”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Ядуурлаас ангижруулах эрхэм зорилгоо биелүүлэх бүрэн боломж, бүрэн итгэлтэй байна

“Ядуурлаас ангижруулахуй - Хятад улс” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан цахим сурвалжилгын аяныг эхлүүлэх ёслолын үеэр ӨМӨЗО-ы ядуурлыг бууруулах албаны дэд эрхлэгч Фэн Айшягийн хэлсэн үг

Ядуурлыг бууруулах нь хүн төрөлхтөнд нүүрлэж буй хамтын сэдэв юм. 20-р зууны 80-аад оноос эхлэн Хятад улс анхлан зохион байгуулалттай, төлөвлөгөөтэй, өргөн цар хүрээтэй хөдөө орон нутагт ядуурлыг бууруулах бүтээн байгуулалт хийж, Хятадын Коммунист Нам ард түмнээ удирдан ядуурлын эсрэг тэмцэж, үр дүнтэй ажилласан. 20 гаруй жилийн хугацаанд Хятад улсын ядуурлыг бууруулах бүтээн байгуулалтын ажил эрчимтэй явагдаж, үсрэнгүй хөгжилд хүрч, бүс нутгийн хэмжээнд ядуурлыг бууруулж байснаасаа зорилтот ядуурлыг бууруулах чиглэлд шилжсэн юм.

ӨМӨЗО-ы ядуурлыг бууруулах албаны дэд эрхлэгч Фэн Айшя

ХКН-ын 18-р их хурлаас хойш намын төв хороо ард түмнээр төв болгосон хөгжлийн үзэл баримтлалыг баримтлан, 2020 онд өнөөгийн нөхцөл байдалд хөдөө тосгоны ядуу иргэдийг ядуурлаас бүрэн ангижруулж, ядуу тосгоныг бүгдийг ядуу нэрнээс салгаж, бүс нутгийн ядуу буурай асуудлыг бүгдийг шийдэх гэсэн зорилтот үүргийг гаргасан юм. Өнөөгийн байдлаас үзвэл ядуурлаас ангижруулах ажлын ахиц урьдчилсан төлөвлөсний дагуу явагдаж, дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. Ядуу иргэдийн тоо 2012 оны эцэст 98.99 сая байснаасаа 2019 оны эцэс гэхэд 5.51 сая болтол буурч, ядуурлын түвшин 10.2 хувь байснаас 0.6 хувь болтол буурав. 7 жил дарааран жил тутамд 10 саяас дээш иргэнээ ядуурлаас ангижруулж чадав. Ядуу иргэдийн орлогын түвшин ч ихээр нэмэгдэв. Өмнө нь бол ядуурлыг бууруулах ажлын туршлага, онолоор явах тусам ядуурлаас ангижруулах түвшин буурах хандлагатай байж, эхлээд маш олон тооны иргэнийг ядуурлаас ангижруулж, дараа нь явах тусам ядуурлаас ангижруулах иргэдийн тоо буурч, нэг хугацаанд тулаад ядуурлаас ангижруулах иргэд үлдэхгүй жамтай байдаг. Харин Хятадын 30 гаруй жилийн аугаа туршлага нь ядуурлыг бууруулах ажил явах тусам буурна гэсэн дүрэм горимыг эвдсэн юм. Их усаар цутгаж байснаас зорилтот арчилгаа хийх, зорилтот бодлого боловсруулан, асуудалд чиглүүлэн арга хэмжээ авч, үндэсний хэмжээнд хэрэгжүүлсэн бодлого төслүүд нь бүх уулын тосгон, бүх хөдөө тосгонд үр өгөөжөө өгсөн юм. Хятадын ядуурлаас ангижруулах төсөл болон ядуурлаас ангижруулсан амжилт нь олон улсын хамтын нийгэмлэгт хүлээн зөвшөөрөгдсөн. Энэ онд ядуурлаас ангижруулах үүргээ биелүүлэх юм бол Хятад улс нийт 100 сая иргэнээ ядуурлаас бүрэн ангижруулж, НҮБ-ын тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн ядуурлыг бууруулах зорилтыг 10 жил урьдчилан биелүүлсэн явдал юм. Урьд өмнө нь аль ч орон ийм богино хугацаанд өдий олон иргэнээ ядуурлаас ангижруулж байсан түүх байгаагүй, энэ нь Хятад болон дэлхий нийтэд маш чухал ач холбогдолтой юм.

Улс орны хэмжээнд өргөн цар хүрээнд ядуурлаас ангижруулах ажил бүсчилсэн шатанд гүнзгийрэхийг дагаад ӨМӨЗО-ы ядуу бүсийн хувь заяа ч шинэ боломжийг хүлээж авсан. Намын төв хороо, Төрийн зөвлөлийн шийдвэрт бодлого болон ӨМО-ны намын хороо, засгийн газрын нэгдсэн шаардлагын дагуу хариуцлага, бодлого, хөрөнгө оруулалт, уриалга, хяналт, үнэлгээний гэсэн 6 том баталгааны системийг байгуулан, үйлдвэрлэлээр ядуусыг тэтгэх, шилжүүлэн нүүлгэх, амьдралыг баталгаажуулах, нийгмийн халамж хүртээхээр дамжин ядуурлаас ангижруулах ажлыг урагшлуулан, ядуурлаас ангижруулах ажилд шийдвэрт ахиц дэвшил гарсан юм.

Нэг. Ядуурлаас ангижруулах ажлын зорилтыг үндсэндээ биелүүлэв. 2012 оны 11-р сард ХКН-ын 18-р их хурал хуралдсанаас хойш олон жилийн уйгагүй хүчин чармайлтаар 2013 онд ядуу иргэдийн тоо 1.57 сая байсан бол 2019 онд 16 мянга болж бууран, ядуурлын түвшинг 11.7 хувиас 0.11 хувь болгон бууруулж, бүх ядуу хошуу шянь, гацаа тосгон ядуу нэрээс салж, бүс нутгийн хэмжээнд ядуурлын асуудлыг шийдэж чадсан.

Хоёр. "Идэж уух, өмсөж зүүхэд санаа зовохгүй, нэгдсэн боловсрол, үндсэн эмчилгээ, орон сууцны аюулгүй байдлыг баталгаажуулах" зорилтыг биелүүлэв. Ядуу бүсийн нэгдсэн боловсролын суурь буурай сургуулиудыг засаж сэлбэх ажлыг дуусгаж, ядуу иргэдийг үндсэн эмчилгээний даатгал, хүн өвчний даатгал, эмчилгээний тусламж үзүүлэхэд хамруулж, шилжүүлэн нүүлгэх, ядуу иргэдийн нурах аюултай гэр байшинг сэлбэн засах, ундны усны аюулгүй байдлын төслүүдийн үүргийг бүгдийг биелүүлэв. Нөхцөл боломжтой тосгонуудад хатууруулсан зам дэвсэж, ядуу баг тосгоныг бүгдийг эрчим хүчээр хангаж, ядуу баг тосгоны 99 хувьд интернэт сүлжээ нэвтрүүлэв.

Гурав. Ядуу иргэдийн орлого ихээр нэмэгдэв. Хөдөлмөрлөх чадвартай, ажил олох хүсэлтэй ядуу хүмүүст үйлдвэрлэл болон ажил эрхлэлтийн аргаар ядуурлыг бууруулах чиглэлээр дэмжлэг үзүүлж, 31 хошуу шяны ядуу тариачин малчдын хүн тутамд ногдох орлого нь 2013 онд 6545 юань байсныг 2019 онд 12272 юань болгон нэмэгдүүлж, жилд дунджаар 11 хувиар нэмэгдэж, ӨМӨЗО-ы ядуу иргэнээр бүртгүүлсэн хүмүүс хүн тутмын дундаж орлого нь 2015 онд 3019 юань байсныг 2019 онд 10473 болгон нэмэгдүүлж, жилд дунджаар 36.6 хувиар нэмэгдэв.

Дөрөв. Ядуу бүсийн өөрийгөө хөгжүүлэх чадавх аажмаар сайжрав. Үйлдвэрлэл, аялал жуулчлал, цахим худалдаа, нарны зай зэргээр ядуурлаас ангижруулах ажил хурдтай хөгжиж, онцлог үйлдвэрлэл тасралтгүй өргөжин хөгжив. Экологийг хамгаалах, шилжүүлэн нүүлгэх, тариалахаа больж ой бэлчээрээ сэргээх зэрэг арга хэмжээ авч ядуурлаас ангижруулснаар экологийн байгаль орчин илэрхий сайжрав. Ус, цахилгаан, зам, холбоо зэрэг дэд бүтэц болон боловсрол, эмчилгээ, соёл зэрэг үндсэн үйлчилгээ илүү сайжирч, ядуу иргэдийг ажлын байраар хангах зам суваг илэрхий нэмэгдэж, ядуу бүсийн эдийн засгийн эрч хүч болон хөгжлийн эрч илэрхий сайжрав.

Тав. Анхан шатны намын байгууллага болон боловсон хүчний бүтээн байгуулалт эрчимтэй хөгжив. Намын бүтээн байгуулалтаар дамжин ядуурлыг бууруулах ажлыг урагшлуулан, ядуу бүсийн намын байгууллага хүчээ нэгтгэн ажиллахыг эрчимжүүлэн, хүнд ажлуудыг үүрч дааж ажилладаг боловсон хүчнийг бэлдэн, ядуурлыг бууруулах чадавхыг нэмэгдүүлэн, хөдөө орон нутгийн намын засаглалын суурийг бэхжүүлэв. ӨЗО-ы хэмжээнд нийт 57 ажлын хэсэг, 284 албан тушаалтныг хошуу шяньд томилон, 8689 ажлын хэсгийг тосгонд томилон, тосгонд 32180 боловсон хүчин ажиллаж, ядуурлыг бууруулах өмнө фронтод гавшгайлан ажиллав. Эдгээр боловсон хүчин үйл хэрэг дундаа өөрийгөө бэлдэж, ялангуяа зарим залуу боловсон хүчин үндсэн шат, олон нийтийн ажил зэргийг сайтар ойлгож, олон нийтийн дуу хоолойг сонсож, хэв суртал нь эрс өөрчлөгдөн, ур чадвар нь ч илэрхий сайжрав.

ӨМӨЗО-ы үлдсэн 16 мянган ядуу иргэнийг хүн болгонд чиглэсэн зорилтот бодлогоор дэмжин тогтсон хугацаанд ядуурлаас ангижруулах болно. Ядуурлаас ангижруулсан ч хариуцлагыг хэвээр байлгах, ядуурлаас ангижруулсан ч бодлогыг хэвээр байлгах, ядуурлаас ангижруулсан ч ядуусыг тэтгэхээ хэвээр байлгах, ядуурлаас ангижруулсан ч хяналтаа хэвээр байлгах гэсэн шаардлагыг хэрэгжүүлэн, ядуу байдалд эргэн орж мэдэх, алслагдмал бүсийн дахин ядуурах байдалд тавих хяналтаа чангатган, ядуурлаас бүрэн ангижруулах ажлыг биелүүлэхэд бат бэх үндэс суурь тавих болно.

Ядуурлаас ангижруулах ажилд амжилт гаргахад таван талын арга туршлага байдаг. Нэг. Өөрийнхөө замаар тууштай замнаж, улс орны байдалд үндэслэн шинжлэх ухаанч ядуурлаас ангижруулах стратеги боловсруулан, улс орны хүчийг дайчлан хүчээ нэгтгэх.

Хоёр. Хөгжилд анхаарал төвлөрүүлэн, нийгэм эдийн засгийн хөгжлийг түргэтгэх, нийгэм, эдийн засаг, байгаль орчин зэрэг салбарын ажлын тэнцвэрийг батлан, хөгжил хэмээх "түлхүүр"-ээр ядуурлаас ангижруулах хаалгыг нээх.

Гурав. Ард түмнээр төв болгон, ард түмний төлөө, ард түмнээ түшиглэн, ядуурлаас ангижруулах хүсэл зоригийг хурцлан, нөөц боломжийг дайчлан, ядуурлаас ангижруулах үр дүнг хүртэх.

Дөрөв. Ажил хэрэгч оновчтой, бодлого арга барилыг чухалчлан, зорилтот бодлого хэрэгжүүлэн, үр ашигтай төвлөрсөн хүчин зүтгэлээр илүү их үр дүнд хүрэх.

Тав. Нээлттэй хуваалцах зарчмыг баримтлан, эдийн засгийн даяаршлын үйл явцад идэвхтэй оролцон, боломжоо хуваалцан, сорилтыг даван туулж, хамтдаа хөгжин цэцэглэлтэд хүрэх зэрэг болно.

Ерөнхийд нь авч үзвэл бид ядуурлаас ангижруулах эрхэм зорилгоо биелүүлэх бүрэн боломж, бүрэн итгэлтэй байна. Цаашид бид Намын төв хороо, төрийн зөвлөлийн шийдвэр бодлогыг тууштай хэрэгжүүлэн, ядуурлаас ангижруулахад бүх талын ялалт байгуулах ажлын гол жолоог бид өөрөө гартаа атгаж, ядуурлаас ангижруулах ажлын байдлыг хадгалан, хариуцлагын дүрмийг хэрэгжүүлэн, илүү үр дүнтэй арга хэмжээ авч, халдварын улмаас дахин ядуурахаас сэргийлэн, ядуурлаас ангижруулах ажлыг үр дүнтэй, өндөр чанартай биелүүлэх хэрэгтэй. Үүнд:

Нэг. Дээд түвшний бодлогыг эрчимжүүлэн, ядуурлаас ангижруулах бодлого тогтвортой байхыг батлах 

Хоёр. Урьдчилан сэрэмжлүүлэх хяналт болон ядууст туслах механизмыг төгөлдөржүүлэн, дахин шинээр ядуурал үүсэхээс сэргийлэх

Гурав. Ядууст туслах хөрөнгө мөнгөний хяналтыг дүрэмжүүлэн, үр ашигтай байхыг батлах

Дөрөв. Шилжүүлэн нүүлгэсний дараа ядуурлын байдалд анхаарал хандуулж, нүүсэн иргэдийн тогтвортой чинээлэгжих талыг батлах

Тав. Эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хяналтдаа авах ажлыг чангатган, ядуурлаас ангижруулах ажлын үр дүнг бататгах

Зургаа. Хөдөө орон нутгийн хөгжүүлэх бодлогыг ядуурлаас ангижруулах бодлогоор дэмжихийг судалж, бодлогыг үр ашигтай холбох зэрэг болно. Эдгээр арга зам болон туршлага нь сэтгүүлчдэд ухаан сэдэл өгөхийг хүсэж, та бүхэнтэйгээ хуваалцаж байна.

Найруулагч:С.УРЬХАН
Эх сурвалж:Солонго мэдээллийн төв
Мэдээ үзсэн:661
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой