”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Батга гарахад нөлөөлдөг арьс арчилгааны 7 алдаа

Бид арьсаа хангалттай сайн арчилж байгаа ч мэр сэр батга гарах тохиолдол байдаг. Батга гарахад хачирхалтай зүйлс нөлөөлөх магадлалтай гэнэ. Жишээлбэл: хэрвээ та нүүрээ шүдээ угаахын өмнө угаадаг бол батга гарах нөхцөл болдог.

Бид арьсаа хангалттай сайн арчилж байгаа ч мэр сэр батга гарах тохиолдол байдаг. Батга гарахад хачирхалтай зүйлс нөлөөлөх магадлалтай гэнэ. Жишээлбэл: хэрвээ та нүүрээ шүдээ угаахын өмнө угаадаг бол батга гарах нөхцөл болдог.  Ингээд батга гарахад нөлөөлөх арьс арчилгааны 7 алдаатай танилцацгаая.

Будаг арилгагч салфетка ашиглах

Будаг арилгах салфетка батга гарахад нөлөөлдөггүй ч нүүрний бохирдлыг дутуу цэвэрлэх магадлалтай учир батга гардаг байна. Ихэнх салфетканд спирт, үнэртүүлэгч бодис агуулагддаг бөгөөд энэ нь арьсыг хуурайшуулдаг.  Эмзэг арьстай хүмүүсийн хувьд будгаа арилгахын тулд хэт их үрэх нь арьсыг үрэвсүүлж, улайлт үүсгэдэг аж. Ингэснээр арьсны нүх сүв битүүрч батга гардаг.

Арьсны онцлогт тохироогүй нарны тос хэрэглэх

Арьсаа нарны хэт ягаан туяанаас хамгаалах нь чухал хэдий ч нарны хамгаалалттай тосоо зөв сонгох хэрэгтэй. Зарим төрлийн органик нарны тос нь тосон суурьтай байдаг учир батга гарах таатай нөхцөлийг бүрдүүлдэг байна. 

Үүнээс гадна арьсны нүх сүвийг битүүрэхэд нөлөөлөх комедоген бодис агуулсан нарны хамгаалалттай тосноос татгалзаарай.  Арьсаа хамгаалах хамгийн  зөв арга бол нарны хамгаалалттай тосыг, чийгшүүлэгч тостой хослуулж түрхэх явдал юм.

Нүдний шилээ цэвэрлэхгүй байх

Хэрвээ нүдний шилний ойролцоо тогтмол батга гардаг бол та нүдний шилээ цэвэрлэдэггүй байх магадлалтай. Улмаар зовхи орчмын арьсанд бохирдол хуримтлагдаж батга гарахад нөлөөлдөг тул батга гардаг хэсгийг  өдөр бүр тусгайлан цэвэрлэх хэрэгтэй гэж эмч нар зөвлөж байна.

Мөн нүдний шил хэт жижигдсэн байх магадлалтай. Энэ тохиолдолд үхжсэн арьс, нүх сүвийг битүүлж батга гарахад нөлөөлдөг юм. Нүүрэндээ тохирсон хэлбэртэй шилийг сонгож,  шилээ тогтмол цэвэрлэх нь батганы асуудлаас ангижрахад тустай.

Тогтмол угаах

Арьсаа тогтмол арчилж цэвэрлэх нь батганаас салахад туслах бөгөөд нүхжилтээс сэргийлдэг. Гэвч байнга угаах нь сөргөөр нөлөөлөх магадлалтай. Арьс судлаачдын үзэж байгаагаар нүүрээ хэт олон буюу ойр ойр угаах нь арьсны тэнцвэртэй байдлыг алдагдуулж, хуурайшуулснаар тосны булчирхайг идэвхитэй ажиллуулж батга гарахад нөлөөлдөг гэнэ.

Үсэндээ хэт их бүтээгдэхүүн хэрэглэх

Зарим төрлийн үс шулуун болгох бүтээгдэхүүн нь батга үүсэхэд нөлөөлдөг байна. Шампунь, ангижруулагч, гель, лак гэх мэт нь батга гарах эх үүсвэрийг тавидаг гэнэ.  Үс арчилгааны бодис нүүрэнд тогтсоноор арьсны нүхийг бөглөж үрэвсэхэд хүргэнэ.

Шүршүүрт нүүрээ угаах

Шүршүүрт орж байх үедээ бид хэт халуун усанд ордог учир энэ усаар нүүрээ угаах нь арьсны хамгаалалтын үүргийг үгүй хийдэг байна. Үүнээс гадна халуун ус нь арьсыг хуурайшуулж эмзэг болгодог.

Бэлтгэл хийсний дараа арьсаа арчлахгүй байх

Хэрвээ бэлтгэл хийсний дараа та тогтмол шүршүүрт орохоос зайлсхийдэг бол энэ нь батга гарах эх үүсвэр болдог аж. Хөлс ялгарахад гадны бактер арьсны нүхийг бөглөж цаашлаад нүхжилт үүсэхэд хүргэдэг. Тиймээс бэлтгэл хийсний дараа даруй шүршүүрт орох хэрэгтэй хэмээн гоо сайханчид зөвлөж байна.

Найруулагч:ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:СААК
Мэдээ үзсэн:554
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой