”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Эчнээ гайхалтай элс манхан

Эчнээ гайхалтай элс манхан

Элс манхан - Өвөр Монголын арван их аялал жуулчлалын нөөцийн нэг, гайхам сайхан налгар элс өнө эртний үүх түүхийг хүүрнэж, эчнээ гайхалтай өнгө үзэмж нь эх байгалийн гайхамшгийг өгүүлнэ.

Элс манхны аялал жуулчлал- Өвөр Монголын аялал жуулчлалын үйлсийн чухал бүрэлдэхүүн хэсэг, эчнээ гайхалтай элс манхан нь аялагчдын бартаа туулж, эх байгалийн гайхамшгийг сонирхох бүс болов.

Элс манхан бол Өвөр Монголын арван том аялал жуулчлалын нөөцийн нэг юм. Гайхам сайхан налгар элс өнө эртний үүх түүхийг өгүүлэн, эчнээ гайхалтай өнгө үзэмжээрээ Өвөр Монголын дотно гадна аялагчдыг татаж, элсэн манхны аялал жуулчлал нэгэнт Өвөр Монголын өвөрмөц онцлог аялал жуулчлалын төрөл зүйл болжээ.

Шаргал элсний шижир туульс

Өвөр Монголд элсэн цөл ба элсэрхэг газрын тархалт маш өргөн байж, баруунаас зүүн тийш Бадайн жарны элс, Тэнгэр элс, Улаанбухын элс, Хөвчийн элс, Баян-Өндөрийн элс зэрэг таван том элс, Муу-Усын элсэрхэг газар, Хулан шарга даагын элсэрхэг газар, Хорчины элсэрхэг газар, Үзэмчиний элсэрхэг газар, Хөлөнбуйрын элсэрхэг газар зэрэг таван том элсэрхэг газар бий.

49 мянган тэгш дөрвөлжин километр талбайтай Бадайн Жараны элс нь Хятад улсын гуравдугаар их элсэн цөл болно. Бадайн Жаран бол дэлхийн цорын ганц өндөр элсэн цохио нягтарсан элсэн цөл байж, далайн түвшнээс 1400-1600 метр өргөгдөн, “элсэн цөлийн Qomolangma” хэмээгджээ. Бадайн Жарны элсний баруун хойд хэсэгт одоогоор хүн төрөлхтний ул мөр харагдаагүй гэдэг. Энд жилийн хур тунадасны хэмжээ 40 миллиметр ч хүрдэггүй боловч энэхүү элсэн далай дотор 100 гаруй нуур цөөрөм тархаж байдаг нь сонирхолтой. Элсэн цохио, тунгалаг нуур, нуг газар нь Бадайн Жарны элсний гайхамшигт үзэмжийг бүрэлдүүлсэн билээ.

Тэнгэр элс нь Алшаа Зүүн хошуу ба Гансү мужийн хязгаарт байрлаж, 42700 тэгш дөрвөлжин километр талбайтай Хятад улсын дөрөвдүгээр том элсэн цөл  юм. Элсэн дов, нуур, өвстэй тал, уулархаг газар, үлдэгдэл дов ба тал газартай. Тэнгэр элсний 93 хувь нь нүүдлийн элс манхан болно. Энд гэрэл ба илчний нөөц элбэг бөгөөд томоохон хэлбэрийн тарих, тэжээх үйлсийг хөгжүүлэхэд давуу талыг бүрдүүлсэн. Тэнгэр элсний гүнээс холыг бараалбал нуурын давс гялтганан нуурын ус мөнгөн ар үелзүүлэн харагдана. Тэнгэр элсний гүн дэх нууранд хээрийн нугас, хун галуу мэтийн 30 гаруй төрлийн шувууд оршин амьдардаг. Сэрүүн бүсийн нийтлэг эх газрын чанартай уур амьсгалд харьяалагдаж, элсэн шарилж, хар соль, хулс зэгэс, тосон торлог, сухай зэрэг ургадаг.

Хөвчийн элс бол нийслэл Бээжин хотоос хамгийн ойр зайд байрлах элс болно. 14500 тэгш дөрвөлжин километр талбайтай. Хөвчийн элсний Бүрээ манхны үзэмжийн бүсний элсэн цохиогоос гулган буухад элсэн манхан нь дуу гардаг болохоор хорвоогийн нэгэн гайхамшиг болжээ. Хөвчийн элсэнд бий болсон “Хөвчийн загвар” дэлхий нийтийн анхаарлыг татаж, дэлхий дахины цөлжилтөөс сэргийлж элсийг засахад ховор нандин туршлага өгөв.

Улаанбухын элс нь Баяннуур хот ба Алшаа аймгийн зүүн хойд хэсэгт байрлаж, хүн ард тансаг жаргалтай, мал сүрэг тарга сайтай, өнөр баялаг тал нутаг байсан гэдэг. Чөлөөлөгдсөний дараа Улаанбухын элсийг ихээр засан сайжруулж, салихыг хааж, элсийг тогтворжуулах ой мод тарьж эхэлжээ. Нарны тусгал бүрэн гүйцэд бөгөөд Хатан голын усаар усалж болдог болохоор нуур цөөрөм арвин, хөдөө аж ахуй, ой мод загасны үйлсийг хөгжүүлэхэд маш сайн нөхцөл бүрдсэн юм. Бүртгэлд Ухаанбухын элсэнд 312 гаруй төрлийн үрт ургамалтай ба Хятад улсын цагаан гоёоны чухал суурин болсон байна.

Хулан шарга даагын элсэрхэг газар нь Шилийнголын тал нутгийн өмнө хэсэг болон Улаанхад хотын Хэшигтэн хошууны баруун хэсэгт байрлаж, олон арвин жижиг нуур буюу элсэн булаг тархан, өнө шимлэг бэлчээр гойд сайхан үзэмжтэйгээрээ “Цэцэрлэгийн элсэн цөл”, “Ар газрын Жаннань” хэмээгдэж, нүүдлийн шувуудын оршин амьдрах цэнгэлийн орон болжээ.

Хорчины элсэрхэг газар нь Хятад улсын хамгийн том элсэрхэг газар болно. Шармөрөн ба Луухын гол нь Хорчины элсэрхэг газраар урсан өнгөрдөг. Хошид бутлаг мод болон хүний хүчээр ойжуулсан нарсан мод голлон ургадаг.

Шаргал элсний шижир үйлс

Элс манхны аялал жуулчлал нь Өвөр Монголын аялал жуулчлалын чухал нэгэн бүрэлдэхүүн хэсэг юм. Эчнээ гайхалтай элсэн манхан нь аялагчдын бартаа туулах, эх байгалийн гайхамшгийг сонирхох, тал нутгийн амьдралтай танилцах, байгалийн үзэмж сонирхон зураг авах зорилтот бүс болжээ.

Хөвчийн элсний зүүн хэсэгт байрлаж буй Бүрээ манхны аялал жуулчлалын үзэмжийн орон бол Хятад улсын хамгийн эрт байгуулагдсан элсэн манхны аялал жуулчлалын орон бөгөөд Хятад улсын цорын ганц 5A зэрэглэлийн элсэн манхны аялал жуулчлалын бүс болно. Өвөр Монголын элсэн манхны аялал жуулчлалын хөгжлийн дагуулагч юм. Бүрээ манхны аялал жуулчлалын үзэмжийн орон нь элсэн манхны нөөцийн давуу талаа бүрэн гүйцэд харуулсан сууринд аялал жуулчлалыг хөгжүүлэхийн зэрэгцээ аялагчдын хэрэгцээ шаардлагад хандуулан хөгжүүлснээр Өвөр Монголын элсэн манхны аялал жуулчлалын гялс цэг болж гялалзана.

Тэнгэр элс сүүлийн жилүүдэд “Алшаагийн баатруудын уулзалт”–аар улсын дотоод болон гадаадад танигдаж, Өвөр Монголын хамгийн том хээрийн соёл аялал жуулчлалын брэнд үйл ажиллагаа болов. 15 дахь удаагийн Алшаагийн баатруудын уулзалт 10-р сарын 01-ээс 05-ны өдөр Тэнгэр элсний Мэншян цэцэрлэгт зохиогдож, энэ удаагийн уулзалтад 11 төрлийн үйл ажиллагаа, T3 цуврал уралдаан, машин тэрэгний уралдаан, 60 километрийн морин уралдаан, зугаа цэнгэлийн үйл ажиллагаа, солонгон дэнгийн үзүүлбэр зэргийг хийжээ.

Бадайн Жарны элс, Тэнгэр элс, Улаанбухын элс зэрэг нь Алшаагийн нэрийн хуудас болжээ. Бадайн Жарны элс эчнээ нууцаараа улсын дотоод ба гадаадын аялал жуулчлалын зорилтот орон болж, Тэнгэр элс нь Халтар нуур нүүдлийн шувуудаар хүмүүсийг татна. Хавар болоход Тэнгэр элсний гүн дэх Халтар нууранд нүүдлийн шувууд ганганан, энэхүү говь нутгийн нуурыг амьдралын хүчээр бялхуулдаг билээ. Энд Халтар нуурын өнгө үзэмжийг сонирхохоос гадна элсэнд гулган бартаа туулж, үдшийн дулаанд чимэгдсэн элсэн манхныг ч сонирхож болно.

Элсэн манхны нөөц, саадгүй зам харилцаа, аялал жуулчлалын бүтээгдэхүүн...

Өвөр Монголын бүх бүс нутгийн элсэн манхны аялал жуулчлалын үзэмжийн орон жилээс жилд хөл хөдөлгөөн их болж байна. Туняао хотын Хүрээ хошуу сүүлийн жилүүдэд элсэн манхан, гол мөрөн, тал нутаг зэрэг нөөц болон үндэстний зан үйлээ уялдуулан хөгжүүлж, Мөнгөн Тохой элсэн манхны аялал жуулчлалын орныг байгуулав. Энд элсэн цохио, элсэн хөндий элсэн хярууд үргэлжлэн, элсэн цөл, уул нуруу, гол мөрөн, тал нутаг бүрэлдсэн өнгө үзэмж нь зүг бүрээс ирсэн гийчин зочныг согтууруулж, жил бүр дунджаар улсын дотоод гадаадын 1 сая гаруй хүнийг хүлээн авч байна.

Эчнээ гайхалтай элсэн манхнууд тухайн бүс нутгийнхаа байгалийн үзэмж, соёл заншил, үүх түүхтэй органикаар уялдаж, Өвөр Монголын соёл аялал жуулчлалын баян сан хөмрөг болсон билээ. 

Зохиогч:Хуньшя
Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:ӨМӨС
Мэдээ үзсэн:358
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой