”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Жижиг суурингийн залуус - Шинэ эрч хүч

Жижиг суурингийн залуус - Шинэ эрч хүч

        Сүүлийн жилүүдэд жижиг суурингийн залуучуудын тухай яриа анхаарал татах болсон. Хятад улсын хэрэглэгчид дотроос худалдан авалтаараа гайхалтай ялгарч,  нутаг руугаа буцаж бизнесээ эхлүүлэх нь олширч, тэд шяний хот, суурингийн эдийн засгийн хөгжлийг дэмжсээр байна. Ихэвчлэн шянь, хөдөө тосгонд амьдардаг жижиг суурингийн залуучууд бодит үйлдлээрээ эдийн засаг, нийгмийн хөгжилд шинэ эрч хүч авчирч байна. Энэхүү шинэ хүчний одоогийн ажил амьдрал ямар байдалтай байна вэ? Ямар асуудалтай тулгарч байна вэ? Бид хөгжлийг нь хэрхэн дэмжих ёстой юм бол?

Жижиг суурингийн залуусын хэрэглээ анхаарал татаж байна

Хүнань мужийн Чанша суурингийн "90-ээд онд төрсөн "Лю Шүйшюнь:

 - Би 50 инчийн зурагт, массажны сандал, Huawei-ийн хамгийн сүүлийн үеийн загварын гар утас худалдаж авсан. "6 • 18" худалдан авалтын баярын үеэр худалдан авах сагсаа дүүргэсэн гэж сонирхуулж байлаа.

Өнгөрсөн оны "Хос 11"-ийн баяраас хойш жижиг суурингийн залуус энэ жилийн "6•18"-ийн гол хэрэглэгч болжээ. Pinduoduo цахим худалдааны АПП-гийн мэдээллээр энэ оны "6•18"-ийн үеэр гурав, дөрөвдүгээр болон түүнээс доош түвшний хотуудын хэрэглээ эрэлт ихтэй байна. Мөн Хэрэглээний шинэчлэлтийн чиг хандлага илт байгаа юм. Ухаалаг гар утас, ахуйн цахилгаан хэрэгсэл, гал тогооны өрөө, угаалгын өрөөний цахилгаан хэрэгсэл, байшин засах болон гэрийн нэхмэл эдлэл зэрэг бусад бараа бүтээгдэхүүний борлуулалт маш хурдан сайжирч, жилийн өсөлтийн хурд 120 хувиас дээш байна. Муж, хот суурингийн олон хэрэглэгчид Pinduoduo АПП-с шүүрдэх робот, талхны машин, проектор зэрэг бүтээгдэхүүнийг анх удаа худалдаж авчээ. Жиндүн цахим худалдааны АПП-гийн мэдээллээс харахад "6•18" худалдан авалтын сурталчилгааны үеэр шинэ хэрэглэгчдийн 71 хувь нь доод шатны зах зээлээс ирсэн байна. Үүнд, Жинши платформ дээр гурав, зургаа дахь түвшний хотуудын хэрэглэгчид бараа бүтээгдэхүүний 60 гаруй хувийг худалдан авчээ.

Сүүлийн хоёр жилийн хэрэглээний мэдээллээс харахад жижиг сууринд амьдардаг залуу хүмүүсийн хэрэглээний байдал үргэлж анхаарал татсаар байна. Tencent агентлагийн 2019 оны жижиг суурингийн шинэ залуучуудын судалгааны тайланд тэдний онлайн худалдан авалтад зарцуулдаг сарын дундаж зардал 1.293 юань. Энэ нь сарын дундаж зардлын 40 гаруй хувийг эзэлж байгаа юм. “Өмнөд орны гарагийн сүүлч” сонин зэрэг байгууллага нэгжийн гаргасан 2019 оны жижиг суурингийн залуучуудын хөгжлийн тайланд гурван жилийн өмнөхтэй харьцуулахад жижиг суурингийн залуучуудын зардал ихэссэн. Хэрэглээний чанартай зарцуулалт ойролцоогоор 60 хувиар өссөн. Өнгөрсөн оны "11.11" буюу “Хос 11”-ний үеэр онлайн худалдааны шинэ хэрэглэгчдийн 70 орчим хувь нь гурав, дөрөвдүгээр зэрэглэлийн хотууд, шянь, суурингуудаар төлөөлүүлсэн шинээр хөгжиж буй зах зээлээс ирсэн байна.

   Мэргэжилтнүүд жижиг суурингийн залуу хүмүүсийн орлогын хэмжээ том хотуудын залуучуудынхаас тийм ч өндөр биш байгааг онцолж байв. Гэсэн хэдий ч тэдний амьдралын зардал харьцангуй бага бөгөөд орлогын нэмэгдэл, интернэт технологийн хөгжил, тээвэр, ложистик зэрэг бусад дэд бүтэц улам бүр төгс төгөлдөр болж байдаг. Ингэснээр зарим шяний хот, суурин тосгоноос бүрддэг энэхүү асар том бүлэглэл нь хэрэглээний маш их эрч хүч, далд хүчийг агуулж байна.

Үл хөдлөх хөрөнгийн худалдаа эрхэлдэг Лю Шүйшюний орлого тийм ч өндөр биш боловч сарын тогтвортой орлого нь тодорхой хэмжээний хэрэглээний зардал мөнгөний боломжийг түүнд олгодог. Үүгээрээ өөрийн болон гэр бүлийнхээ амьдралын чанарыг сайжруулж чаддаг гэнэ. Тэрээр:

- Би амьдралд маш их аз жаргалтай байгаагаа мэдэрдэг гэж хэлсэн юм.

Зарим мэргэжилтнүүдийн үзэж буйгаар цаашдын арван жилийн хугацаанд жижиг суурин дахь залуучууд хэрэглээний зах зээлийн гол хүч болно гэж тооцоолж байгаа юм. 2030 он гэхэд гурав, дөрөвдүгээр болон түүнээс доош түвшний хот суурингийн оршин суугчдын хэрэглээ 45 триллион юаньд хүрнэ гэж тооцоолсон байна. Үүнд, ялангуяа Бээжин-Тяньжин-Хэбэй мужийн жижиг суурингууд, Хөхмөрний гурвалжин хойг, Хөхмөрний дунд хэсэг, Гуандүн-Хонконг-Макаогийн их булан, Чэндү-Чүнчин хотуудын жижиг суурингууд багтаж байгаа юм.

Жижиг суурингуудын залуу хүмүүсийн хэрэглээний нэмэгдэл, хэрэглээний зэрэглэл ахисан хандлагад чиглүүлэн орон нутгаас аж ахуйн нэгжүүд хүртэл бүгд эерэг хариу өгч байна. Энэ жилийн Луут завины баярын эхний өдөр Жянсү мужийн Күньшань хотод хоёр дахь Wanda Plaza нээлтээ хийсэн юм. Тэр өдөр зорчигчдын урсгал 230,000-д хүрч, Жянши мужийн Үюань шяньд Tmall Youpin онлайн алдарт дэлгүүрийг нэвтрүүлж, Hisense, Huawei, Midea зэрэг том брэндийн салбар дэлгүүрүүд орж ирсэн нь орон нутгийн залуу хэрэглэгчдэд тоглох, бүртгүүлэх шинэ газрын тэмдэг болжээ. Сүнин жижиглэн худалдааны цахим худалдааны сүлжээ дэлгүүрүүд доод түвшний зах зээлд хурдан нэвтэрч байна. 2019 оны эцэс гэхэд холбооны дэлгүүрүүдийн нийт тоо 4500-аас дээш болжээ. Дэбан буухиа компани хүний ​нөөцөд оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, буухиа шуудангийн үйл ажиллагааг шянь сууринд үйлчлүүлж байна. Жедянь компани нь дөрөв, тавдугаар түвшний хотуудад цахилгаан эрчим хүчний банкуудын үйл ажиллагааг нэмэгдүүлж байна.

Нутаг буцаж бизнес эрхэлж буй хүмүүсийн эзлэх хувь өндөр байна

  - Бизнес эрхлэх замаар замнана гэдэг амаргүй. Гэхдээ азаар би тэвчээртэй байсан, мөн шяниас бизнес эрхлэх ая тухтай орчин бүрдүүлсэнд талархаж байна хэмээн ярьж буй "90-ээд онд төрсөн” залуу Лүн Шүйвэйгийн бизнес эрхэлсэн арав дахь жил өдгөө тохиож байна. Одоо тэрээр Чунчин хотын Рүнчанд гурван компани удирдаж байгаа бөгөөд шинжлэх ухаан, технологи, хөдөө аж ахуй, хоол хүнс зэрэг олон салбарыг хамардаг. Хөдөөнөөс ирсэн тэрээр бизнес эрхлэх замаар өөрийгөө улам хөгжүүлж, мөн үндсэн шатанд илүү их хувь нэмэр оруулахыг хүсч буйгаа хэлсэн юм.

Түүн шиг жижиг суурингийн залуучууд нутаг буцаж бизнес эрхэлдэг нь ганц хоёр төдийхэн биш ээ. Саяхан 58 Тунжэн үйлчилгээний тавцан,  Чинхуа их сургуулийн Нийгмийн шинжлэх ухааны дээд сургуулийн Нийгэм, санхүүгийн судалгааны төвтэй хамтран хийсэн "Шяний хэмжээний бизнес эрхлэгчдийн тайлан"-д орон нутгийн бизнес эрхлэгчдийн дунд нутаг буцаж бизнес эрхлэгчид 50.8 хувь, коллежийн оюутнууд 16 орчим хувийг эзэлжээ. Өрхийн бүртгэлээс харахад бизнес эрхлэгчдийн 69.6 хувь нь хөдөөгийн өрхийн бүртгэлтэй. Насны хувьд шяний хэмжээний бизнес эрхлэгчдийн 48 хувь нь 26-35 насныхан, бизнес эрхлэгчдийн 30.9 хувь нь 36-45 насныхан байна.

Ли Чао бол Ганьсү мужийн Чинян хотын Хүян шяний уугуул иргэн. Өнгөрсөн жил нэгэн том хот дахь ажлаасаа гарч, нутаг буцаж "шинэ хоньчин" болсон. Сурах дуртай чадварлаг тэрээр Хүянгийн хонины аж ахуйг эрхэлжээ. Энгийн нэгэн техникч маань тун удалгүй дэвшиж  хоршооны тэжээн үржүүлэх талбайн дарга болсон байна. Бизнесийн энэхүү амжилтыг нь хараад олон тариачин өрх түүнтэй нэгдэж, энэ жил тухайн газрын Хүян хонь тэжээх өрх 580 болж шинээр нэмэгдэв. Чинян хотын Хүний нөөц, нийгмийн аюулгүй байдлын товчооны орлогч захирал Ши Юунин:

- Нутагтаа буцаж ирсэн хүн чадвартан болж, баяжих замын тэргүүлэгч болдог. Коллежийн оюутнууд нутаг буцаж бизнес эхлүүлэн, мэдээлэл, технологи, мэдлэг, үзэл баримтлалын давуу талаа ашиглаж, уламжлалт хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг шинэчилж, шяний хэмжээний эдийн засгийг идэвхжүүлж байна гэж ярьлаа. Сүүлийн гурван жилийн хугацаанд нийт коллежийн 27,000 оюутнууд Чиньян нутагтаа буцаж ирснээр 6,302 нь бизнес эхлүүлсэн байна. Тэжээн үржүүлэх ба цахим худалдаа нь бизнес эрхлэх түгээмэл салбар болжээ.

Шяний хот, суурин тосгон нь жижиг суурингийн залуучуудад ажил хийж бизнес эрхлэхэд улам их өргөн уудам орон зай нээж өгсөн байна. Сүн Жэнчян 33 настай. Өдгөө Жянсү мужийн Жежин Болорын Үйлдвэрлэлийн Хөгжлийн ХХК-ний дарга. Тэрээр жижиг сууринд амьдардаг жирийн нэгэн залуу бөгөөд баклаврын зэрэгтэй төгсөөд Жянсү мужийн Дүнхай шяньд тосгоны их сургуулийн оюутны албан тушаалын ажлыг сонгосон байна. Хожим нь түүнийг Дүнхай Crystal Үйлвэрлэлийн Investment Хөгжлийн компанид урьж ажлуулсан. Хоёр жил хагасын дараа тэрээр салбар компанийхаа дарга болж дэвшсэн байна.

- Би баклаврын курст байхдаа анимацийг сурсан. Энэ бол одоо хийж буй ажилтай минь холбоогүй л дээ. Гэхдээ би "Нэг төрлийн ажилд орвол тэр ажилдаа дуртай болж", "Нэг ажил хийвэл, нэг шинэ зүйлийг сурч боловсрох болно" гэсэн үзэл бодлоо байнга хэрэгжүүлдэг байсан гэж Сүн Жэнчян ярьсан юм.

Сүүлийн жилүүдэд жижиг суурингийн залуучууд бизнес эрхлэх, ажил эрхлэх тал дээр сайн амжилтанд хүрсэн. Гэсэн хэдий ч мэргэжлийн ур чадвар дутагдах, мөн бусад шалтгаанаас болж жижиг тэд "орлого багатай", "бизнес эрхлэх, хөдөлмөр эрхлэх арга зам бага" зэрэг бэрхшээлтэй тулгарч байгааг мэргэжилтнүүд онцолж байв. Хэдхэн хоногийн өмнө Ардын Өдрийн Сонины Think Tank-аас гаргасан жижиг суурингийн залуу хүмүүсийн сэтгэхүй, амьдралын нөхцөл байдлын талаар хийсэн судалгааны тайлангаас харахад “зэрэг дэвшүүлэх, тушаал дэвших зэрэг мэргэжлийн хөгжлийн асуудлууд” жижиг суурингийн залуу хүмүүсийн анхаарлыг ихээхэн татаж байгаа юм. Жижиг суурингийн залуучуудын тал хувь нь илүү их дарамттай байсан бөгөөд тэдний 46.7 хувь нь ирээдүйд орлогын түвшингээ сайжруулж, өсгөнө гэдэгт найдаж байна.

 

Жижиг суурингийн залуусын зүрх сэтгэлийг татав

Шинэ маягийн хотжилт хурдтай хөгжиж буй энэ үед жижиг суурингийн залуучууд хот, хөдөөгийн хоорондох чухал холбоос болж хувирав. Тэдний хүсэл мөрөөдөл, хүлээлт олны анхааралд хүрч, мөн хариу өгөхийг тэд хүсдэг.

- Бизнес эхлүүлэхэд тийм ч хялбар биш, гэхдээ бизнесээ үргэлжлүүлэх нь бүр ч хэцүү. Одоо байгаа компаниудыг ажиллуулж, удирдах, илүү шинэ салбарт сурч судлах нь миний хувьд хүсэл, хүлээлт юм гэж Лүн Шүйвэй хэлж байна. Тэрээр Рүнчан нутаг цаашдын ирээдүйд илүү сонирхол татахуйц боловсон хүчний, нийгмийн халамжийн бодлого хэрэгжүүлж, өөрсдийнх шигээ жижиг суурингийн улам олон залуусыг энэ газар нутагтаа бизнес эрхэлж, мөрөөдлөө биелүүлээрэй гэж найдаж байна гэж хэллээ.

Сүүлийн жилүүдэд жижиг суурингийн залуучуудыг төрөлх нутагтаа буцаж, ажилд татан оролцуулахын тулд шяний хотууд боловсон хүчин урьж ажиллуулах бодлогыг идэвхтэй хэрэгжүүлж байгаа юм. Түүнчлэн дэд бүтцийг сайжруулж, тэднийг ажиллуулах, суурьшуулах баталгааг хангаж ирсэн байна.

ХКН-ын Жянсү мужийн Шяншүй шяний хорооны орлогч нарийн бичгийн дарга Сүнь Ваньвэнь:

- Шяншүй шянь боловсон хүчнийг урьж ажиллуулах, дэмжих чиглэлээр их хүчин чармайлт гаргасан. Нэг талаар Шяншүй нутгийн бүртгэлтэй их сургуулийн оюутнуудыг ажил, бизнес эрхлэхээр төрөлх хот руугаа буцаж ирэхэд нь идэвхтэй дэмжиж байгаа. Их сургуулийн оюутнуудыг Шяншүй шяний төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүдэд дадлага хийх ажлыг зохион байгуулж байна. Мөн их суруугийн оюутнуудыг Шяншүй шяний эдийн засгийн хөгжлийн суурин, тэргүүлэх аж ахуйн нэгжүүд, шинэ хэлбэрийн хөдөө тосгоны хороолол зэрэг газруудтай танилцуулдаг. Түүнчлэн олон арван коллеж, их дээд сургуулиудтай оюутнуудад зориулсан нийгмийн практик суурин байгуулсан. Хэд хэдэн тусгай ажилд элсүүлэх хурал, боловсон хүчний бодлогын сурталчилгаа, танилцуулга зохион байгуулж байна. Нөгөө талаар Шяншүй шяньд бизнес эрхэлдэг залуучуудын боловсрон төлөвших тогтолцоог бий болгож, Шяншүй бизнес эрхлэгчдийн холбоог байгуулан, боловсон хүчний бодлого, санхүүгийн онол, цахим худалдааны практик, татварын эрх зүйн тогтолцоо, бизнесийн менежмент зэргийг хамарсан "Залуучуудын бизнес эрхлэх хичлээл"-ийг нээжээ. Мөн холбогдох төслүүдэд дэмжлэг үзүүлэх, хөнгөлөлттэй зээлийн бодлогыг хэрэгжүүлэх зэргээр залуу бизнес эрхлэгчдэд санхүүжилтийн хүндрэлтэй асуудлуудыг нь шийдвэрлэж өгсөн байна.

- Өнгөрсөн хэсэг хугацаанд жижиг суурингийн залуучууд эх нутгаа орхин том хотуудад суурьшин хөгжихийг гол чиглэл, ерөнхий хандлага гэж ойлгож байсан. Харин сүүлийн жилүүдэд гурав, дөрөв, тавдугаар түвшний хотууд ба шяний хотуудад төрсөн залуус төрөлх нутагтаа бизнес эхлүүлэх, ажил хөдөлмөр эрхлэх нь тасралтгүй нэмэгдсээр байна. Энэ нь Хятад улс шяний хэмжээний эдийн засгийг эрчимтэй хөгжүүлэх, хөдөө тосгоны хөгжлийг дэмжих бодлогын чиглэлтэй шууд холбоотой. Ирээдүйд шяний хэмжээний эдийн засгийн тогтвортой, эрүүл хөгжлийг хэрэгжүүлэхийн тулд бүх шянь, тосгон хүчин чармайлт гаргаж жижиг суурингийн залуусын зүрх сэтгэлийг татах хэрэгтэй гэж Хятадын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн Хөдөөгийн хөгжлийн газрын дарга Вэй Хөүкай хэлж байна.

Ихэнх хөгжингүй орнуудын хотжилт гурван үе шаттай явагдаж байгаа тухай мэдээлэл нийтлэгджээ. Эхний үе шатанд хүн ам хот, сууринд бол дараа нь том, дунд хотод төвлөрдөг. Хоёр дахь шатанд бөөгнөрөл ба тархалт зэрэгцэн явагдаж, том, дунд хотууд хурдтай хөгжиж байна. Үүний зэрэгцээ жижиг, дунд хотууд эргэн тойрон дахь жижиг суурингуудад тархах хандлага ажиглагдаж байна. Гурав дахь шатанд жижиг, дунд хот, суурин руу хүн амын шилжилт хөдөлгөөн нэмэгдэж, том, дунд зэргийн хотуудыг тойрсон жижиг суурингууд хурдтай хөгжиж, хотын бүс болжээ. Сүүлийн хоёр үе шат, ялангуяа гуравдугаар үе шатанд хотын дэд бүтэц, ажлын нөхцөл байдал улам сайжирч, хотын иргэдийн амьдрал илүү тохь тухтай болсон. Олон нийтийн үйлчилгээ, нийгмийн засаглал ихэд бэхэжсэн байдаг.  АНУ-ыг жишээ болгон авч үзье, 1970-аад онд АНУ-ын 50 том хотын хүн ам дөрвөн хувиар буурчээ. Харин эдгээр том хотуудын эргэн тойрон дахь жижиг суурингийн хүн ам 11 хувиар нэмэгдсэн байдаг.

Олон мэргэжилтнүүд Хятадын хотжилт шинэ шатанд гарсан ба ялангуяа хотын бөөгнөрөл болон нэг, хоёр дахь түвшний хотуудыг тойрсон шяний хотууд их бүтээн байгуулалтыг эхлүүлж байна. Тээврийн хэрэгсэл сайжирсан, интернэтийн эдийн засаг хөгжсөн, мөн зарим том хотод амьдрах өртөг өндөр зэргээс шалтгаалж, залуучуудын эдийн засгийн эрч хүч сайтай шяний хот, шяний түвшний хотуудад амьдрах сонирхол нэмэгдсээр. Гэхдээ үүнд хүрэхийн тулд дутагдлыг нөхөж, янз бүрийн аргаар хүчин чармайлт гаргах шаардлагатай гэж онцолсон байна. Вэй Хөүкай:

- Нэг нь аж үйлдвэрийг хөгжүүлэхэд жижиг суурингууд болон аж үйлдвэрийн дэмжлэгтэй байвал хангалттай ажлын байртай болж чадна. Нөгөө нь дэд бүтцийн бүтээн байгуулалтыг бэхжүүлэх, олон нийтийн үйлчилгээний түвшинг сайжруулах явдал юм. Энэ хоёр зүйлийг тууштай хэрэгжүүлэх нь чухал. Мөн харьцангуй экологийн таатай орчинтой бол жижиг сууринд олон залуучуудыг авч үлдэхээс гадна, зарим жижиг суурингуудын залуусыг төрөлх хот руу нь татах болно. Иймээс залуучууд хөдөө орон нутгийг чиглэж, хөдөө нутагт том бизнес эрхлэх боломжтой гэж хэлсэн байна.

 

 

Найруулагч:Т.БУЯНХИШИШИГ
Эх сурвалж:СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Мэдээ үзсэн:192
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой