”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Эдийн баялгаас ухааны баялаг үнэтэй

“Ядуурлаас ангижруулахуй – Хятад Улс” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан цахим сурвалжилгын баг 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Шилийнгол аймгийн Сөнид Баруун хошууны Улаанмөчирийн үйл ажиллагаатай танилцлаа.

   Эдийн баялгаас ухааны баялаг үнэтэй. Ядуурлыг бууруулах ажлыг сайн хийхийн тулд зөвхөн эд мөнгөөр тэтгээд зогсохгүй оюун санааг ч баяжуулах хэрэгтэй гэдгийг Хятад улсын нам, засгаас онцлон чухалчилж, ард иргэдийн оюуны амьдралыг баяжуулах тал дээр мөн багагүй ажил хийж байна. Улаанмөчир бол үүний нэгэн жишээ. “Тал нутгийн хөнгөн морьт цэрэг” хэмээн алдаршсан Улаанмөчир  хувьсгалын дуу хоолойг олон түмэнд дамжуулах үйл хэргийг гүйцэтгэж явсан түүхтэй бол шинэ эрин үед мөн нам засгийн дуу хоолой, төрийн бодлогыг ухуулах, уянга дуугаар ард олноо баясгаж алжаалыг нь тайлах үүрэг хариуцлагаа гүйцэтгэсээр явна.

Шилийнгол аймгийн Сөнид Баруун хошууны Улаанмөчир

    Хамтарсан сурвалжилгын баг Шилийнгол аймгийн Сөнид Баруун хошуунд хүрэхэд тус хошууны Улаанмөчир хөдөө орон нутагт тоглолттой гэсэн сайхан мэдээ сэтгүүлчдийг угтсан юм. Энэ боломжоор бид Улаанмөчирийн урлагийн тоглолтыг сонирхсон төдийгүй, мөн үеэр Монголын сэтгүүлчидтэй цахимаар холбогдож, Улаанмөчирийг танилцуулан, тус Улаанмөчирийн дарга Мөнхөөтэй ярилцлаа.

Шилийнгол аймгийн Сөнид Баруун хошууны Улаанмөчирийн дарга Мөнхөө

Ядуурлыг бууруулах чиглэлд Улаанмөчир хэрхэн ажиллаж байгаа, ямархан үйл ажиллагаануудыг хэр олон өрнүүлж байгаа зэрэг сэтгүүлчдийн сонирхсон асуултуудад Мөнхөө дарга хариулт өгсөн юм.

- Улаанмөчир нь ядуурлыг бууруулах хүрээнд голдуу суртал ухуулгын чиглэлд илүү ажиллаж байдаг. Хөдөө орон нутаг, малчин түмэндээ ядуурлыг бууруулах талын нам, төрийн бодлогыг ухуулахад гол чиглэгдэж байна. Ядуурлыг бууруулахад эхлээд үзэл бодлыг нь тэтгэх, соёлоор тэтгэх хэрэгтэй. Соёлоор тэтгэх гэдгийн хувьд ард түмний оюун санааны амьдралыг тэтгэх, ая хөгжим, дуу бүжиг, гол сэдвээ барьсан жүжиг найруулж ард түмэндээ хүргэх гэх зэргээр бид уран сайхнаар ядуурлыг бууруулах зорилгыг барьж ажилладаг.

Үүнээс гадна, манай Баруун Сөнид хошууны Улаанмөчир Сайхан-Өлзий сумын Эхэн-Ус багийн ядуурлаас ангижруулах ажлыг дааж хариуцаж байгаа. Энэ нутаг маань говь талдаа, ган хуурай онцлог бүхий бүс нутаг учраас худаг ус малтах, малчдад сүрэг даалган маллуулах гэх зэрэг арга барилаар амьдралыг нь өөд татах ажлыг хийгээд тав гаруй жил болж байна. Энэ ажил маань бас тодорхой хэмжээний амжилтад хүрээд байна гэж хэллээ.

Монголын сэтгүүлчтэй цахимаар холбогдлоо

    Сөнид Баруун хошууны Улаанмөчир нь Хятадын анхны Улаанмөчир бөгөөд 1957 оны 06 дугаар сарын 17-нд байгуулагдсан байдаг. Цөөхүүлээ бас хүчтэй, олон талт ур чадвартай, бүтээлээ өөрөө найруулж өөрөө тоглодог нь амьдралтай ойрхон байдаг учир тус Улаанмөчир 60 гаруй жилийн турш малчиддаа "Манай Улаанмөчир" гэж дотно дуудагдсаар ирсэн. Улаанмөчир нь "Тоглолт, сурталчилгаа, зөвлөгөө өгөх, үйлчилгээ үзүүлэх" ажил үүргийг гүйцэтгэн, хөдөө орон нутгаар очиж сургалт сурталчилгаа, эрүүл мэндийг хүндэтгэх, үйлдвэрлэлээр, хөдөлмөр эрхлэлтээр, соёлын түвшинг дээшлүүлэх зэрэг аргаар ядуурлыг бууруулах бодлогыг гүнзгий сурталчилж, энэхүү бодлогыг олон нийтэд сурталчлан, ил тод болгож, иргэдэд улам их итгэл найдвар өгч байдаг. Ядуурлыг бууруулах ажил эхэлснээс хойш Улаанмөчир ядуурлыг бууруулах бодлогын талаар 380 гаруй сурталчилгааны тоглолт хийж, 20 мянга гаруй үзэгчтэй золгож, 60 мянга гаруй км аялсан байна.

Шилийнгол аймгийн Сөнид Баруун хошууны Улаанмөчир Сайхантал суурингийн Баруунбулаг багийн төвт

   Улаанмөчир 2017 онд дарга Ши Жиньпиний захидлын хариуг хүлээн авсан нь энэхүү утга урлагийн хөнгөн морьт цэргийн ард түмэнд үйлчлэх итгэл үнэмшлийг улам бүр бэхжүүлж, энэхүү “Жижигхэн баг” маань хүлээн авсан “Том даалгавар”-аа амжилт дүүрэн биелүүлсээр явна. Улаанмөчир улсын “Хамгийн үзэсгэлэнтэй хичээн зүтгэгч” баг, “Улсын үндэстний эв нэгдэл, дэвшлийн үлгэр дуурайл баг”, VII удаагийн “Сэтгэл догдлуулсан Өвөр Монгол хүмүүс - Тусгай шагналт баг” зэрэг хүндэт өргөмжлөлийн эзнээр шалгарч байсан баялаг түүхтэй.

Найруулагч:С.УРЬХАН
Эх сурвалж:Солонго мэдээллийн төв
Мэдээ үзсэн:648
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой