”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Хятад улс илүү өндөр гараанаас өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжүүлнэ

Хятад улс илүү өндөр гараанаас өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжүүлнэ.

"Дэлхий дээр эдийн засгийн 4000 гаруй онцгой бүс байдаг, тэгэхэд ололт амжилтын нэг номерын үлгэр жишээ нь "Шэньжэний гайхамшиг" юм гэж Их Британийн "Эдийн засагч сонин" ийн бичжээ. Тэгвэл Шэньжэнь зэрэг эдийн засгийн онцгой бүсүүдийг байгуулах ажил яагаад амжилтад хүрсэн бэ? Шинэ эрин үеийн Хятадын эдийн засгийн онцгой бүсүүдийн байгуулалтууд хэрхэн ахиц дэвшил гаргаж байна? Энэ нь дэлхий дахинд юу авчрах вэ?

14-нд болсон Шэньжэний эдийн засгийн онцгой бүс байгуулагдсаны 40 жилийн ойг тэмдэглэх хуралд Хятад улсын дарга Ши Жиньпин чухал үг хэлж, Шэньжэний эдийн засгийн онцгой бүсийн өнгөрсөн 40 жилд биелүүлсэн таван "түүхт чанартай үсрэнгүй хөгжил"-ийг бүх талаар эргэцүүлж, эдийн засгийн онцгой бүс байгуулсан үнэ цэнэтэй 10 туршлагыг нэгтгэн дүгнэсэн бөгөөд шинэ эрин үеийн Шэньжэний эдийн засгийн онцгой бүсийн байгуулалтад 6 төрлийн байршуулалт хийжээ. Ши Жиньпин даргын хэлсэн үг эдийн засгийн онцгой бүсийн инновацтай хөгжлийн "код" -ыг нээсэн төдийгүй, Шэньжэний Хятадын онцлогтой социализмын үлгэр жишээ хошууч бүс байгуулах чиглэлийг тодорхойлсон байна. Түүнчлэн Хятад улс өөрчлөлт нээлтийг гүнзгийрүүлж, хөгжлийн үр шимээ дэлхий дахинтай хуваалцах гэсэн шийдвэр зоригийг дэлхий дахинд харуулснаараа алс хэтийн маш чухал ач холбогдолтой юм.

Шэньжэньчүүд шаргуу хөдөлмөртөө түшин, 40 гаруй жилийн хугацаанд гадаадын зарим хөгжсөн хотуудын хэдэн зуун жилийн хөгжлийн замналыг нугалж, дэлхийн хөгжлийн түүхэнд гайхамшиг бүтээсэн юм. Бүс нутгийн ДНБ 1980 онд 270 сая юань байсан бол 2019 онд 2.7 их наяд юаньд хүрч, жилийн дундаж өсөлт 20.7 хувьд хүрчээ. Зах зээлд тулгуурласан эдийн засгийн тогтолцооны өөрчлөлтийг хамгийн түрүүнд туршин хэрэгжүүлж, өөрчлөлт шинэчлэлийн 1000 гаруй арга хэмжээг бий болгосон байна. Гадаад худалдааны импорт, экспортын нийт хэмжээ 1980 онд 18 сая ам доллар байснаа 2019 онд 431.5 тэрбум ам долларт хүрч, жилийн дундаж өсөлт 26.1 хувьд хүрэв. 2019 онд оршин суугчдын хүн нэг бүрд ногдох дундаж орлого 625 мянга гаруй юань болсоннь 1985 оны 31.6 дахинтай тэнцсэн үзүүлэлт юм. Эдгээр тоон үзүүлэлтүүд Шэньжэний эдийн засгийн онцгой бүсийн 40 жилийн хөгжлийн ололт амжилтын гэрч болж, Хятадын эрх баригч намын эдийн засгийн онцгой бүс байгуулах тухай стратегийн шийдвэр бүрмөсөн зөв гэдгийг харуулж байна. Эдийн засгийн онцгой бүсийн үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэх шаардлагатай бөгөөд илүү сайн, илүү өндөр түвшинд явгадуулахёстой гэсэн Хятадын ард түмний итгэл үнэмшлийг улам бэхжүүлж чадсан юм.

2019 оны 8-р сард, ХКН-ын Төв хороо Шэньжэньд Хятадын онцлогтой социалист үлгэр жишээ хошууч бүс байгуулах шийдвэр гаргаж, Шэньжэньд өөрчлөлт нээлтийн шинэ аян эхлүүлснийг хүмүүс харсан. Саяхан нийтэлсэн холбогдох төсөл нь Шэньжэньд чухал салбаруудад зангилаа өөрчлөлт хийх илүү их бие даасан эрх олгосон нь энэхүү томоохон шийдвэрийг хэрэгжүүлэх чухал алхам болох юм. Түүх ирээдүйг тольдож байдаг. Шинэ нөхцөл байдалд эдийн засгийн онцгой бүсийг хэрхэн илүү сайн, илүү өндөр түвшинд ажиллуулах вэ?

Өнгөрсөн 40 жилийн хугацаанд хуримтлуулсан туршлага маш чухал удирдамжийн ач холбогдолтой нь гарцаагүй. Ши Жиньпин 10 талаар Шэньжэнь зэрэг эдийн засгийн онцгой бүсүүдийн байгуулалтын туршлагыг дүгнэсэн юм. Эдгээр туршлагууд нь ХКН-ын удирдлагын чухал чанар, Хятадын онцлогтой социалист тогтолцооны давуу талыг ойлгох боломжийг олон улсын хамтын нийгэмлэгт олгохоос гадна, бусад улс орнуудад эдийн засгийн онцгой бүс байгуулахад зөвлөгөө, лавлагаа хангаж байна. Чухамдаа бүр эрт 2008 онд Камбож улс Шэньжэний хөгжлийн туршлагаас суралцаж, Хятадын аж ахуйн нэгжүүдтэй хамтран Сиануквилл хотын эдийн засгийн онцгой бүсийг байгуулсан байдаг. Мөн Танзани улс Багамоёогийн эдийн засгийн онцгой бүсийг байгуулахдаа Хятадын Шэньжэнь зэрэг хотуудын хөгжлийн загварыг тэр чигээр нь зээлдсэн байдаг. Ши Жиньпин энэ удаад дүгнэж хэлсэн “Хөгжил бол заавал явах зам”, “Инноваци бол хөдөлгүүр” , “хуулийг дээдлэх нь эдийн засгийн онцгой бүсийг хөгжүүлэх чухал баталгаа”, “Эдийн засаг, нийгэм, экологийн орчныг бүх талаар уялдаатай, тогтвортой хөгжүүлэх”-ийг баримтлах зэрэг туршлага нь дэлхийн өнцөг булан бүрт байгаа эдийн засгийн онцгой бүс байгуулах гэсэн улс орнуудад илүү их санаа оноо, туршлага болно гэдэгт итгэлтэй байна.

Найруулагч:.
Эх сурвалж:mongol.cri.cn
Мэдээ үзсэн:255
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой