”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Орон нутгийн хөгжлийн хөшүүрэг

Орон нутгийн хөгжлийн хөшүүрэг

     Хошуу, шянь болон том, дунд хотуудын хоорондох хамгийн том ялгаа бол өндөр барилга байгууламж, өргөн уудам гудамж, өндөр том байшинтай байх эсэх биш, харин нийтийн байгууламж, нийтийн үйлчилгээ тааруу байх явдал юм.

Статистик мэдээллээс харахад Хятадын 240 сая хүн ам хошуу, шяньд суурьшдаг. Энэ нь Хятадын хот сууринд амьдарч байгаа хүн амын 30 хувийг эзэлж байгаа юм. Дээр нь илүү олон тариачид хошуу, шяньд ажил эрхлэх төлөвлөгөөтэй бөгөөд хошуу, шяньд амьдарч суурьших хүсэлтэй. Үүний үр дүнд хошуу, шяний хүн ам олон, олон нийтийн барилга байгууламж хангалтгүй, хөдөө орон нутгаас шилжин ирэгсдийг хүлээж авах үйлчилгээний чадавх хомс зэрэг асуудлууд гарч ирж байна.

Энэ оны 06-р сард Хятадын Хөгжил, шинэчлэлийн хорооноос “Хошуу, шяний хотжилтын явц дахь алдаа дутагдлыг нөхөх ажлыг эрчимжүүлэх тухай мэдэгдэл” (цаашид "Мэдэгдэл" гэж товчилно) гаргажээ. Мэдэгдэлд өнөөгийн хошуу, шянь хотын засаглалын чадавх сул хэвээр байгаа бөгөөд эдийн засгийн хөгжил, ойролцоох хөдөө аж ахуйн шилжилтийн хүн амын хотжилтын үйл явцад шяний гүйцэтгэх үүрэг хангалтгүй байгааг онцолсон байна. Улмаар сул талуудын дутагдлыг нөхөж, үр дүнтэй хөрөнгө оруулалтыг өргөжүүлэн, хэрэглээний боломжийг чөлөөлж, зах зээлийн гүнзгийрлийг өргөжүүлэх шаардлагатай байна гэж тэмдэглэжээ.

Хошуу, шяний хөгжилд ямар бодит асуудал тулгарч байна вэ? Эдгээр асуудлыг хэрхэн шийдэх вэ?

        Нийтийн үйлчилгээг сайжруулна

- Эрүүл мэнд, боловсрол, ахмад настны халамж, соёл, аялал жуулчлал, спорт, нийгмийн халамж, олон нийтийн үйлчилгээ зэргийг сайжруулна.

- Уулын эмнэлэг 480 ортой. Шинэ эмнэлэг ашиглалтад орсны дараа 840 болж нэмэгдэнэ. Одоо тус эмнэлгийн түргэн тусламжийн барилга байгууламж, эмнэлгийн технологийн барилгын үндсэн хэсгийг барьж дуусгаад байна. Дотоод засал чимэглэл, мэргэжлийн инженерийн барилга угсралтын ажил хийгдэж байна гэж Гүйжөү мужийн Биже хотын Жиньша шяний Хөгжил, шинэчлэлийн товчооны захирал Жан Кай тус шяний Ардын эмнэлгийн төслийн тухай танилцууллаа. Жан Кай:

- Жиньша шянь 190 мянган хүн амтай. Манай шянь одоогийн байдлаар зургаан эмнэлгийн болон эрүүл мэндийн байгууллагуудтай. Түүний дотор Ардын эмнэлэг, Хятад уламжлалт анагаах ухааны эмнэлэг, Эх нялхсын эрүүл мэндийн эмнэлгүүдийг хамардаг. Эдгээр эмнэлэг нийт 1270 ортой. Сүүлийн жилүүдэд манай эмнэлгийн үйлчилгээ улам сайжирч байгаа боловч шяний эмнэлгийн эрүүл мэндийн дэд бүтэц харьцангуй хоцрогдмол, эрүүл мэндийн байдал ерөнхийдөө шяний иргэдийн эмчилгээнд хамрагдах эрэлт хэрэгцээг хангаж чадахгүй байна. Хотын шинэ эмнэлэг ашиглалтад орсны дараа эрүүл мэндийн хангамжийн төвшинг дээшлүүлнэ гэж  ярьлаа.

Хошуу, шяний нийтийн барилга байгууламж, үйлчилгээний чадварын төвшин нь тухайн орон нутгийн иргэдийн амьжиргааны төвшинтэй холбоотой. Сүүлийн жилүүдэд Хятадын хошуу, шянь харьцангүй сайн хөгжиж байгаа боловч коронавурисын халдвар хошуу, шяний нийтийн үйлчилгээний олон сул талыг хүмүүст ухамсарлуулсан юм гэж Хятадын Хөгжил, шинэчлэлийн хорооны хариуцлагатай албаны хүн тэмдэглэн хэлж байна.

Хятадын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн Хөдөө орон нутгийн хөгжлийн хүрээлэнгийн захирал Вэй Хөүкай:

- Хөдөө тосгоноос шилжин суурьшсан иргэд хамгийн ойролцоох хошуу, шянийг сонгож амьдардаг. Шилжилтийн явцад нөхцөл байдал сайжирсан мэргэжлийн болон өвөрмөц онцлогтой хошуу, шянь гол үүрэг гүйцэтгэж байна. Гэсэн хэдий ч хошуу, шяний хүн ам улам нэмэгдсээр байгаа тул олон шяний нийтийн үйлчилгээний үндсэн байгууламжууд хөгжлийн хэрэгцээг хангахаа больж, нийтийн үйлчилгээ хангалтгүй, чанар муу зэрэг бэрхшээл тулгарч байна. Энэ үед орчин үеийн хотуудын жишгээр нийтийн үйлчилгээний байгууламжийг яаралтай бүтээн байгуулах шаардлагатай гэж тэмдэглэн хэлсэн юм.

Дутагдаж байгаа зүйлсийг бий болгоно. Хятадын хөгжил, шинэчлэлийн хорооноос нийтэлсэн “Мэдэгдэл”-д эрүүл мэнд, боловсрол, асрамжийн газар, соёл, аялал жуулчлал ба спорт, нийгмийн халамж, олон нийтийн үйлчилгээ зэрэг зургаан талыг хамарсан нийтийн үйлчилгээний байгууллагуудыг өөрчлөн сайжруулахыг санал болгож байна. Үүнд хошуу, шяний нэгдсэн эмнэлгүүдийг (үүнд Хятадын уламжлалт анагаах ухааны эмнэлгийг хамарна) өөрчлөн шинэчлэх, өвчний хяналтын төвүүдийг стандартчилах, улсын цэцэрлэг нэмж байгуулах, зайлшгүй сургах сургуулийн барилга байгууламжийг сайжруулах, сувилахуйн газрын орыг нэмэгдүүлэх, соёл, аялал жуулчлал, худалдааны зориулалттай хэрэглээний газрыг шинээр бий болгож, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн сэргээх, амьдрал ахуйн үйлчилгээний төв байгуулах зэрэг агуулгуудыг хамарсан байна.

- Жиньша шяньд одоогийн байдлаар шинэ хэлбэрийн хотжилтын төслийн мэдээллийн сан байгуулж, нийт 128.677 тэрбум юаний хөрөнгө оруулалттай 361 төсөл боловсруулжээ. Үүнд, эрүүл мэндийн 29, боловсролын 39, ахмад настны асрамжийн 10, соёл, аялал жуулчлал, спортын 38, нийгмийн халамжийн 7, олон нийтийн үйлчилгээний 9 байгууламж хамрагдсан гэж Жан Кай мөн танилцуулсан юм.

Тэрээр дараа нь:

- Бид төслийн ажлыг урагшлуулж, төрийн сангийн болон орон нутгийн тусгай бондын хөрөнгө оруулалтын дагуу дээд түвшний сангуудыг идэвхтэй эрэлхийлэх болно. Үүний зэрэгцээ шяний нийтийн халамжийн төслүүд болон үйл ажиллагааны үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалтын төслүүдийн үйл ажиллагаанд банк, засгийн газар, аж ахуйн нэгжийн уялдаа холбоог бэхжүүлж, хөгжлийн бодлогод суурилсан арилжааны санхүүгийн дэмжлэг, нийгмийн хөрөнгө оруулалтын төлөө хичээн зүтгэнэ гэж хэллээ.

        Ариун цэврийн байгууламжуудаар бүрэн хангана

- Хятад улс ахуйн болон аюултай хог хаягдлыг цэвэрлэх байгууламж, бохир ус цэвэрлэх үйлдвэрийг өөрчлөн шинэчлэх, хошуу, шяний нийтийн бие засах газрыг сайжруулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж байна.

Ариун цэврийн байгууламжийн асуудал бол олон хошуу, шяний бүтээн байгуулалт, хөгжлийн бас нэг дутагдал юм

Жянсү мужийн орон сууцны барилгын товчооны орлогч дарга Шя Шаочин:

- Жянсү мужийн Яньчэн хотын Жяньхү тойргийн 50 км урттай шяний бохир усны шугам хоолойг засварлах ажил нэгэнт эхэлсэн. 08-р сарын сүүлчээр ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Жяньхү бол борооны ус, ахуйн бохир усыг ялган цэвэрлэх өөрчлөлтийг бүрэн ухамсарлаж хэрэгжүүлэн гүйцэтгэсэн Жянсү мужийн хамгийн анхны шянь. Энэ шяньд ахуйн бохир ус цэвэрлэх гурван үйлдвэртэй. Нийт 300 км бохир усны хоолойтой. Өнгөрсөн оны 07-р сард манай шянь бохир усны байгууламжийн нэгдсэн ашиглалт, менежментийн ажлыг эрчимжүүлсэн. Манай бохир усны хоолой өнөөдөр хэдийн хуучирч, зарим хэсэг нь ажиллагаагүй байдалд орсон. Үүнээс гадна, бохир усыг ухаалгаар цэвэрлэх байгууламж хоцрогдож байна. Ахуйн бохир усыг гол руу оруулахгүй, гадны усыг хоолойд оруулахгүй гэдэг зорилгодоо хүрэхийн тулд бид таван жилийн хугацаанд бохир усны шугам сүлжээний засварлах төслийг жилээс жилд сайжруулах болно гэж тэрээр онцлон ярьлаа.

Байгаль орчны ариун цэврийн байгууламж бол экологийн орчин, оршин суугчдын эрүүл мэндтэй шууд холбоотой. Яг энэ тал дээр хошуу, шянь болон том, дунд хотууд хоорондоо том ялгаатай. Энэ удаад Хятадын Хөгжил, шинэчлэлийн хорооноос хошуу, шяний хог хаягдал цэвэрлэх байгууламжийг сайжруулах, хог шатаах эцсийн цэг, цэвэрлэх байгууламж, аюултай хог хаягдлыг цэвэрлэх байгууламж барих зэрэг асуудлыг тодорхой шийдэж өгчээ. Үүний зэрэгцээ хоолой сүлжээний үйл ажиллагааны хүчин чадлыг сайжруулах, бохир ус цэвэрлэх байгууламжийг өөрчлөх стандартыг шинэчлэх, хог хаягдлыг хоргүй цэвэрлэх байгууламж барих гэх зэрэг ажил хийж, нийтийн бие засах газрыг сайжруулах ажил шаардлагатай байна.

Энэ жил Хятадын хэмжээнд 39,000 хорооллын сэлбэн засварлах ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд эдгээрийн дотроос хошуу, шяньд илүү анхаарал хандуулсан юм.

Жяньхү шяньд 31 хуучин хорооллын засварын ажлыг хийж, ойролцоогоор 21,000 өрхийн амьдрах орчныг сайжруулсан. Энэ жил таван хуучин хорооллын шинэчлэн засах ажлыг дуусгахаар төлөвлөөд байгаа юм. 2024 он гэхэд бүх шяний хуучин хорооллын засварын ажлыг дуусгахаар төлөвлөж байна.

- Олон жилийн турш хошуу, шяний шугам хоолойн үндэслэлгүй төлөвлөлт, эрчим хүчний хангамж, харилцаа холбооны шугам сүлжээний зохисгүй зохион байгуулалт, хууль бус барилга байгууламж зэрэг дутагдалтай талууд байсаар ирсэн. Хуучин гэр хорооллын дээвэр, бороо, бохир усны шугам хоолой, авто замын засвар, машины зогсоол, ногоон байгууламжийг сайжруулж, техникийн хамгаалалтыг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэж Шя Шаочин хэлж байна. Хятадын Хөгжил, шинэчлэлийн хорооны холбогдох ажилтан:

- Үүнээс гадна, иргэдийн явж суух, гэр ахуйн хэрэгцээг хангахын тулд шяний олон нийтийн үйлчилгээний байгууламжийг сайжруулах ёстой. Бас шяний тээврийн хэрэгслийг оновчтой болгох тал дээр гол арга хэмжээ нь нийтийн зогсоол байгуулж, зорчигчдын терминалыг өөрчлөн шинэчлэх явдал юм. Хотын хий дамжуулах хоолойн сүлжээний байгууламжуудыг сайжруулах, голчлон хийн агуулах байгууламж, хий дамжуулах хоолойн сүлжээг сайжруулан, нүүрсээр ажилладаг уурын зуухнуудаас татгалзаж, авто замын эрчим хүчний сүлжээ, холбоо мэдээллийн сүлжээний шугамыг газарт нэвтрүүлэх. Түгээх, хүргэх байгууламжийг хөгжүүлэн, нийтийн түгээлтийн төвүүдийг байгуулах, ухаалаг буухиа хайрцаг байрлуулна. Шяний ухаалаг өөрчлөлтийг дэмжин, шинэ дэд бүтэц байгуулж, ухаалаг менежментийн платформыг бий болгох зэрэг тал дээр ажиллавал зүйтэй гэж ярьлаа.

        Аж үйлдвэрийн байгууламжуудын бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ

Энэ асуудлыг шийдэхэд хийх ёстой таван үйл ажиллагаа

Шяний хотууд тариаланчдыг хот руу татаж, хотжилтын явцыг хурдасгах хамгийн чухал суурин юм. Амжилтад хүрэхийн тулд аж үйлдвэрийн хөгжлийг бэхжүүлж, аж үйлдвэрийг нэвтрүүлэх шаардлагатай төдийгүй, хамгийн чухал нь аж үйлдвэрийн байгууламжуудын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх хэрэгтэй.

Цагаан будаа болон хавчны үржүүлэг, мал аж ахуй, шувууны бүтээгдэхүүнийг боловсруулах нь Паньшань шяний хөдөө аж ахуйн гол хоёр салбар болсон юм. Энэ хоёр аж үйлдвэрийг хөгжүүлэн, шяний эдийн засгийг хөгжүүлж, оршин суугчдын орлогыг нэмэгдүүлэх нь Паньшань шяний сүүлийн жилүүдэд хийж буй гол зорилтуудын нэг гэж Ляонин мужийн Паньжинь хотын Паньшань шяний Хөгжил, шинэчлэлийн хорооны орлогч дарга Юй Лина хэлж байна. Тэрээр:

- Одоогийн байдлаар бид энэ хоёр аж үйлдвэрийн хөгжилд анхаарлаа хандуулж, Паньжинь хотын эдийн засгийн бүс зэрэг дөрвөн газарт хүйтэн хөлдөөгчийн /Соld снаin Lоgiѕтiс/ хүргэлтийн газрыг зохицуулсан. Тун удахгүй бид хүйтэн хөлдөөгчийн ложистикийн бүтээн байгуулалтын цар хүрээг өргөжүүлж, энэ салбарын сүлжээг сайжруулах зорилгоор Паншань шяний хүйтэн хөлдөөгчийн ложистикийн төвийн 128 мү/15 мү = 1 га/ талбайтай төслийг идэвхтэй ажиллуулах зураг төсөл боловсруулж байна  гэж танилцуулсан юм.

Тус шяний аж үйлдвэрийн хөгжлийн онцлог шинж чанарын дагуу Хятадын Хөгжил, шинэчлэлийн хорооноос гаргасан “Мэдэгдэл”-д аж үйлдвэрийн дэд бүтцийн чанар, үр ашгийг дээшлүүлэх, хүйтэн хөлдөөгчийн ложистикийн байгууламж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний зах зээлийг сайжруулна. Үүнд, худалдааны саравч сайжруулах, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний бөөний захад хяналт шалгалтын тоног төхөөрөмж угсрах, жижиглэн худалдаа эрхлэгчдийн зах, хүнсний ногооны захын орчныг сайжруулах байгууламжийг зохицуулах, мал, шувууны нядалгаа, боловсруулах үйлдвэрийг өөрчлөх зэрэг агуулгыг хамарсан байна.

Өнгөрсөн жилийн 08-р сард Паншань шянь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний захын бүтээн байгуулалтын төслийг эхлүүлж, нийт 59.92 сая юаний хөрөнгө оруулалттай, 12328 метр квадрат талбайтай төслийн дагуу ажиллажээ.

- Энэ төсөлд голдуу Паншань шяний хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний захын гол барилга, машины зогсоол, ойр орчмын гудамж талбай, холбогдох дэд бүтцийг бүтээн байгуулсан. Оны эцсээр барилгын ажлыг дуусгахаар төлөвлөж байна гэж Юй Лина танилцууллаа. Захын бүтээн байгуулалтын ажлыг сайжруулахад бид боловсон хүчин бэлдэж, ажлын байраар ханган, аж үйлдвэрийн бөөгнөрлийн явцыг хурдасгана. Орчин үеийн аж үйлдвэрийн парк байгуулахыг дэмжин, аж үйлдвэр хөгжүүлэх орчныг таатай болгох ёстой. Үүний зэрэгцээ аж үйлдвэрийн хөгжлөөр хүн амаа нэмэгдүүлнэ. Хүн ам нэмэгдвэл хотжилтын явц түргэсч, эцэст нь хүн, аж үйлдвэр, хотын уялдаатай бүх талын хөгжилд хүрнэ гэж Вэй Хөүкай ярьлаа.

Хятадын Хөгжил, шинэчлэлийн хороо аж үйлдвэрийн бөөгнөрөл бий болгох ажлыг анхаарлын төвдөө аваад байна. Аж үйлдвэрийн парк, өвөрмөц онцлог бүхий хошуу, шянь зэрэг аж үйлдвэрийн бөөгнөрлийн бүсүүдэд аж үйлдвэрийн платформыг дэмжих байгууламжуудыг сайжруулна. Хяналт шалгалт, гэрчилгээ олгох төв, Технологийн судалгааны газар, Ухаалаг стандарт үйлдвэрийн барилга, Аж ахуйн нэгжийн засгийн газрын үйлчилгээ үзүүлэх төв, Хөдөө тосгоны өмчийн эрхийн солилцооны төв зэргийг сайжруулан бүтээн байгуулах тухай санал дэвшүүлжээ.

Төрөл бүрийн нийтийн байгууламж барихад санхүүжилт шаардлагатай. Төсвийн сангууд, нийгмийн капиталын үүргийг бүрэн дүүрэн гүйцэтгэхийн тулд хөрөнгө оруулалт, санхүүжилтийн төрөлжсөн сувгийг нээх хэрэгтэй гэж Вэй Хоукай үзэж байна. Нийтийн халамжийн зарим төсөлд засгийн газрын хөрөнгө оруулалтыг түлхүү ашиглаж болно. Бусад төслүүдийн хувьд илүү зах зээлд чиглэсэн хөрөнгө оруулалт, санхүүжилтийг ашиглаж болно. Орон нутгийн засаг захиргааны байгууллагуудын хийх ёстой зүйл бол сайн төслүүд гаргаж, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх явдал юм.

Хятадын Хөгжил, шинэчлэлийн хорооноос хошуу, шяний хотжилтыг дэмжих ажлын алдаа дутагдлыг нөхөхийн тулд таван хийх ёстой үйл ажиллагааг санал болгосон байна.

        Нэг. Орон нутгийн засаг захиргааны өрийн эрсдэлээс урьдчилан сэргийлж, чадах бүхнээ хийж, хүчин чадлынхаа дагуу ажиллах шаардлага тавин, төслийн боломжит байдлыг ухаалгаар нотолж, төслөө сонгож, дутагдалтай талаа үнэн зөвөөр нөхнө.

        Хоёр. Нарийвчилсан хөрөнгө оруулалтыг баталгаажуулж, хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлнэ.

        Гурав. Төслийн санхүүжилтийн найдвартай эх үүсвэр, хангалттай цар хүрээг хангах.

        Дөрөв. Барилга байгууламжийг нурааж дахин байгуулахаас татгалзах, сэргээн босголтын болон өргөтгөлийн аргыг нэн тэргүүнд хэрэгжүүлэхийг уриалж, шаардлагатай тохиолдолд шинээр барилга барих, нүүлгэн шилжүүлэх аргыг нэвтрүүлнэ.

        Тав. Том хээнцэр барилгууд биш, хэрэгцээтэй, хэмнэлттэй, ногоон, үзэсгэлэнтэй барилгын шинэ үеийн бодлого хэрэгжүүлнэ.

Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:СМТ
Мэдээ үзсэн:256
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой