”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

”Бүс ба зам” -ын үзэмжийг тээсэн “Төмөр тэмээн жин”

”Бүс ба зам” -ын үзэмжийг тээсэн “Төмөр тэмээн жин”

   Хятад-Европын 75061 галт тэрэг (Сичуань-Милан) 08-р сарын 12-нд 366.3 мянган маск, 94.9 тонн хайлсан даавуу бүхий цар тахлын эсрэг эд материал ачаад Хятадын  төмөр замын Ши-Ань Групп ХХК-ний Шиньжү өртөөнөөс аажмаар хөдөлж, баруун тийшээ Италийн Милан руу чиглэв. Тухайн орны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх эд материалын ирэх хоёр сарын хугацааны нөөцийг бүрдүүлэхийн тулд мянга мянган тонн хайлсан даавуу, хэдэн арван сая маскыг Хятад-Европын галт тэргээр Ши-Аниас Итали руу илгээхээр төлөвлөж байна.

Одоо “COVID-19” дэлхий даяар хурдан тархаж байгаа бөгөөд эх газрын болон агаарын тээвэрлэлтэд ихээхэн нөлөөлж байна.

Тухайн цагт нь чанартай, түргэн шуурхай хүргэх, цаг агаарын ямар ч нөхцөлд хэсэг хуваасан тээврийн өвөрмөц давуу талуудтай Хятад-Европын галт тэрэг Ази, Европыг холбосон томоохон гүүр, ногоон гарц болж, тахлын эсрэг дэлхийн тэмцэлд "Хятадын хүч"-ийг оруулж байна.

Тахлын эсрэг тэмцэхэд тусалж, хангамжийн тогтвортой байдлыг дэмжив

Тахлын цар хүрээтэй холбогдуулан амьдралын чухал гарцыг нээж, халдварт өвчнийг даван туулахад туслах нь Хятад-Европын галт тэрэгний чухал чиг үүрэг юм.

 Хятад улс дотоодын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах нөхцөл байдал тогтворжсоны дараа бүх төрлийн халдварт тахлаас урьдчилан сэргийлэх эд материалыг хурдан ачаалах, тээвэрлэх зорилгоор тээврийн нөөц хүчийг түргэн зохион байгуулав. Тахлаас урьдчилан сэргийлэх материал тээсэн анхны Хятад-Европ галт тэрэг 03-р сарын 21-ний өдөр И-Ү хотоос илгээгдсэнээс хойш 07-р сарын сүүлч хүртэл нийт 39.000 тонн, 4.97 сая ширхэг тахлаас урьдчилан сэргийлэх эд материал тээвэрлээд байна. Энэ нь олон улсын цар тахлаас  урьдчилан сэргийлэх, хяналтыг дэмжиж, харилцан туслалцаа, эв санааны нэгдэл, хамтын ажиллагааны уур амьсгалыг бүрдүүлж, сайн үлгэр дууриалын нөлөө үзүүлэв.

Тээврийн болон барааны илгээмжийн хэмжээ харьцангуй нэмэгдэж байгаа энэ үед Хятад-Европын галт тэрэг дэлхийн үйлдвэрлэлийн сүлжээг тогтворжуулах, дотоодын болон олон улсын хос чиглэлээр үйлчлэх Хятад-Европын галт тэрэгний үүрэг улам чухал болж байна. Автомашины үйлдвэрлэлийг жишээ болгон авч үзье. 07-р сараас эхлэн Герман улсын Бремен хотоос Чанчүнь хотод таван "Ауди тусгай галт тэрэг" ирсэн байна. Үүний зэрэгцээ Хятадын авто машины сэлбэг бүхий шил, дугуй, суудал зэрэг зүйлс Хятад-Европын галт тэргээр Герман улсад хүрэхэд ихэвчлэн ердөө хоёр долоо хоног болдог. Мөн үүнийг Volkswagen, Porsche, BMW, Mercedes-Benz зэрэг автомашины компаниудад тасралтгүй нийлүүлдэг.

Үүний тухай НҮБ-ын Худалдаа, хөгжлийн асуудлаарх бага хурлын Даяаршил ба хөгжлийн стратегийн хэлтсийн захирал Ричард Козул-Райт:

- Дэлхийн хамгийн том хоёр эдийн засгийн цогцын хувьд Европ, Хятад улсын нийт эдийн засгийн хэмжээ дэлхий нийтэд эдийн засгийн 1/3 орчим хувийг эзэлж байна. Хятад, Европын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны тогтвортой байдал нь дэлхийн аж үйлдвэрийн сүлжээ, нийлүүлэлтийн сүлжээнд аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг гэж хэллээ.

 

Ази, Европыг холбосон ногоон гарц

Шаньси мужийн Лүнжи ногоон эрчим хүчний ХХК цар тахлын нөлөөгөөр Тяньжинь боомтоор тээвэрлэдэг байсан уламжлалаа өөрчилж, Хятад-Европын галт тэргийг ашиглан, Нидерландын Тилбург руу нарны эрчим хүчний бүтээгдэхүүнийг зөөвөрлөх аргыг сонгосон байна. Энэ шууд тээвэрлэлт нь цаг хугацаа, хадгалах өөрийн өртгийг хэмнэж, Европын агуулах дахь компаниудын эргэлтийн түвшинг сайжруулав.

- Өмнө нь далайн замаар тээвэрлэдэг байсан зарим бараа бүтээгдэхүүн одоо төмөр замд шилжсэн. Тус компани энэ оны дөрөвдүгээр сард Хятад-Европын 80 галт тэрэгний тээврийг хариуцсан нь өнгөрсөн оны мөн үеэс хоёр дахин их байна. Герман улсын Дуйсбург хотод байрлах Хятад-Европын галт тэрэг түгжрэлтэй байсан тул компани зарим галт тэрэгнүүдийг ойролцоох хотуудын захын буудлуудад шилжүүлэх шаардлагатай болсон гэж Германы DBO галт тэргэний Operations ХК-ний ерөнхий менежер Дүн Ваньшюй ярьлаа.

- Гамбург боомт бол Хятад-Европын төмөр замын тээврийн Герман дахь хамгийн том тээврийн төв юм. Герман болон Европын бусад орнуудад хүрдэг. "Тахлын аюулаас урьдчилан сэргийлэх, хянах үеэр Хятад-Европын галт тэрэгний үнэ цэн улам бүр тодорсон. Хятад-Европын галт тэрэгний зорчих хэмжээ мэдэгдэхүйц нэмэгдэж, Европ, Хятад улсын хооронд аюулгүй, үр дүнтэй тээврийн үйлчилгээ болж байна гэж Гамбург боомт дахь Азийн зах зээлийн тэргүүн Матиас Шульц хэлж байна.

Эрт цагт Өрнө, Дорнодыг холбодог Торгоны зам бие биенээсээ туршлага солилцож байв. Харин өнөөдөр Ази, Европыг дайран өнгөрч, шаардлагатай зүйлээ солилцдог "Төмөр тэмжээн жин" болсон байна. Энэ оны эхний долоон сард Хятад-Европын галт тэргийг 6354 удаа зорчуулж, 574.000 стандарт контэйнер барааг илгээсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 41, 46 хувиар тус тус өссөн байна. Мөн дараалсан гурван сарын хугацаанд нэг сарын турш зорчуулсан тоо 1000-аас давж, таван сар дараалан шинэ түүхэн дээд амжилт тогтоолоо.

Олон арга хэмжээгээр тогтвортой үйл ажиллагааг батлав  

Шиньжянгийн Төмөр замын алба цар тахлын нөхцөл байдалд хандуулан олон төрийн арга хэмжээ авч, илүү уян хатан горимыг хэрэгжүүлсэн бол Ши-Ань Төмөр замын газар нь мэдүүлэг, батлах журмыг оновчтой болгохын тулд ногоон гарц нээж, галт тэрэгний зорчуулах цаг хугацааг богиносгосон. Мөн боомтын зогсоол дахь төмөр замын ажилчдын хамгаалалтыг бэхжүүлэв. Хятадын үндэсний төмөр замын групп ХХК-ний Олон улсын хэлтсийн захирал Ма Хун Ин:

- Төмөр замын байгууллага нэгж мөн долоо хоног, сарын аяллын төлөвлөгөөг шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулсан. Холбогдох арга хэмжээнүүд авч, Хятад-Европын галт тэрэгний бараа бүтээгдэхүүн тээвэрлэх бүх үйл явц, холбоосыг саадгүй болгосон гэж ярьсан юм.

 Худалдааны яам дөрөвдүгээр сард "Хятад-Европын галт тэрэгний үйл ажиллагааг бүрэн сайжруулж, "COVID-19"-ын тархалтыг бууруулах, гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг тогтворжуулах, хэрэглээг дэмжих ажлыг сайтар хийх тухай мэдэгдэл" гаргасан. Хятад-Европын галт тэрэгний стратегийн гарцын үүрэг, хүчин чадлыг сайн идэвхжүүлэх шаардлагатай гэж мэдэгдсэн байна. Тавдугаар сард Төрийн зөвлөлийн Олон улсын ложистикийн ажлын ангийнхан олон улсын ложистик, тээврийн салбарт холбогдох гол байгууллагуудыг тогтоов. Эдгээрийн дотор Хятад, Европын ачааны галт тэрэгний 10 компани бий. Европ, Төв Ази, Зүүн Өмнөд Ази, Баруун Ази болон бусад орнуудыг хамардаг.

 Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо 07-р сард улсын төсвийн хүрээнд 200 сая юаний хөрөнгө оруулалт хийж, Жэньжөү, Чүнчин, Чэндү, Ши-Ань, Өрөмчин зэрэг таван хотод Хятад-Европын галт тэрэгний цугларах төв байгуулах төслийг хэрэгжүүлэхэд зориулав. Мөн Хятад, Европын галт тэрэгнүүдийн зардлыг бууруулж, чанарыг нь сайжруулан, үр ашгийг нэмэгдүүлж, "Бүс ба Зам"-ын хамтарсан бүтээн байгуулалтад хүчтэй дэмжлэг үзүүлж, төв аж ахуйг өргөнөөр хөгжүүлэхэд эрч хүч нэмж өглөө.

 

Зохиогч:Нийтлэл: ШЫ ЖЫПЭН, ТАН БҮ
Найруулагч:Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж:СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Мэдээ үзсэн:206
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой