”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Инновацаар хөдөлгүүр болгож илүү их гайхамшиг бүтээнэ

Инновацаар хөдөлгүүр болгож илүү их гайхамшиг бүтээнэ

“Эрхбиш инновацыг 1-р хөдөлгүүр болгож, олон улсын технологийн болон аж үйлдвэрийн хувьсгалд санаачилгатай байр суурь эзлэх хэрэгтэй”. Энэ бол 14-нд болсон Шэньжэний эдийн засгийн онцгой бүс байгуулагдсаны 40 жилийн ойг тэмдэглэх их хурал дээр Хятад улсын дарга Ши Жиньпин эдийн засгийн онцгой бүсийн бүтээн байгуулалтын тухай 10 гол чухал туршлагыг дүгнэх үе хэлсэн үг юм. Тэнгисийн эргийн загасчны жижигхэн тосгоноос өнөөгийн технологийн төв хот болтол Шэньжэнь нь их олон удаагийн үсрэнгүй хөгжлийг биелүүлэх явцдаа “инновац” гэдгийг ерөөс гол чухал байранд тавьсаар ирсэн юм. Тэр нь тус хотын генд ууссан бөгөөд хөгжлийн гайхамшиг бүтээхэд нь гол чухал үүрэг гүйцэтгэсэн байдаг.

40 жилийн өмнө, Шэньжэнь хот технологийг бүү хэл, бүх хотдоо хоёр инженер ч үгүй байсан юм. Тэгвэл өнөөдөр нэгэнт ниновацын хошууч бүс болж, технологи, инновацын салбарын бараг 30 мянган аж ахуй нэгж энд байгаагаас олны танил болсон Хуавэй, Тенсент, BYD зэрэг компани байгаа. 2019 онд стратегийн чанартай шинэ тулгар хөгжиж буй ажил төрлийн салбарын нэмүү өртөг нь Шэньжэний үйдвэрлэлийн нийт хэмжээний 37.7 хувийг эзэлж, тасралтгүй шинэчлэгдсээр байгаа технологийн салбар нь тус хотын хөгжлийн гол чухал хөдөлгүүр болсон байна. “Forbes China”-ийн нийтэлсэн “Хамгийн их инновацтай 20-н хот” жагсаалтад Шэньжэнь хот тэргүүлж, яалт үгүй “инновацын төв” болсон байна. 14-нд, Ши Жиньпин хэлэхдээ, өнгөрсөн 40 жилд Шэньжэнь хот өөрчлөлтийн 1000 гаруй аргыг бүтээж, “эдийн засгийн тогтолцооны өөрчлөлтөөс өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх хүртэлх түүхт чанартай үсрэлтийг биелүүлсэн”, энэ бол даруй инновацтай ажилласны бодит гэрч гэжээ.

Мэдээж, “Инновацын төв”-ийг богинохон хугацаанд бүтээж байгуулаагүй. Өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжүүлсэн эхэн үед Шэньжэнь нь аж ахуйн нэгж эрхлэх идэвхжлийг дайчлах олон арга хэрэгжүүлэн, дэлхийн боловсруулах салбарын сонирхлыг татсан нь сүүлээр нь дэвшилтэт технологи бүхий боловсруулах салбарыг хөгжүүлэхэд үндэс суурь тавьж өгсөн юм. Өнгөрөгч зууны 90-ээд онд мөн их олон алсыг харсан шинэлэг бодлого, арга хэмжээг хэрэгжүүлснээр аж ахуйн нэгжүүд технологийн шинэчлэл хийх идэвхжлийг дайчилж, улмаар инновацын хүчин чадамжийг нь дээшлүүлсэн байдаг. Үүний дараа дэвшилтэт технологи бүхий ажил төрлийн салбар Шэньжэнь хотод яг л хурын дараах хулсан соёо мэтээр асар олноор хөгжсөн юм. Их Британийн “Банк санхүүгийн өдөр тутмын сонин” нийтлэлдээ: “Шэньжэнь дэлхийн 90 хувийн электрон бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна” гэсэн байдаг.

Үүгээр ч зогсоогүй, өнгөрсөн 40 жилийн хугацаанд үйлс босгох урам зоригтой Шэньжэньчүүд “Хятадад үйлдвэрлэв” гэгчийг “Хятадын бие даан судлан бүтээсэн” болгон өөрчилсөн юм. Өдгөө Шэньжэнь хот нь 5G, шинэ эрчим хүчний автомашин, зөөлөн дэлгэц зэрэг дэвшилтэт технологийг эзэмшсэнээс олонх нь олон улсын тэргүүний түвшний   мэргэжил техник юм. 2019 онд, Шэньжэнь хотын 10 мянган хүн тутамд ногдох патентын эрхийн дундаж хэмжээ 106.3-д хүрсэн нь Хятад улы үндэсний дундаж түвшний 8 дахинтай тэнцсэн байна. Түүнчлэн PCT олон улсын патентын эрхийн өргөдлийн тоогоороо 16 жил Хятад улсдаа тэргүүлж, үндэсний нийт өргөдлийн 30.6 хувийг дангаараа эзэлсэн байна.

Өнгөрсөн 40 жилд Шэнжэньчүүд зоригтой, ухаалаг, бусдаас өмнө амжиж шаргуу зүтгэх зориг санааг өвөрлөн, загасчны жижигхэн тосгоныг олон улсын тэргүүний шинэлэг санаа бүхий хот болгон бүтээн байгуулсан юм. Тэгвэл ирээдүйд “инновац” гэдгийг үргэлжлэн тэргүүн байранд тавьж ажиллах нь дамжиггүй юм. Өнөөдөр Шэньжэнь хот хөгжлийн шинэ гараан дээрээ зогсож, улам өндөр түвшинд өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжүүлэхэд бэлэн болоод байна.

 

Найруулагч:..
Эх сурвалж:mongol.cri.cn
Мэдээ үзсэн:380
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой