”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

“Авга хамтлаг” дэлхий ардын язгуур урлагийн тэмцээнээс алтан медаль хүртлээ

“Авга хамтлаг” дэлхий ардын язгуур урлагийн тэмцээнээс алтан медаль хүртлээ

        Болгар улсад 2020 оны 09-р сард болсон Дэлхийн ардын язгуур урлагийн  арав дахь удаагийн тэмцээнд Өвөр Монголын Шилийнгол аймгийн Авга хошууны Улаанмөчрөөс оролцсон “Авга хамтлаг”  "Мөнх тэнгэрийн хүчинд” нэртэй хөөмийн магтуугаараа хамтлагийн дугуйлангийн алтан медаль хүртсэн юм. Тэрчлэн хянагч шүүгчдийн зөвлөлөөс хамгийн шилдэг гүйцэтгэлтэй хамтлагаар тодруулсан бөгөөд 2021 онд болох Дэлхийн ардын язгуур урлагийн тэмцээний оролцох эрхийн бичиг гардуулжээ.

“Авга хамтлаг” нь  Авга хошууны Улаанмөчирийн 15 гишүүнээс бүрдсэн бол энэ удаад Чармайлт, Сэргэлэн,  Бодь, Содбилэг, Шуурган, Алтаншагай нарын зургаан гишүүнтэйгээр уралдаанд оролцсон байна.

Энэ жилийн тэмцээнд дэлхийн дөрвөн тивийн 86 бүлгэм, хамтлаг, хувь хүн өөрийн намтар, дуу, дүрс бичлэгээ сүлжээгээр явуулж уралдаанд оролцжээ. Уралдаан гурван сар гаруй хугацаатай үргэлжилж, эцсийн дүнгээ гаргасан байна.

Найруулагч:Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж:хүлэг АПП
Мэдээ үзсэн:532
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой