”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Алим боловсрон улайж, тариаланчид завгүй байна

Алим боловсрон улайж, тариаланчид завгүй байна

     Аравдугаар сарын алтан намар ургамлыг “намрын онцгой хувцастай” болгож, янз бүрийн жимснүүд налайн унжиж, сайн ургац хурааж буйг илтгэнэ.

Өвөр Монголын Түнляо хотын Зарууд хошуу дахь Лубэй ойн талбайд жимс тариалагч Лю Жыминьний цэцэрлэгт хүрээлэнд улаан алим нь мөчир дүүрэн сагсайн ургасан байдаг. Тиймээс өдөр бүр "анхилуун үнэр"-т нь татагдан хол ойрын үйлчлүүлэгчид зорин ирдэг.

Лю Жыминь өглөө эртээс эхлэн жимс түүж, хайрцаглан савлаж, үйлчлүүлэгчидтэй харилцан, мөнгө хурааж завгүй ажиллана. Түүний нүүр царай ургацын баяраар дүүрэн байв.

Түүний хэлснээр цэцэрлэг нь 65 мү /15мү = нэг га/ талбайг эзэлдэг бөгөөд ихэвчлэн жимсний суулгац тариалах, жимс түүж авах ажил эрхэлдэг. Одоогийн байдлаар жимсэнд Лүнфэн алим, Жиньшю Хайтан, Cherry зэрэг олон төрлийн жимсний мод тарьж байна.

- Хэсэг хугацааны өмнө зарим найзууд түүж авахаар ирсэн. Бид амсаж үзээд сайхан байсан. Өнөөдөр би хамаатан садан, найз нөхөддөө заримыг нь худалдаж авахаар төлөвлөж байна гэж  жуулчин Ли Мүдань хэллээ. Тэрээр Найзынхаа танилцуулгаар гэр бүлийнхнээ жимсний цэцэрлэгт зугаацуулж, жимс жимсгэнэ түүлгэхээр авч ирэв. Үүгээр хамтдаа хөдөлмөрийн баяр баясгалан, ургац хураалтын баяр баясгаланг биечлэн мэдрэхийг зорьсон байна.

Лүнфэн алим нь зүүн хойд хүйтэн бүсийн  алимны тариаланд тариалдаг гол сорт бөгөөд жимс нь нил ягаан улаан, арьс нь нимгэн, доторх нь цайвар шар, чихэрлэг, исгэлэн байдаг. Хадгалсны дараа гаднаасаа дотогшоо улаан болж хувирдаг. Энэ нь шинэхэн соргог бөгөөд боловсруулсан жимсний төрөлд багтдаг.

   Энэ жил 65 настай Лю Жыминь 20 гаруй жил жимсний мод тарьж байна. Жил бүр тэрээр байнга судалж, орон нутагт ургуулсан шинэ сортуудыг нутагшуулж, тариалалтын цар хүрээг өргөжүүлж, тариалангийн цэцэрлэгийг төрөлжсөн загвар болгон хөгжүүлдэг. Ингэснээр бага газар дээр их үр ашгийг бий болгожээ.

- Энэ жил 500 гр бүр алимыг юаниар зарах боломжтой. Зарах гэж санаа зовох зүйлгүй. Үйлчлүүлэгчид энд ирж авч байна. Бид гадагшаа гарах шаардлагагүй бөгөөд зөвхөн жимс түүх ажлаа хийхэд л 50,000 юаниас дээш мөнгө олдог гэж Лю Жыминь баяртай хэлэв.

  Сүүлийн жилүүдэд Зарууд хошуу нь хөдөө аж ахуйн салбарыг сэргээн хөгжүүлэх чиглэлээр өндөр үр ашигтай экологийн хөдөө аж ахуйг эрчимтэй хөгжүүлэв. Мөн тариаланчдыг үржил шимгүй толгод, налуу, хоосон газар, байшингийнхаа урд ба хойд талыг ч ашиглан үр ашигтай мод, суулгац тарихад чиглүүлж, уриалсан байна. Ой, жимс жимсгэний томоохон тариалан эрхлэгчдийг дэмжиж, орон нутгийн чөлөөт аялал жуулчлалыг хөгжүүлж, тариаланчдын орлогыг нэмэгдүүлсэн байна.

Найруулагч:Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж:Синьхуа агентлаг
Мэдээ үзсэн:347
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой