосгон руу нүүж ирсний дараа айл өрх бүр ус, цахилгаан, байгалийн хийгээр хангагдсан бөгөөд Лю Юүжинь бас 200 гаруй метр квадрат талбай бүхий жижиг ферм дээр амьдардаг болов. 2017 онд Лю Юүжинь орон нутгийн захиргааны дэмжлэгтэйгээр дарсны дэлгүүр ажиллуулж, дарс нэрэх ур чадвараараа эхний жилдээ даруй 150.000 юанийн орлого олж, ядуурлаас хурдан ангижирч чадсан ажээ. Бань-Ян тосгон ч хүн бүрийн байдалд зохицуулан "нэг тосгон, нэг бодлого, нэг өрх, нэг бодлого"-ын нарийн арга хэмжээг боловсруулж, тосгоны оршин суугчдыг ядуурлаас ангижруулж, чинээлэг амьдралтай болгохоор хичээсэн байна.

Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж:mongol.cri.cn
Мэдээ үзсэн:219
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой