”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Хамтарсан сурвалжилгын баг Мэн Хэ Юаньд

”Ядуурлаас ангижрахуй - Хятад улс” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан цахим сурвалжилгын арга хэмжээний хүрээн дэх Өвөр Монголын сэтгүүлчдийн аяллын баг 09 дүгээр сарын 24-ний өдөр Өвөр Монголын Ү Чуань шяний Мэн Хэ Юань хүнсний мөөгний үйлдвэртэй танилцсан юм.

Хөххотын Ү Чуань шяньд байрлах Мэн Хэ Юань Мөөгний үйлдвэрлэлийн компани нь хүнсний мөөг үйлдвэрлэх, боловсруулах чадвартай Өвөр Монголын хамгийн том хүнсний мөөг тариалдаг газар юм.
Урьд нь энд 2012 онд байгуулагдсан Дэсай хөдөө аж ахуйн хоршоо ажиллаж байв. 2012 онд Засгийн газрын “Үйлдвэрлэлээр ядуурлыг бууруулах” зааврын дагуу ашиглалтад орсон 50 хүлэмжийг аажмаар өргөжүүлэн 2015 оны 11-р сарын 09-ний өдөр шяний Засгийн газрын зааврын дагуу Дэсай хөдөө аж ахуйн хоршоог Хөххотын Мэн Хэ Юань мөөгний үйлдвэрлэлийн ХХК болгон өөрчлөв.
Уг компани нь мөөгний бүтээгдэхүүн боловсруулах, үйлдвэрлэх, борлуулах, хатаах, даршилж авах зэрэг үйл ажиллагаа эрхэлдэг байснаасаа аажмаар хэрэглэгчдийг эко, аюулгүй, чанартай хүнсний мөөгний бүтээгдэхүүнээр хангах үүрэгтэй дотоодын хүнсний мөөг үйлдвэрлэх өндөр технологийн үйлдвэр болж хөгжсөн байна.
Мэн Хэ Юань компани нь ядуурлыг бууруулах салбарт идэвхтэй, үр дүнтэй ажиллаж иржээ. Тодруулбал үр ашгийн ногдол ашиг хүртээх, тариаланчдын газрыг түрээслэн ашиглах, ажлын байраар хангаж цалинжуулах зэрэг арга барилаар дамжуулан тухайн бүс нутгийн хэмжээн дэх 3000 гаруй өрхийн нийт 7000 гаруй иргэдийг ядуурлаас ангижруулсан байна. 
Сурвалжилгын үеэр Монголын сэтгүүлчид уг компанийн орлогч захирал Тянь Вэньлүнтэй цахимаар ярилцан, компанийн ажилчдын тоо, оролго, ядуурлаас аигижруулах ажлын ололт амжилт зэргийг нь сонирхон асууж байлаа. 
Хамтарсан сурвалжилгын арга хэмжээ нь 09 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл үргэлжлэн, Улаанцав хотын Дөрвөд хошуу, Шилийнгол аймгийн Сөнид баруун хошуу зэрэг газруудаар сурвалжлан аялах болно. Анхаарлаа хандуулаарай.

 

Найруулагч:С.Урьхан
Эх сурвалж:Солонго сайт
Мэдээ үзсэн:945
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой