”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

2.3 метр урттай малгайг хэн урлав

2.3 метрийн урттай том малгайг хэн урлав?

Энэ оны 08-р сарын 25-ны өдөр явагдсан Улаанхад хотын Ар Хорчин хошууны Сайхантал сумын 1024 хүчит бөхийн наадмын жагсаалд 2.3 метр том малгай олны хараанд орж наадмын нэгэн чимэг болж байв.

Хоёр хүн хамт явбал нас ахмадаа хүндэлж, нэг хүн ганцаараа явбаас малгайгаа дээдэлнэ гэдгээр оёдолчин залуу Цэцэнбилиг монгол малгай оёж үйлсийн жолоогоо өлгөхдөө энэхүү уламжлалт ёсоо гүнзгий таньж, дээрээ хүндэтгэн зүүж, тэрлэгтээ чимэг болгодог монгол малгайгаа чанар сайн, үзмэр сайхан оёхоор хичээн чармайсаар ирэв.

Үйл оёдлын өв соёлдоо дуртай Цэцэнбилиг 2019 онд нэг жилийн хугацаанд монгол малгай оёх мэргэжлийг сайн эзэмшиж, энэ оны 06-р сараас эхлэн “Хайрын хэлхээ” монгол малгайн дэлгүүрээ нээж, 08-р сарын 25-ны өдөр явагдсан Сайхантал сумын 1024 хүчит бөхийн наадамд үзэгч түмний харааг баясган наадамд чимэг нэмэн, өөрийн ур мэргэжлээ таниулах зорилгоор өндрөөр 2.3 метр, тойргийн урт нь 7 метр бөхийн малгай оёж жагсаалд орсон байна.

Одоо дэлгүүртээ өөрөө ажиллахаас гадна хоёр ажилчин хөлслөн, сард хорь гаруй төрлийн зуу гаруй малгай оёно. Үүний дотор Ар Хорчны уламжлалт толгойн засал болох таван хатгуурт засал нь онцгой. Тэрээр урлаж бүтээсэн монгол малгайгаа Шиньжян, Хөххот, Бугат, Хөлөнбуйр, Улаанхад хот, Зарууд хошуу буюу өөрийн нутаг Ар Хорчиндоо борлуулж сард 7000 гаруй юанийн орлог босгоно.

 

Найруулагч:Д.МӨЧИР
Эх сурвалж:http://mongol.people.com.cn/
Мэдээ үзсэн:554
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой