”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Бээжингийн олимп дэлхийг урьж байна

Бээжингийн олимп дэлхийг урьж байна.

2022 оны 02 дуггар сарын 04-нд Бээжингийн өвлийн олимпын наадам нээгдэж, Бээжин хот нь зуны болон өвлийн олимпыг бүгдийг зохион байгуулсан олон улсын бас нэг “Хос олимптой хот” болох юм. Тухайн үед нээлттэй, зочломтгой Бээжинчүүд дэлхийн улс түмнийг урьж, олимпын наадмын баяр жаргалыг хамтдаа хуваалцах болно.

Бээжингийн өвлийн олимпын наадам 2022 оны 02 дугаар сарын 04-нөөс 20-ны өдрүүдэд нийт 7 том төрөл, 15 салбар төрөл болон 109 бага төрлийн тэмцээн зохион байгуулж, улс орнуудын тамирчид 109 алтан медалийн төлөө ур авьяас, эрч хүчээ сорих болно. Тэгвэл түүний дараа 2022 оны  03 дугаар сарын 04-нөөс 13-ны өдрүүдэд өвлийн Пара олимпыг зохион байгуулж, тамирчид 6 том төрлийн нийт 78 алтан медалийн төлөө өрсөлдөх юм. Энэ удаагийн өвлийн олимпын наадмын тэмцээнүүдийг Бээжин хот болон залган орших Хэбэй мужийн Жанчхүү хотод хуваан явагдуулах болно.

Өдгөө тус олимпын наадмын бэлтгэл ажил эмх цэгцтэй жигдэрч байна. Одоогоор ивээн тэтгэгч аж ахуйн нэгжийн тоо 34 болсон бөгөөд тусгай зөвшөөрлийн бараа бүтээгдэхүүний борлуулалт эрчимтэй өсөн нэмэгдэж байна. Түүнчлэн дэлхийн хэмжээнд 894 мянган хүн олимпын наадмын сайн дурын ажилд нэрээ бүртгүүлж, 5G зэрэг дэвшилтэт технологи нь олимпын төслийн хэрэгжилтийг ахиулаад зогсохгүй, цаг уурын хяналт хэмжилтийг улам бүр нарийвчилсан байна. Даян дэлхийг хамарсан цар тахлын үеэр олимпын наадам зохион байгуулах комисс цахимаар олимпын медаль, галт бамбар, тамирчдын хувцас зэргийн зураг дизайныг шалгаруулсан нь өнгөрсөн олимпын наадмуудаас онцлох өвөрмөц тал болсон байна.

Бээжин хот энэ удаад “ногоон, хуваалцах, нээлттэй, ариун цэгч” гэх үзэл баримтлалын дагуу олимпын наадмыг зохион байгуулж, олимпын хөдөлгөөнийг Хятад улсын шинэ оюун ухаанаар сэлбэхийг зорьж байна.

2020 оны 05-р сарын 15-нд Олон улсын олимпын хороо, Олон улсын пара олимпын хороо болон Бээжин хотын олимпын зохион байгуулах комисс хамтран “2022 оны Бээжингийн өвлийн олимп, пара олимпын тогтвортой байдлын төлөвлөгөө”-г нийтэлж, “Тогтвортой байж, ирээдүйд чиглэх” гэсэн өвлийн олимпын хэтийн төлөвийг дурдан гаргасан юм. “Тогтвортой” гэдэг нь өвлийн олимпын талбай заалны бүтээн байгуулалтад тал бүрээр тусгагдсан байдаг. Жишээ нь Бээжингийн өвлийн олимпын наадам нь өмнө байсан талбай заалыг гүйцэд ашиглах буюу засвар өөрчлөлт оруулсан байдаг. Тэмцээний бүх талбай заалыг энэ ондоо багтаан ашиглалтад хүлээлгэн өгөх болно. Үүнд Бээжин хот дахь үндэсний усан спортын төв, үндэсний спортын ордон болон Ү Кэ Сунгийн спортын ордон зэрэг 2008 оны зуны олимпын талбай заалнууд хамрагдсан юм. Түүнчлэн өвлийн олимпын наадмыг зохион байгуулах комиссын оффисийг Бээжингийн болд төмрийн үйлдвэрийн хуучин баазыг өөрчлөн байгуулсан болохоор нэг талаар аж үйлдвэрийн хуучин баазад дахин амьжиргааны цоо шинэ боломж хангасан явдал юм.

2022 оны Бээжингийн өвлийн олимп нь Хятад улс болон олимпын наадмын бас нэг удаагийн “золголт” байж, өөртөө улам итгэлтэй болсон Бээжин хот энэхүү спортын баяраа хуваалцахаар даян дэлхийн ард түмнийг урьж байна.

Найруулагч:т.б
Эх сурвалж:cri
Мэдээ үзсэн:305
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой