”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

“Ядуурлаас ангижруулахуй – Хятад Улс” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан цахим сурвалжилгын нээлтийн ёслол боллоо

“Ядуурлаас ангижруулахуй – Хятад Улс” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан цахим сурвалжилгын үйл ажиллагааны нээлтийн ёслол боллоо.

“Ядуурлаас ангижруулахуй – Хятад Улс” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан цахим сурвалжилгын үйл ажиллагааны нээлтийн ёслол 09-р сарын 24-ний өдөр Өвөр Монголын Өдрийн Сонины Хороонд зохион байгуулагдлаа.

Нээлтийн ёслолд ӨМӨЗО-ы Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Хань Юньшян хурлыг даргалан явуулсан бөгөөд Монгол Улсын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбооны Ерөнхийлөгч Б.Мөнхдөл, Монгол Улсын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбооны Дэд Ерөнхийлөгч Н.Амартүвшин, Монгол Улсын холбогдох сонин, радио, телевиз, вэбсайтууд болон Хятадын талын холбогдох хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид, ӨМӨЗО-ы Ядуурлыг бууруулах албаны холбогдох хүмүүс оролцсон байна.

ӨМӨЗО-ы Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Хань Юньшян хэлэхдээ,

- Энэ оны эхнээс дэлхийг нөмрөн дэгдсэн цар тахал нь дэлхийн хоёрдугаар дайнаас хойш дэлхий дахинд тулгараад байгаа олон нийтийн эрүүл мэнд, эдийн засаг, нийгмийн хөгжлийн хамгийн хүнд ноцтой хямрал болсон. Найрсаг хөршийн хувьд бид Монгол Улс дахь цар тахлын нөхцөл байдалд маш их анхаарал тавьж байна.

Цар тахлын хямралын эгзэгтэй мөчид Монголын Засгийн газар, нийгмийн бүхий л давхарга, жирийн ард иргэд бүгд Хятад улсад дэмжлэг, туслалцаа үзүүлж, халуун гараа сунган хандив өргөсөн нь бидний сэтгэлийг дулаацуулсан юм. Ялангуяа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Хятадад айлчилж, 30 мянган толгой хонь хандивласан нь Хятадын ард түмэнд зориулсан Монголын ард түмний нөхөрсөг сэтгэлийг бүрэн харуулж, Хятад, Монголын найрамдлын үлгэр жишээ болсон юм. Үүний зэрэгцээ, Хятадын Засгийн газар болон ард түмэн мөн Монгол Улсад цар тахлын эсрэг технологи, эд материал зэрэг бодитой тусламж, дэмжлэг үзүүлсэн. ӨМӨЗО-ы Засгийн газар, Хэвлэл мэдээллийн алба нь Улаанбаатар хот болон Монгол Улсын хэвлэл мэдээлэл, соёлын салбарт түргэн тусламжийн машин, тахлын эсрэг эд материал зэрэг шаардлагатай тусламжийг үзүүлэн, Хятад, Монголын цар тахлын эсрэг тэмцэл дэх найрсаг түүхийг хамтран бүтээсэн билээ.

Хоёр орны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь бусдач, үнэн бодиттой, найрсаг зарчмын дагуу цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах явц дахь Хятад, Монголын хамтын ажиллагааг мэдээлэн, бодитой үйл ажиллагаа, ард иргэдийн хоорондох сэтгэл хөдөлгөм түүхүүдийг хүүрнэж, Хятад, Монгол хоёр улс харилцан бие биедээ тусалж, бэрхшээлийг хамтдаа даван туулах хүчтэй уур амьсгалыг бүрдүүлэн, Хятад, Монголын найрсаг харилцааг хөгжүүлэх, хоёр орны ард түмний найрамдлыг бэхжүүлэхэд эерэг хувь нэмэр оруулсан. Энд би Монголын хэвлэл мэдээллийн салбарын нөхдөдөө дахин хүндэтгэл илэрхийлье гэлээ.

“Ядуурлаас ангижруулахуй • Хятад орон” сэдэвт Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын үйл ажиллагааг цахимаар холбогдох шинэлэг хэлбэрээр зохион байгуулж байгаа юм.

ӨМӨЗО-ы Ядуурлыг бууруулах албаны дэд дарга Фэн Айшя Хятад Улс, Өвөр Монголын ядуурлыг бууруулах талаарх мэдээлэл, арга туршлагын талаар танилцуулсан байна.

Энэ удаагийн Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан цахим сурвалжилгын арга хэмжээ нь “Ядуурлыг бууруулах, ядуурлаас ангижруулах” сэдвийн эргэн тойронд зохиогдоно. Сурвалжилгын дагуу Монголын сэтгүүлчдэд Хятад улсын ядуурлыг бууруулах ажлын ололт амжилт, үр дүнтэй арга бодлого, хуримтлуулсан туршлагын талаар дэлгэрэнгүй танилцуулах болно. Арга хэмжээний хүрээнд ядуурлыг бууруулж, ядуурлаас ангижруулсан 15 амьд жишээг сурвалжлахаар дамжуулан сэтгүүлчдэд Хятадын ядуурлыг бууруулах стратегийн хэрэгжилт, ойролцоогоор 100 сая иргэдийг ядуурлаас ангижруулсан тухай мэдээллийг өгч, улмаар ядуурлыг бууруулахад ашиглаж болох “Хятадын хөтөлбөр”, “Хятадын туршлага”-ыг Монгол Улсад хүргэхийг зорьж байна.

Хоёр орны сэтгүүлчдийн цар тахлын нөхцөл байдал дор шинэлэг арга хэлбэрээр хамтран ажиллаж, Хятад, Монголын найрамдлын үйлсэд хувь нэмрээ оруулж байгаа хариуцлагат үзэл баримтлалыг бүрэн нотолж байгаа юм.

ЗУРГИЙГ: МЭРГЭНБИЛЭГ

Зохиогч:Х.АРВИНТАЛ
Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:Солонго мэдээллийн төв
Мэдээ үзсэн:4308
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой