”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

“Тал нутгийн хүн орхоодой”-г хэрхэн үйлдвэрлэдэг вэ

“Тал нутгийн хүн орхоодой”-г хэрхэн үйлдвэрлэдэг вэ

        Шинэ соргог үнэр амт

Жил бүрийн намрын эхэнд Улаанцав хотын Цахар Баруун Гаран Хойд хошууны Уст суурингийн тариалангийн талбайд хүмүүс лууван хурааж ямар ч завгүй ажиллана.

Фэн Тяньбао одоогоос 16 жилийн тэртээ анх удаа Өвөр Монголын нутагт хөл тавихдаа тэрхүү лууван хурааж буй дүр зурагт маш их татагджээ.

Фэн Тяньбао бол Гуанши мужийн Наннин хотын иргэн.

Өвөг дээдэс нь нутгийн нэрт бизнес эрхлэгчид байсан бөгөөд үе уламжилсан бизнес нь нэлээд өргөжсөн байна. Тэрээр бага байхаасаа л бизнесийн нөлөө хүртсэн, хорин дөрөвхөн насандаа бизнесийн ур чадвараа хэдийнээ хөгжүүлчихсэн нэгэн. Энэ удаад Өвөр Монголд луувангийн тариалалтын байдалтай танилцахаар иржээ. Фэн Тяньбао:

- Үүнээс өмнө бид Шаньдүн, Хэбэй зэрэг газар нутаас улаан лууван худалдаж авдаг байсан. Дараа нь хэд хэдэн хэсэг үйлчлүүлэгчид Өвөр Монгол дахь шар луувангийн чанар илүү сайн байгааг олж мэдээд бидэнд Өвөр Монголоос лууван худалдаж авахыг санал болгосон учир би өөрийн биеэр ирж үзэхээр шийдсэн гэж догдлонгүй ярьлаа.

Лууван тариалдаг талбайд Фэн Тяньбао дөнгөж ухаж гаргасан лууванг шууд хазаж эхлээд:

Энэ лууван жимсний амттай байна! гэж бахархан хэлсэн юм.

Улаанцав хотын Цахар Баруун Гаран Дунд хошууны шар лууван  экологийн тодорхой орчин, уур амьсгалын онцгой нөхцөл, өвөрмөц тарих аргаар үүссэн өвөрмөц хүйтэн хүнсний ногооны төрөл зүйл бөгөөд цэвэр эко эрүүл хүнс юм. Энд ургасан лууван улаа бутарсан сайхан өнгөтэй, өвөрмөц амттай, янз бүрийн шим тэжээлээр баялаг.

Фэн Тяньбао Өвөр Монголын лууванг их хэмжээгээр худалдаж авахаар шийджээ. Шаньдүн баазын ажилчидтай холбогдож, худалдан авалт хийхээр ирэх тухай зааварлаж, мөн луувангийн дээжийг Бээжин дэх мэргэжлийн туршилтын байгууллагад бүрэлдэхүүн хэсгүүдийн туршилтад явуулсан байна. Фэн Тяньбао:

- Өвөр Монгол дахь лууван бол элсэн чихэр ихтэй. Пестицидийн үлдэгдэл зэрэг нь улсын стандартад нийцдэг. Туршилтын үр дүнд маш сэтгэл хангалуун байна. Тэр үед би нэг удаад 1000 тонныг захиалж, Уст суурингийн луувангийн гуравны нэгийг худалдаж авсан гэж ярьж байлаа. Одоо тэрээр Өвөр Монголын нийт нутгаас 10.000 гаруй тонн лууван худалдаж аваад байна. Мөн түүний авсан лууванг улс даяар худалдаад зогсохгүй, Ойрхи Дорнод руу экспортолж байна.

Хэдийгээр 16 жил өнгөрсөн ч Фэн Тяньбао тэрхүү аяллыг дурсан санах тоолондоо дотоод гайхшралаа нууж чаддаггүй. Өвөр Монголын лууван чухам яагаад ийм их ид шидтэй юм бэ? Түүний мөрөөр газар дээрх байдалтай нь танилцъя! 

     Байгалийн давуу тал

Уул толгод, гол мөрнүүдийн шим нийлж өвөрмөц амтыг бий болгодог

Энд тарьсан лууван үзэсгэлэнтэй төрх, шинэхэн амт, тэжээллэг чанараараа "Тал нутгийн хүн орхоодой" гэж алдаршсан. ӨМӨЗО-ы Хөдөө аж ахуйн технологийн өргөтгөлийн станцын орлогч дарга Пан Шяожегийн үзэж байгаагаар ӨМӨЗО-ы луувангийн хэлбэр, өнгө, амт шимт илүү сайн чанартай байдаг. Хяналт шалгалтын дүнд энгийн луувангаас илүү нүүрс ус, уусдаг сахар, каротин агуулдаг болохыг тогтоожээ. Эрдэс бодис, кальци, фосфор, төмөр зэрэг микро-элементүүдээр баялаг бөгөөд тогтмол хэрэглэвэл нүдний хараанд сайн, цус багадалт, хоолны дуршил буурахад сайнаар нөлөөлдөг, эрүүл мэндэд маш тустай.

Өвөр Монголын лууван чухам яагаад ийм гайхамшигтай байдаг вэ? Үүний шалтгааны тухай ӨМӨЗО-ы Хөдөө аж ахуй, мал аж ахуйн шинжлэх ухааны академийн Хүнсний ногоо судлалын хүрээлэнгийн захирал Ван Юн:

- Өвөр Монголын байгалийн харьцангуй цэвэр орчин луувангийн ургацанд байгалийн давуу тал болж өгдөг. Өндөрлөг газар байрладаг Өвөр Монгол орон хүйтэн уур амьсгалтай, нарны тусгал сайтай, дулааны хэм эрс өөрчлөгдөж байдаг нь луувангийн ургалтанд туйлын ашигтай. Үүний зэрэгцээ үйлдвэрлэлийн үндсэн талбай нь тариалангийн аж ахуй, мал аж ахуйн завсрын бүсэд байрладаг болохоор органик бордоогоор хангалттай тэжээгдэж байдаг. Түүнээс гадна, хөрс нь голчлон агаар, ус нэвчих чадвартай элсэрхэг хөрс юм гэж танилцуулж байна.

Өвөр Монгол орон сайн чанарын лууван тарьж ургуулахад "газрын хөрс"-ний давуу талтай, "Хүмүүсийн эв найрамдал"-ын хүчин зүйлийг агуулдаг. Үр тариа тарих явцад үр нь "амь гол" юм. 1987 оноос хойш ӨМӨЗО-ы Хөдөө аж ахуй, мал аж ахуйн шинжлэх ухааны академи лууван цуглуулж, судалж эхэлсэн байна. 1991 онд ӨМӨЗО албан ёсоор лууван тарьж ургуулах ажлыг эхлүүлжээ.

30 гаруй жилийн дараа "Жиньхүн-1", "Жиньхүн-2", "Жиньхүн-4", "Жиньхүн-5", "Жиньхүн-6", "Жиньхуан -1" зэрэг маш шилдэг үр тарианы төрлийг боловсруулсан байдаг. Дээрх үр тарианы төрлийг боловсруулж, дагалдах технологийг амжилттай хөгжүүлэх нь Өвөр Монгол дахь луувангийн аж үйлдвэрийг хөгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн юм. Өнөөгийн байдлаар Өвөр Монголын лууван тариалах талбай нь ойролцоогоор 400.000 му /нэг га= 15мү/ бөгөөд жилийн үйлдвэрлэлийн хэмжээ нь 1.2 тэрбум юань. Гол төлөв Цахар Баруун Гаран Дунд хошуу, Цахар Баруун Гаран Хойд хошуу, Шанд шянь, Улаанхад хотын Онниуд хошуунд тархаж байна.

Ярилцлагын үеэр бид улсаас Цахар Баруун Гаран Дунд хошууны лууванг улсын газар зүйн онцлог шинж бүхий хамгаалалтын бүтээгдэхүүнээр хүлээн зөвшөөрч, "Цахар Баруун Гаран Дунд хошуу луувангийн газар зүйн онцлог шинж бүхий баталгаат барааны тэмдэг" -ийг бүртгүүлсэн болохыг олж мэдсэн юм. Түүнчлэн Уст хотхоны Санпайди тосгоны 1000 мү/ нэг га=15 мү / лууванг ӨМӨЗО-ы алдарт брэндийн газар тариалан, мал аж ахуйн бүтээгдэхүүнээр үнэлж урамшуулсан, хэрэглэгчдийн таашаалд ч их нийцэж байна.

Хүмүүс хоол тэжээл, эрүүл мэнддээ илүү анхаардаг болсон өнөө үед Өвөр Монголын лууван олон мянган өрхийн ширээн дээрх "од" болон онцгойрсоор.

Зохиогч:Нийтлэлийг: ШЫ ЖЯЛИ, ХАНЬ ШЮЕЛИ
Найруулагч:Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж:ӨМӨС
Мэдээ үзсэн:679
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой