”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Сүүний цацалтай үйлс

- Хөвөөт шар хошууны цагаан идээний аж үйлдвэрлэлийн тусгай мэдээлэл (Гурав)

Эрт дээрээсээ аваад ордны цагаан идээг боловсруулдаг суурин газар байсан түүхэн улбаатай Хөвөөт шар хошуу мал аж ахуйгаар үндсэн аж үйлдвэрлэлээ болгосон нэгэн мал аж ахуйн хошуу тул энэ нутагт сүү саалийн аж үйлдвэрлэл одоо ч өрнөнгүй. Бүрэн бус статистик мэдээллээр хошууны төв Шинэбулаг сууринд үндэстний уламжлалт цагаан идээ борлуулж байгаа 161 өрх бий. Үүнд үйлдвэрлэж борлуулах аж ахуйн нэгж нэг, хагас механикжсан хэлбэрийн уламжлалт аргаар боловсруулж байгаа өрх 160 бий. Цагаан идээг сулаар худалдан борлуулж байгаа 224 өрхийн хүн бүрийн жилийн дундаж цэвэр орлого 15 мянган юаньд хүрч, зарим нь Хөххот, Бугат, Ордос болон Бээжин, Жанчхүү зэрэг их дунд хотоор тусгай буюу хамтран ажиллах борлуулалтын цэгтэй болжээ.

Дөрөвхөн саалийн үнээ маллаж байгаад 40 саалийн үнээтэй болсон нэгэн малчин айлын цагаан идээний үйлсийн замналаас бид тус нутгийн цагаан идээний борлуулалт, хөгжлийн ул мөрийг мэдэж болно. Хөвөөт шар хошууны Богдынгол сумын Цагаандэрс багийн малчин Сүхбаатарынх нутаг бэлчээр бага болохоор саалийн үнээ маллах замаар замнаад удаж байгаа билээ. Сүхбаатар Шинэбулаг суурингийн баруун хойно байрлах “Ундрах” сүүний чиглэлийн үнээ маллах дүүрэгт ирж суурьшихдаа дөрөвхөн саалийн үнээтэй байсан. Энэ нь түүний өнөөдрийн амьдралын эхлэл байлаа. Төсөв төлөвлөгөөтэй хийсэн зүйлс эхнээсээ зөв замыг дэвссэн байдаг. Сүхбаатар өөрийн хийж чадах ажил үйлсийг хийвэл илүү амжилттай болно гэдгийг мэдэрсэн болохоор мал унаатайгаа ойрхон байж, хөдөөнөө хийсээр ирсэн сүү цагаан идээгээ сонгосон.

Сүхбаатарынх зун намартаа сүүний үнээгээ хөдөөнөө аваачин байгалийн өвс бэлчээрт хариулан, сүүгээ өдөрт 2 удаа хошууны төвд хүргэж, өвөл хавартаа “Ундрах” сүүний үнээ маллах дүүрэгтээ ирж, бараг хагас жилийн хугацаатай тэжээнэ. Тэжээх, байгалийн бэлчээрт бэлчээрлүүлэхийг уялдуулахын дээр бэлчээр сэлгэн маллана. Тэрээр “Манайх одоо 40 гаруй сүүний чиглэлийн үнээнээс 20 гаруйг нь сааж өдөрт дунджаар 500 гаруй кг сүү зарж, жилийн цэвэр орлого 200 мянган юаньд хүрэх болсон. Энэ малыг маллахад арчилж додомдох ажлыг сайн хийх хэрэгтэй. Нутгийн малтай таарахгүй, цагт нь сааж арчлахаас аваад өвс бордоог тэнцвэртэй өгөх, өвөл хаврын хүйтэн нойтонд даарч бээрэхээс сэргийлэх, хороо хашааны цэвэрлэгээ, дэлэн хөхийг нь байнга угааж ариутгах, тугаллах ойртох үеэр тэжээл бордоог сайтар тохируулах зэрэг олон талын арчилгаа маллагааг байнга чанд баримтлах нь маш чухал байдаг. Би хээлтүүлэг хийж чадахгүй, бусад бага сага өвчинг бол өөрөө эмчилнэ” гэж арга туршлагаа хуваалцав.

Цахрын нутаг бага гэдэг ч Сүхбаатартай адил нэг хэсэг хүмүүс хэмжээтэй жаахан нутагтаа их ухаанаа ургуулж, мал унаанаасаа салалгүй, өөрийнхөө хамгийн сайн хийж чаддаг ажил үйлсээ эрхэлсэн явдал нь зөв ухаанаас ургасан зөв сонголт байж таарна. Тиймээс цагаан идээний үйлс өнөөдөр энэ нутгийн онцлог аж үйлдвэрлэл болон хөгжиж байгаа ажээ.

Сүүлийн хэдэн жил тус нутгийн цагаан идээний үйлс зохих амжилтад хүрсэн гэдгийг цагаан идээний дэлгүүрийн борлуулалт бүрэн гүйцэд харуулна. Өнөөдөр болоход “Эрдэнэ”, “Баянзэл”, “Тансаг”, “Ангир”, “Гурванхудаг”, “Уураг”, “Итгэл”, “Зандан”, “Цагаан нуур”, “Сайн булаг”, “Туяа”, “Даяар”, “Чимгээ”, “Бялхаа”, “Ундрал”, “Ивээлтэй”, “Таатай” зэрэг цагаан идээ боловсруулж байгаа 80 шахам өрх зохих цар хүрээтэй болов. Улсын хэмжээнд хэд хэдэн борлуулалтын цэгтэй болсон Хонгор мал тариалангийн үйлсийн “Шуай Ню” тэмдэгт цагаан идээний кампани болон Бүрнбаяр, Нарангоо, Өлзий, Гэрэлчимэг зэрэг 7 өрхийн тус тусдаа эрхэлж байгаа цагаан идээний кампани нь үндсэндээ зохих хэмжээний цар хүрээтэй болж, зарим нь жилийн 300 мянган юанийн цэвэр орлого олдог. Ялангуяа сүүлийн жилүүдэд хийж эхэлсэн тус хошууны шар усны чихэр нь чанар амтаараа ихэд нэрд гарч борлуулалт нь маш сайн байгаа. “Баяжна” дэлгүүрээр жишээлэхэд өдөрт 150 гаруй кг сүү авч, хурууд, бяслаг хийхээр барахгүй шар усны чихэр их хэмжээгээр хийж, чихрийн жилийн цэвэр орлого нь 300 мянган юань хүрнэ.

Тус хошуу 6000 хавтгай дөрвөлжин метр талбайтай үндэстний уламжлалт цагаан идээг боловсруулах өндөр стандарт цагаан идээний аж үйлдвэрлэлийг дүүргийн бүтээн байгуулалтаар гол төв болгож, цагаан идээ үйлдвэрлэж борлуулах ажлыг соёл аялал жуулчлалын аж үйлдвэрлэлтэй уялдуулж, уламжлалт цагаан идээний аж үйлдвэрлэлээр “Хөвөөт шарын цагаан идээ” гэх дархан алдрыг түмний сонорт хүргэж, бүдүүлгээр үйлдвэрлэж боловсруулдаг байсан өнгөрсөн үеийн тэрхүү хэв загварт өөрчлөлт хийж, аж үйлдвэржилтээр эзэмших цаг үеийн шаардлагаар “Торгон цахар” цагаан идээний соёлын зах зээл дэх ноёлох байр нөлөөлөх хүчийг нэмэгдүүлэн хөгжүүлэх замыг нээсээр байна.

Зохиогч:Даланбаяр
Найруулагч:Б.Сүлдээ
Эх сурвалж:Шилийголын Сонин
Мэдээ үзсэн:341
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой