”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Сааль дээжилсэн сайхан үйлс

Хөвөөт шар хошууны цагаан идээний аж үйлдвэрлэлийн тусгай мэдээлэл

Саалийн үнэр ханхалсан талын монгол айлын нэг өдрийн ажил өглөө эрт эхэлдэг. Малчин Оюунбат өглөө эртлэн босож хашаандаа хүрэхэд дэлэн нь чинэсэн үнээ ажилч эзнээ хүлээн зогсоно. Тэрээр үнээ саах хоёр машинаа хөдөлгөж, цаг гаруй болоход арван үнээгээ сааж сүүгээ ариутгаж дуусаад хошууны төв Шинэбулаг суурингийн “Тансаг” цагаан идээний дэлгүүрт ирэв. Дэлгүүрт Улаанцэцэг ажилтнуудтайгаа хурууд хийж нэг өдрийн ажлаа эхлүүлсэн байв. Дэлгүүрийн эзэн Соёлбүрэн түүний эхнэр Улаанцэцэг нар Богдын гол сумын Хашаат суурингийн малчид. 2009 онд Шинэбулаг сууринд цагаан идээ борлуулах үйлсээ эхлүүлжээ. Гэртээ олуулаа болохоор хэдэн малын ашиг орлогыг хараад байж болохгүй. Орлогоо нэмэгдүүлэхэд заавал өөр арга зам хайх хэрэгтэй. Бид судалсаар цагаан идээний бизнесийг сонгосон гэж Соёлбүрэн ярьж байв.

“Түмэн явдлын түрүү алхам нь хүнд” гэдгээр хөрөнгө мөнгө хүрэлцэхгүй, борлуулах зам ч тийм сайн бус болохоор дэлгүүр нь анхандаа өдөрт 85 кг сүү боловсруулж дэлгүүрийн нэг өдрийн орлого 200 гаруй юань байлаа. Эхлээд хэцүү байсан ч санаа таарсан хоёр эхлүүлсэн ажил үйлсээ зогсоохыг хүссэнгүй. Харин цагаан идээ боловсруулах арга мэргэжлээ дээшлүүлж, борлуулах арга замаа өргөтгөснөөр дэлгүүрийн орлог нь өдрөөс өдөрт сайжирч, 2016 онд 110 хавтгай дөрвөлжин метр хоёр давхар байр худалдан авчээ. Тэд цагаан идээ боловсруулах төхөөрөмжөө сайжруулж, сүү ээдүүлэх, боловсруулах, хуруудаа хатаах зэрэг ажлыг зохицуулсны дээр саалийн үнээ маллаж буй найман айлаас захиалгаар сүү худалдан авч өдөрт 1750 кг сүү боловсруулах болсон. Одоо “Тансаг” цагаан идээний дэлгүүрийн хурууд, өрөм, зөөхий, саалийн архи зэргийн нэг өдрийн орлого 7000 гаруй юаньд хүрч, Хятад улсын газар орноос захиалга авах болжээ.

“Хошууны үндэстний зан үйл соёлын гудамжнаас худалдан авсан 300 хавтгай дөрвөлжин метр талбайтай дэлгүүр нь тун удахгүй нээлтээ хийнэ. Одоогийн дэлгүүртэй харьцуулбал үйлдвэрлэлийн хүрээ илүү өргөн, бүтээгдэхүүний төрөл ч нэмэгдэнэ” хэмээн Соёлбүрэн баяртай ярив.

“Тансаг” цагаан идээний дэлгүүрийн хөгжил Хөвөөт шар хошууны үндэстний цагаан идээний аж үйлдвэрлэлийн хөгжлийн дүр төрхийг харуулна. Хөвөөт шар хошуу цагаан идээ боловсруулах талд олон жилийн түүхтэй, хийх ур  ухаан нарийн төдийгүй амт чанартайгаараа олонд танигдсан юм. Гэвч цагаан идээ зөвхөн тухайн газрын иргэдийн идээ байж аж үйлдвэрлэл болон хөгжөөгүй байснаар 2000 оноос хойш хэсэг малчид үйлдвэрлэл борлуулалтын арга хэлбэрээ өөрчлөн саалийн үнээ маллах, цагаан идээ боловсруулах ажлыг эхэлсэн нь уламжлалт цагаан идээний аж үйлдвэрлэлийн хөгжлийг ахиулж, үндэстний уламжлалт цагаан идээний аж үйлдвэрлэлийн суурийг тавьжээ. 

Цагаан идээний борлуулалтад сайн үйлчилгээ үзүүлэхийн төлөө энэ хошуу цагаан идээний ажил төрлийн нийгэмлэг байгуулж, хошууны цагаан идээний бүтээгдэхүүний борлуулалтад төрийн бодлого, үйлчилгээ удирдлага хангахын зэрэгцээ ажил төрлийн төлөөлөгчдийн ярилцах хурал, цагаан идээ боловсруулах уламжлалт арга мэргэжлийн уралдаан зэргийг зохион байгуулан, ажил төрлийн солилцоо болон үйлчилгээ хөгжилд тавцан хангав. Мөн цагаан идээ хийх арга мэргэжил ба зах зээлийн удирдлагыг чангатгах, бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэх зэрэг тусгай сэдэвт сургалт зохион байгуулж, цагаан идээ боловсруулах бизнес эрхэлж байгаа хүмүүсийн мэргэжил, шинэ бүтээгдэхүүн судлан бүтээх, эзэмших чадварыг дээшлүүлжээ.

Хөвөөт шар хошууны үндэстний уламжлалт цагаан идээний аж үйлдвэрлэл нь хошууны хэмжээнд хот орсон малчид бизнес эрхлэх, тогтвортой орлогоо нэмэгдүүлэх бас нэгэн гол арга зам болсон байна.

“Шинэбулаг суурингийн гудамжаар хэд алхахгүй цагаан идээний дэлгүүр байдаг” гэж хүмүүс ярьдаг нь үнэн. Бүртгэлээр хошуунд цагаан идээний аж үйлдвэрлэлд оролцож байгаа хүн бараг 900 байгаа бол цагаан идээ боловсруулж байгаа хүмүүсийн жилийн дундаж орлого нь 30 мянга гаруй юаньд хүрч борлуулагчдын жилийн дундаж орлого 15 мянган юаньд хүрч байна.

Одоо хошууны саалийн үнээ 3500 болж, саалийн үнээ маллаж байгаа айл 189 хүрэв. Хошуунд цагаан идээ боловсруулах том дунд хэлбэрийн аж ахуйн нэгж 2, жижиг гар үйлдвэрийн газар 200 гаруй болж, 40 гаруй төрлийн уламжлалт цагаан идээний бүтээгдэхүүнийг боловсруулж байна. 2019 онд хошууны цагаан идээний борлуулалтын өртөг 7373 сая юаньд хүрсэн бөгөөд хойшид цагаан идээний бүтээгдэхүүн боловсруулах хүрээгээ өргөтгөж хошууны уламжлалт цагаан идээний аж үйлдвэрлэлийн эрүүл хөгжлийг илүү ахиулах төлөвлөгөөг боловсруулж байна.

Зохиогч:ХАШХҮҮ, САРААНА
Найруулагч:Д.МӨЧИР
Эх сурвалж:Шилийнголын мэдээ
Мэдээ үзсэн:531
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой