”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Дэлгэр нутагтаа тамгалсан номин ногоон ул мөр

Тэтгэвэрт гарсан Хонгирад Далайн нутгаа ойжуулсан үйл ажиллагааг тэмдэглэв.

Төрөлх нутгийнхаа уул ус, ой хөвч бүхэнтэй бие сэтгэлээ холбож, хайрлаж дээдэлж явах нь Хонгирад Далайн энэ насны үйл учир. 40 гаруй жилийн хугацаанд тэрээр эх нутгийнхаа моджуулах үйлсэд зүтгэж, эрлийн ул мөрөө элс цөлдөө тамгалж, хүн ардынхаа сэтгэл зүрхэнд ногоон аялгуу болж хангинасан байна.

Хонгирад Далай Ордос хотын Эзэн хороо хошууны Засаг суурингийн Цагааннуур багаар нутагтай. 1974 онд Өвөр Монголын Ойн дээд сургуулийг элсийг засаж ойжуулах тусгай мэргэжлээр дүүргээд Эзэн хороо хошууны ойн товчоонд ажлын гараагаа эхэлжээ. Тухайн үед Хятадын Ойн товчооноос умард бүсэд цөлжсөн бүс нутгийг агаараас ойжуулах туршилтын цэг гаргав. Мэргэжлийн ажилтны хувьд Хонгирад Далай 4 удаа Хоньчинголд хүрч онгоцны талбайг бүтээн байгуулах ажилд оролцжээ. Мөн тэрээр аймгийнхаа анхны ойн талбайн бүртгэлийн ажилд луужингаар байршил тогтоох, ойн талбайг хэмжих зэрэг ажлыг хариуцсан юм.

70-аад оны сүүлээр Хонгирад Далай ажилчдынхаа хамт Улаан туг багт 800 мү /1 мү =0.06 га/ талбай бүхий модны суулгац үржүүлэх газрын зураг дизайны ажлаа эхлүүлжээ. Тэрээр хамтрагчидтайгаа өдөр нь хээр гадаа ажиллаж, шөнө нь зураг төлөвлөгөө гаргаж, модны суулгац бойжуулсан байна. Сүүлд нь Хоньчинголын 1900 мү талбайтай цөлд нарс ургуулж амжилт гаргав. Үүнээс гадна Хонгирад Далай Хойд Дугангийн шил ажиллах бүсэд торлогийн үрийн бааз бүтээн байгуулж, 600 мү торлог тарьсан бөгөөд жилд 420 кг үр түүж, тус бүс нутгийн элсийг засах ажилд үрийн нөөцийг баталсан төдийгүй орон нутгийн элсийг засаж өвс тарихад хувь нэмрээ оруулсан билээ.

1991 онд түүний хариуцсан “Цагаан хайлаасны үр сортын туршилтын төсөл” Шинэ зээл элсийг засах станцад амжилттай биелэгдэж, Хятадын Ойн товчооны шинжлэх ухаан техник технологийн шагнал гардсан. 1992 онд тэрээр Хятадын умард бүс нутгийн агаараас тарьж ойжуулах туршилтын үр дүнг улсын хэмжээнд дэлгэрүүлж, ӨМӨЗО-ы шинжлэх ухаан техник технологийн үр дүнгийн шагналыг авчээ. Мөн тэр үеэс эхлэн Шинэ зээлийн элсийг засах станцад 16 жил ажиллаж, ойн ахлах инженер болсон. Сүүлд нь элсийг засаж ойжуулах төслийг хариуцаж, хөрөнгө оруулалтыг татаж, түүний ажиллаж буй станц нь цөлжсөн газрыг засах үлгэр жишээ үзүүлэх станц болсон байна. Хонгирад Далай урьд хожид Бугат-Сайндорын төмөр замын халхавч ойн бүтээн байгуулалт, Үүшин хошуу, Эзэн хороо хошуу зэрэг бүс нутгийн гудамжны ногоон байгууламж ба замыг моджуулах ажлыг биелүүлснээр үл барам Шэн хуа Уул уурхайн талбайн нөхөн сэргээх ажилд оролцсон байна.

Олон жил зүтгэсний дүнд нарс, майлс, хонгорцогт мод зэрэг олон төрлийн мод Эзэн хороо хошууны ойролцоо байрлах цөлд үндэс хатгаж, зөвхөн Эзэн хороо хошууны Өлзий бэлэгт буянт сүмд 15 мянган шилмүүст мод үржүүлжээ. Тэрээр мөн Эзэн хороо хошууны саадгүй нэвтрэх зам (Ганжуур сүм — Гүнгийн зоо — Хоньчингол)-ын ногоон байгууламжийг бүтээн байгуулсан байна. Хотонгийн сүм сумын засгийн газрын гудамж, Ламын сүм зэргийг ногооруулахад 5000 нарсан мод тарьсан байна. Ингээд Эзэн хороо хошууны элсийг засаж ойжуулах, агаараас ойжуулах, суулгац бойжуулах, ойн нөөцийн тухай мэдлэгийг дэлгэрүүлэх талаар амжилт тогтоож, тухайн үеийн Ордосын ойн экосистемийн бүтээн байгуулалт ба эдийн засаг, нийгмийн хөгжилд зохих хувь нэмрээ үзүүлсэн байна.

Өнөөдөр Хонгирад Далай тэтгэвэрт гарсан ч мөн өөрийн нутгаа моджуулахаар зүтгэсээр. Тэрээр Өвөр Монголын Шинжлэх ухаан технологийн нийгэмлэг болон Японы Шинжлэх ухаан судлалын компани зэрэг байгууллагын цөлжилтийн эсрэг төсөлд ажиллаж, 12 мянган нарс, 3000 гаруй бут, өргөн навчит мод ургуулсан байна.

Зохиогч:ЭРДЭНЭЖАРГАЛ, ХОСБИЛЭГ
Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:ӨМӨС
Мэдээ үзсэн:371
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой