”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Чанартай боловсролоор ард түмний сэтгэл ханамжийг баталгаажуулна

- Шилийнгол аймгийн боловсролын ажил шинэ индэрт гарлаа.

“Шинэ сургуулийн ерөнхий талбай нь 160 мянган хавтгай дөрвөлжин метр, барилгын талбай нь 95 мянган хавтгай дөрвөлжин метр бөгөөд энэ жилийн гуравдугаар сард барилгын ажил эхэлж, 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Шинэ сургуулийн тоног төхөөрөмжийн бүтээн байгуулалт нь аймаг, Өвөр Монгол цаашлаад Хятад улсын тэргүүний түвшинд хүрч, ашиглалтад орсны дараа сургуулийн нөхцөл сайжран, аймгийн үндэстний боловсролын суурь төхөөрөмж дээшилж, сургалтын чанар, сургуулийн удирдлага зэрэг талд  шинэ индэрт гарах болно” гэж Шилийнгол аймгийн Монгол дунд сургуулийн захирал Энхжаргал багш сурагчдын хамт шинэ сургуулиараа тойрон үзэхдээ ярьж байлаа.

“Арван гуравдугаар таван жил”-ээс хойш Шилийнгол аймаг боловсролын ажлыг дээд хэмжээгээр чухалчилж, ард түмний сэтгэлд хүрсэн сурган хүмүүжлийг хүргэхээр зорилго болгон, өөрчлөлт шинэчлэлтээр хөдөлгүүр болгож, сурган хүмүүжлийн ерөнхий өөрчлөлтийг гүнзгийрүүлэн, ёс суртахуунаар хүнийг хүмүүжүүлэх үндсэн үүргийг хэрэгжүүлж, сурган хүмүүжлийн шинэчлэлийн чадварыг дээшлүүлж, бүх шатны бүхий л төрлийн боловсролыгг бүх талд тэнцвэртэй хөгжүүлж, аймгийн хэмжээнд боловсролын үйл хэрэг илэрхий үр дүнд хүрэв.

Сургуулийн наснаас өмнөх боловсролыг хэрэгжүүлж, аймгийн хэмжээнд шинээр байгуулсан, шилжүүлэн байгуулсан, өргөтгөн байгуулсан албаны хүүхдийн цэцэрлэг 31 болж, 21 хянан зөвшөөрүүлсэн ард иргэдийн эрхэлсэн хүүхдийн цэцэрлэг, 24 түгээмэл харгалзах чанартай ард иргэдийн эрхэлсэн хүүхдийн цэцэрлэгтэй болж, 12330 сурагч орон байртай болж, сургуулийн наснаас өмнөх гурван жилийн цэцэрлэгт элсэх хэмжээ 92.5 хувьд хүрч, 2015 оноос 2.48 зууны нэгжээр нэмэгджээ. Албанаас эрхэлсэн хүүхдийн цэцэрлэгт суугаа хүүхдийн эзлэх хэмжээ 72.44 хувьд хүрч, түгээмэл харгалзах чанартай хүүхдийн цэцэрлэгийн хамрах хэмжээ 89.1 хувьд хүрчээ.

Албан журмын боловсролыг тэнцвэртэй хөгжүүлж, хот хөдөөгийн албан журмын боловсролын зардлыг батлах тогтцыг төгөлдөржүүлж, сурагч болгон жил бүр бага сургуулийн 600 юань, дунд сургуулийн 800 юанийн зардлын суурь тоог тогтоохын дээр төлөвлөлт хийж байна. Байртай сургууль ба үндэстний сургуулийн албаны зардлын нөхвөрийн стандартыг тохиромжтой дээшлүүлж байна. “Арван гуравдугаар таван жил”-ээс хойш бага сургуульд орох хэмжээ 100 хувьд хүрч, есөн жилийн албан журмын сурган хүмүүжлийн бэхжилтийн хэмжээ 93.7 хувьд хүрч, өөртөө засах орны дундаж хэмжээнээс өндөр болов.

Энгийн ахлах сургуулийн боловсролыг чанартай хөгжүүлж, шилдэг нөөц баялгийг өргөтгөн, аймгийн хоёр дахь удаагийн энгийн ахлах сургуулийн яс чанарыг дээшлүүлэх төлөвлөгөөг амжилттай биелүүлэхийн дээр аймгийн хэмжээнд энгийн ахлах сургуульд улс ба өөртөө засах орны шаардсан хичээлийг нээхийн хамт хөдөлмөр, судалгаа практикт сургалтын хичээлийг ахиулжээ. 2019 он хүртэл Шилийнгол аймгийн энгийн ахлах сургуулийн шатны боловсрол хүртээдэг сургуульд орох хэмжээ 94.38 хувьд хүрчээ.

Ажил мэргэжлийн боловсролыг эмх журамтай ахиулж, Бээжингийн Чан Пингийн ажил мэргэжлийн сургуультай хамтын ажиллагаагаа чангатгаж, сургуулийн шилдэг захирал, гол удирдлага, гол багш зэрэг 6 талын мэргэжилтэн хүмүүжүүлэх төслийг хэрэгжүүлжээ. Шилийнгол Ажил мэргэжлийн дээд сургуулийн “Нэгээр хоёрыг дагуулах” хавсран тэтгэх нөлөөг харуулж, Шулуун хөвөөт цагаан хошуу, Хөвөөт шар хошууны ажил мэргэжлийн боловсролын хөгжлийг ахиулав.

Үндэстний сурган хүмүүжлийг урьдаар хөгжүүлж, “Арван гуравдугаар таван жил”-ээс хойш 24 үндэстний сурган хүмүүжлийн содон сургуулийг байгуулж, монголоор хичээллэх сургуульд “Шинжлэх ухаан мэргэжлийн ажиллагааны тасаг” 30-ийг байгуулж, 32 үндэстний дунд, бага сургуульд шинжлэх ухааны шинийг санаачлах ажиллагааны тасаг нээж, “Арван гуравдугаар таван жил”-ийн төлөвлөгөөний хугацааны сүүлч болоход содон сургуулийн бүтээн байгуулалтын 100 хувьд хүрчээ. Үндэстний сурган хүмүүжлийн монголоор хичээллэх сургуулийн наснаас өмнөх гурван жил ба ахлах сургуулийн шатны сургуульд орох хэмжээ тус бүр 94 ба 97 хувьд хүрч, Өвөр Монголын үндэстний боловсролын хөгжлийн түвшинг дээшлүүлэх төслийг шалган үнэлэх үр дүнд Шилийнгол аймаг тэргүүлэв.

“Арван гуравдугаар таван жил”-ээс хойш Шилийнгол аймаг сургуулийн суурь бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлж, сургууль эрхлэх нөхцөлийг сайжруулжээ. Манай Шилийнгол “Хоёрт зовохгүй гурвыг батлах” зорилт үүргийн хүрээнд боловсролоор ядуурлыг бууруулах удирдах чанартай нөлөө, суурь чанартай нөлөөг бүрэн гүйцэд харуулж, ядуу хүнд хошуу шянь ялангуяа ядуу хүнд баг тосгоны боловсролын хөгжлийг түргэтгэхийг чухал үүрэг болгож, аймгийн албан журмын боловсролын шатны мал аж ахуй тариалах орны байртай сургуулийн нөхцөл мэдэгдэм сайжирч стандартад хүрчээ. Бүх төрлийн сургалтын тэтгэмжийн төрийн бодлогыг хэрэгжүүлж, амьдрал хүнд сурагчийг хамруулж, 2016 оноос хойш бүх аймгийн албан журмын боловсролын шатны амьдрал хүнд сурагчийн тэтгэмжийн мөнгө 12.91 сая юаньд хүрч, 48635 иргэнд ашиг хүртээж, бүртгүүлж данслуулсан амьдрал хүнд сурагч 9756 хүрч, тэтгэмжийн мөнгө 6.03 сая юаньд хүрчээ.

Найруулагч:Б.Сүлдээ
Эх сурвалж:Шилийголын Сонин
Мэдээ үзсэн:344
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой