”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Өөрөө ч мэдэхгүйгээр хүүхдэдээ хор учруулж буй 13 үйлдэл

Орчин үед хүүхэд хүмүүжлийн зөвлөгөө, зөвлөмж олширсон ч тэдгээр нь зарим тохиолдолд хоорондоо зөрчилддөг.

Эрдэмтэн, судлаачид одоог хүртэл энэ тал дээр судалгаа хийж, үр дүнг тэмдэглэсээр л байгаа аж. Ингээд судлаачдын хийсэн судалгаанаас эцэг эх, эмээ өвөөгийн ямар арга барил хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлдөг вэ гэдгийг харцгаая.  

1.Хэт удаан тэврэх

 Эцэг эхчүүд нярай, нялх хүүхдээ унтуулахын тулд тогтмол гар дээрээ бүүвэйлэх нь энгийн үзэгдэл билээ. Эцэг эх ядарсан ч хүүхэд нь унтахгүй байх тохиолдол элбэг гардаг.

Хүүхдийн эмч нарын үзэж байгаагаар хүүхдээ төрсөн цагаас нь эхэлж цаг тухайд  живхийг нь солих, хооллох, тухгүй хувцас өмсгөхгүй байх зэрэгт анхаарал хандуулснаар хүүхдийг байнга тэврэх шаардлагагүй гэж үздэг ажээ.  Хэрвээ тэвэрч бүүвэйлэх шаардлагатай бол зөөлөн бүүвэйлээрэй хэмээн зөвлөж байна. Мөн хэт удаан бүүвэйлэх хэрэггүй гэдгийг битгий мартаарай.

2.Хэт эрт хөтөвчин дээр суулгах

Энэ бол үнэхээр маргаантай асуудал. Тиймээс энэ тал дээр ямар нэгэн мэдлэггүй хүний зөвлөгөөг битгий дагаарай хэмээн хүсэж байна. Нэг настай хүүхэд шууд л хөтөвчин дээр суугаад сурчихна гэж санахын ч хэрэггүй. Учир нь хүүхэд энэ насандаа биеийнхээ дохиог таньж сураагүй байдаг юм.

Хүүхдийн эмчийн үзэж байгаагаар, хүүхэд хэзээ нэгэн цагт биеэ чагнаж сурах учир энэ үед л хөтөвчийг ашиглаж чадна гэжээ.

3.Хүүхдээ хооллодог

Суонсигийн их сургуулийн хүүхдийн эрүүл мэндийн холбооны туслах профессор: “Урт удаан хугацааны туршид хүнээр хооллуулж байсан хүүхдүүд ирээдүйд илүүдэл жингийн асуудалтай тулгардаг. Яагаад гэвэл бид хүүхдээ хооллож байхдаа  цадсан эсэхийг мэдэж чаддаггүй. Тиймээс хэтрүүлэн хооллодог” гэжээ.

Өөрөө хоолоо идэж буй хүүхэд илүү тайван өөрт тохирсон хэмнэлийг сонгож, хоол идэх үйл явцдаа төвлөрдөг болохыг шинжлэх ухаанаар баталсан байна.

4.Хүүхдийг гижигдэх

Томчууд хүүхдийн цангинасан инээдийг сонсох дуртай байдаг учир хүүхдээ гижигдэх тохиолдол бишгүй олон. Калифорнийн их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад гижигдэх үеийн инээд болон хөгжилтэй зүйл сонссон үеийн инээд хоёр тэс өөр болох нь тогтоогдсон байна. Хэрэв хүүхдийг дургүй байхад нь гижигдэх үед инээж байна гэдэг нь жаргалтай болоод инээж буй хэрэг биш юм. Хүүхдүүд рефлекст хөтлөгдөж, өөрийн хүслээр бус инээж эхэлдэг. Томчуудтай ч гэсэн энэ зүйл тохиолддог.

5.Хөл, гар нь хүйтэн байвал хүүхдээ зузаан хувцаслах

Хүүхдийн гар, хөл, хамрын үзүүр хүйтэн байх нь заавал даарсантай холбоогүй.  Учир нь хүүхдийн цусны эргэлт том хүнийхээс өөр байдаг учир биеийн эдгээр хэсгүүд хүйтэн байх магадлалтай. Хүүхэд 20-24 градусын орчинд байх нь хамгийн тохиромжтой бөгөөд хэрвээ гэрийн тань дулаан, гадаа дулаан энэ тоонд хүрч байвал заавал түүнийг зузаалах хэрэггүй.  Хүүхдийг хэт зузаалснаар хүзүүний арьс хөлөр, улайж, нурж эхэлдэг байна. Хэрвээ хүүхдийн тань арьс тогтмол улаан  эсвэл ягаан туяатай байгаа бол тэр халууцаж байна гэсэн үг.

6.Хоолоо заавал гүйцэд идэхийг шаардах

Ихэнх эмээ болон ээж нар хүүхдээ хоолоо идэж дуусахгүй байх үед сэтгэл гонсгор байдаг. Тиймээс тэд хүүхдүүдээ сүрдүүлж, загнаж ямар нэг аргаар хоолыг нь гүйцэд идүүлэх гэж хичээдэг.  Харин таваг хоосрох үед томчууд сэтгэл хангалуун болдог.

Ийнхүү заавал хоолоо идэж дуусга гэж шаардах нь хүүхдийг хоолонд муу болоход нөлөөлдөг гэдгийг хүмүүс төдийлөн мэддэггүй. Хүүхэд өөрийнхөө цадсан эсэхэд анхаарахаа больж, хэтрүүлэн идэж эхэлдэг.

Үүнээс гадна хүүхдэд нэг удаад их хэмжээний хоол өгч, хоол боловсруулах эрхтнийг нь хэт их ачаалуулах хэрэггүй.

7.Толийг хүүхдээс нуух

Ихэнхдээ хүүхдийг толинд харуулдаггүй гол шалтгаан нь түүнийг “өвчин” тусна гэж үздэгтэй холбоотой аж. Дэлхийн эрдэмтэд болон хүүхдийн эмч нар энэхүү ойлголтыг эрс эсэргүүцэж байгаа гэнэ. Австралийн клиник сэтгэл зүйч Сьюзи Грин эцэг эхчүүдэд толь ашиглаж хүүхэдтэйгээ тоглох хэрэгтэй хэмээн зөвлөж байна. Энэ нь хүүхдэд өөрийгөө таних чадварыг суулгаж өгдөг гэнэ.

Хүүхдүүд өөрийн тусгалыг толинд хараад янз бүрийн сэтгэл хөдлөл гаргадаг учир энэ нь үргэлж тэдний хувьд сонирхолтой санагддаг.  

8.Шөнийн гэрэл асаах

Бүдэг гэрэл ч хүүхдийн унтлагын өрөөнд тусах нь муу байдаг гэнэ. Унтаж байх үед ялгарах өсөлтийн даавар нь харанхуй үед илүү сайн ялгардаг аж. Тэгвэл бид яагаад шөнийн гэрэл асаадаг юм бол? Энэ нь маш олон шалтгаантай. Жишээлбэл: живх солиход хялбар, хүүхэд айхгүй байх эсвэл эцэг эх нь өөрсдөө харанхуйгаас айдаг гэх мэт.

Охайогийн  их сургуулийн тархи судлаач Трейси Бедрозиан  (Tracy Bedrosian) чийдэнг өөр төрлийн гэрэлтүүлгээр солих хэрэгтэй хэмээн зөвлөж байна. Туршилтаас харахад ногоон өнгө бидний биеийн биологийн цагийг 90 минут, цэнхэр өнгө нь 180 минутаар өөрчилдөг учир бид сайн унтаж амарч чаддаггүй.  Харин улаан болон улбар шар өнгө нь мелатонин дааврыг саармагжуулдаггүй учир зүрхний хэмнэлийг ногоон, цэнхэр гэрэл шиг алдагдуулдаггүй аж.

9.Хүүхдээ харшил үүсгэх магадлалтай зүйлд ойртуулдаггүй

Шведийн судлаачид эцэг эхчүүд хүүхдээ тодорхой харшил өгөхөд нөлөөлдөг бүтээгдэхүүнд ойртуулахгүй байхыг хичээдэг болохыг тогтоосон байна.  

Гетеборгийн хүүхдийн эмч, профессор Горан Веннергрен (Goran Vennergren) "Энэ төрлийн хоол хүнсийг хүүхдэд жаахан байхад нь өгөхөөс битгий ай. Хүүхдийн дархлааны систем харшлын төрлийн бүтээгдэхүүнд зөв хариу урвал өгч сурна. Жишээлбэл: ясгүй загасны махыг хүүхдэд 4 сартайгаас өгч эхлэхийг зөвлөж байна” гэжээ.

10.Хүүхдийн тоглоомыг оронд нь үлдээх

Зарим эцэг эхчүүд хүүхэд сайн унтаж амрахад зөвхөн чанартай гудас, хөнжил хэрэгтэй гэдгийг ойлгодоггүй.  Мөн зөөлөн, намхан дэр тавьсан ч болно.  

Үүнээс гадна хүүхдийн орон дотор янз бүрийн чихмэл тоглоом хийх хэрэггүй. Хүүхдийг унтаж байхад тоглоомууд нүүрийг нь нухах, эсвэл сэрээх эрсдэлтэй. 

11.Хүүхдийн хувьд ариутгасан орчин бүрдүүлэх

Хэт цэвэр орчин хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг болохыг шинжлэх ухаанаар баталсан байна. Энэ орчин нь дархлаа тогтох явцыг удаашруулж, харшил үүсэхэд нөлөөлдөг гэнэ.

Зарим эцэг эхчүүд гэрээ сайн гэгч нь цэвэрлэж, хүүхдийг гэрийн тэжээвэр амьтанд ч ойртуулдаггүй. Гэтэл үнэн хэрэгтээ, хүүхэд хэдий чинээ эрх чөлөөтэй байна төдий чинээ сайн дархлаатай болж, төрөл бүрийн харшил, халдварт өвчин тусах эрсдэл буурдаг аж.

12.Хатуу шалан дээр хөл нүцгэн гүйхийг зөвшөөрөх

Ихэнхдээ хүүхэд дунджаар 1 настайдаа явж эхэлдэг.  Ингээд зарим эцэг эхчүүд эвтэйхэн гутал авахын тулд дэлгүүр рүү яардаг бол, зарим нь хүүхдээ хөл нүцгэн алхуулахыг илүүд үздэг. Эрдэмтэд одоог хүртэл аль алхам нь зөв болохыг тодорхойлж чадахгүй байгаа аж.

Хүүхэд зөөлөн гадаргуу, өвс, элсэн дээгүүр хөл нүцгэн явах нь хэвийн үзэгдэл гэнэ.  Харин хатуу шалан дээр хөл нүцгэн явах үед хөлийн булчин дутуу хөгжиж, бүх ачаалал шөрмөс дээр ирдэг гэнэ. Ингээд хөл хэлбэрээ алдах магадлалтай.

13.Бусадтай аливаа зүйлийг хуваахыг шаардах

2 настай хүүхэд өөрийгөө бүрэн эрхт хүн гэж үздэг.  Тиймээс хүүхдээс ямар нэгэн зүйл авахыг хүсэж байгаа хүн бүр түүний хувьд "булаагч" мэт санагддаг. Харамсалтай нь эцэг эхчүүд хүүхдээ бусдад харамч гэж хэлүүлэхгүйн тулд аливаа зүйлээ хуваалцах хэрэгтэй хэмээн зөвлөдөг байна.

Харин сэтгэл судлаачдын үзэж байгаагаар энэ арга замаар бид өөрт “эвтэйхэн” хүүхдийг өсгөж байгаа гэнэ. Хүүхэд өөрийн хүслийг сонсохгүйгээр, бусдын үгээр явж эхэлдэг аж.

 

Найруулагч:ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:СААК
Мэдээ үзсэн:668
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой