”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Хөгжин цэцэглэж буй үндэстний боловсрол

- Шилийнгол аймаг үндэстний боловсролыг гол болгон эрчимтэй хөгжүүлж байгаа бодит тэмдэглэл

Шилийгол аймгийн намын хороо, захиргаа сүүлийн жилүүдэд үндэстний боловсролын ажлыг өндөр түвшинд чухалчилж, үндэстний боловсролыг гол болгон эрчимтэй хөгжүүлэхийг баримтлан, ард түмний сэтгэлд нийцсэн боловсролыг хэрэгжүүлэхээр зорилгоо болгож байна. Боловсролын чанарыг бүрэн хэмжээнд дээшлүүлэхэд анхаарал тавьж, холбогдох төрийн бодлого, арга хэмжээний хэрэгжилтийг эрчимтэй атгаснаар үндэстний боловсролоор сургууль эрхлэх орчин нөхцөл үргэлжлэн сайжирсан, багшийн нөөцийн байгуулалт тасралтгүй чангарсан, боловсролын яс чанар дээшилсэн зэрэг маш сайн үр дүнд хүрсэн байна.

Шилийнгол аймаг үндэстний бүс нутгийн албан журмын боловсролыг тэнцвэртэй хөгжүүлэх ажлыг тус аймгийн үндсэн боловсролын системийн чухал байранд тавьж, шат шатны засгийн газар нь хөрөнгө оруулалтаа тасралтгүй нэмэгдүүлэн, хот хөдөө болон сургуулиудын хоорондох орчин нөхцөл, багшийн мэргэжлийн түвшин, яс чанар зэрэг талын зөрөөг багасгажээ. Үүний зэрэгцээ үндэстний сургуулиудын стандартыг хангасан, нарийн бүтээн байгуулалтыг чангатгаж, улмаар 2017 онд албан журмын боловсролыг тэнцвэртэй байлгах зорилтыг биелүүлэн, албан журмын боловсролын тэнцвэртэй хөгжлийн ажил Өвөр Монголын эхний эгнээнд жагссан байна.

2016 оноос хойш Шилийнгол аймгийн засгийн газар нь үндэстний боловсролын тусгай санхүүжилт болон үндэстний онцлог бүхий шилдэг сургуулийн бүтээн байгуулалтын санхүүжилтийг 14 сая юань болгон тохируулав. Үндэстний боловсролын хувийн жин нэлээд их хошуу, хот нь 1 сая юаниас дээш тусгай санхүүжилтийг тохируулж, үндэстний сургуулийн сурагчдын олон нийтийн хэрэглээний нөхөн олговрын дундаж стандартыг 50 хувиар дээшлүүлсэн байна. Цэцэрлэгээс ахлах сургууль хүртэлх бүх үе шатыг хамарсан тэтгэлгийн системийг байгуулж, албанаас эрхэлсэн монголоор хичээллэх 15 жилийн боловсролыг төлбөргүй суралцах төлөвлөгөөг бүрэн хэмжээнд биелүүлэв. Монголоор хичээллэх цэцэрлэгт “Хоёроос чөлөөлж, нэгийг нөхөх”, албан журмын боловсролд “Гурваас чөлөөлж, гурвыг нөхөх” бодлого хэрэгжүүлэн, ахлах дунд сургуулийн шатанд “Гурваас чөлөөлж, гурвыг тэтгэн, нэгийг нөхөх” бодлого хэрэгжүүлсэн байна. Их, дээд сургуульд элсүүлсэн ядуу буурай айлын хүүхэд болон өнчин хүүхдэд жил бүр 10 мянган юанийн тэтгэлэг олгох тухай ӨМӨЗО-оос гаргасан төрийн бодлогыг чанга хэрэгжүүлэв. 2016 оноос хойш шат шатны олон төрлийн сургалтын тэтгэлгийг нийт 740 сая юаниар санхүүжүүлэв.

Сургуулийн захирал ба багшийн нөөцийн бүтээн байгуулалтыг эрчимтэй атгаж, дунд, бага сургуулийн захирлыг илээр сонгон урих дүрмийг хэрэгжүүлж, ажлын ур чадвар сайтай хэсэг хүмүүсийг үндэстний сургуулийн захирлын тушаалд томилон, авьяастай боловсон хүчийг олон төрлийн аргаар үндэстний багшийн эгнээнд оруулав. “Бээжин - Өвөр Монголын хамтын ажиллагаа”-ны төсөл болон тэргүүлэх орон нутгийн боловсролын нөөц баялгийг бүрэн гүйцэд ашиглаж, аймгийн хэмжээн дэх үндэстний сургуулийн захирал болон багшийн ерөнхий чадварыг хүмүүжүүлжээ. Монгол Улс хоорондын боловсролын салбар дахь солилцоо, хамтын ажиллагааг нэмэгдүүлж, аймгийн хэмжээн дэх 45 үндэстний сургууль /хүүхдийн цэцэрлэгийг хамрав/ нь Монгол Улсын 47 сургуультай нөхөрсөг хамтын ажиллагааны харилцаа байгуулжээ.

Үндэстний боловсролын шилдэг сургуулийн бүтээн байгуулалтыг чангатгасан. 2019 оны эцсийн байдлаар Шилийнгол аймаг үндэстний боловсролын шилдэг 30 сургуулийг байгуулсан бол энэ нь үндэстний сургуулийн хэмжээнд 85.7 хувийг эзэлсэн байна. Үндэстний соёлыг уламжлан залгамжлах боловсролыг гүн гүнзгий өрнүүлж, үндэстний сургуулиудад бөхийн барилдаан, сур харвалтын хичээл товлон, морин хуур, монгол уртын дуу, монгол шатар зэрэг дур сонирхлын баг байгуулж, монгол үндэстний уламжлалт соёл, уламжлалт зан үйлийн танин мэдэхүйн тэмцээн, утга урлагийн үйл ажиллагааг зохион байгуулдаг. Шилийн хотын Монгол үндэстний бага сургууль нь 2017 онд Боловсролын яамнаас олгосон Хятадын шилдэг соёл урлагийн уламжлалын сургууль /дунд, бага сургууль/-иар өргөмжлөгдсөн байна. Үндэстний ажил мэргэжлийн боловсролыг эрчимтэй хөгжүүлж, сүүлийн гурван жилд Шилийнгол аймгийн Ажил мэргэжлийн дээд сургуулийн тусгай мэргэжил болон хичээл төрлийн байгуулалтыг 12 сая гаруй юаниар санхүүжүүлсэн төдийгүй тус дээд сургуулийг ӨМӨЗО-ы хэмжээн дэх эхний бүлэг үлгэр жишээ дээд сургуулийн жагсаалтад оруулсан байна. 2016 онд тус сургуулийн дуу хөгжмийн мэргэжил нь Хятадын Ажил мэргэжлийн дээд сургуулийн үндэстний соёлыг уламжлан залгамжлах ба бүтээлч үлгэр жишээ мэргэжлийн цэг, сувилагчийн мэргэжил нь Хятадын хэмжээн дэх ажил мэргэжлийн дээд сургуулийн эхний бүлэг ахмад настны үйлчилгээний төрлийн үлгэр жишээ мэргэжлийн цэгийн жагсаалтад хамрагдсан бөгөөд төгссөн оюутны ажил эрхлэлт 95 хувийг давсан байна.

Шилийнгол аймаг сургууль байгуулах орчин нөхцөлийг сайжруулж, 4 жилийн хугацаанд нийт 870 юанийн хөрөнгө оруулалтаар үндэстний сургуулийн орчин нөхцөлийг сайжруулсан бол энэ нь аймгийн хэмжээн дэх сургууль эрхлэлтийн орчин нөхцөлийг сайжруулах ерөнхий төсвийн 39.5 хувийг эзэлж байна. Шилийнгол аймгийн хэмжээн дэх үндэстний 36 дунд, бага сургууль нь бүгд сургууль эрхлэлтийн стандартыг бүрэн хангаж, Шилийнгол аймгийн монгол дунд сургуулийн 600 сая юанийн хөрөнгө оруулалт бүхий шинэ сургуулийн барилга байгуулалтын ажлыг албан ёсоор эхлүүлсэн байна.

Зохиогч:Сараана
Найруулагч:С.У
Эх сурвалж:Солонго мэдээллийн төв
Мэдээ үзсэн:365
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой