”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Мөөг баяжих замыг нээлээ

Жижиг мөөг баяжих замыг нээлээ.

Нар тунарч навч шаргалтсан намрын сайхан улиралд Өвөр Монголын Улаанхад хотын Ар Хорчин хошууны газар болгонд элбэг хураалтын уянга дуу хангинан цуурайтна. Тус хошууны Шианьфэн шяний Жанжяхүөфан тосгоны мөөг тарих суурингийн хүлэмжид амтат мөөг ургадаг мод жигдрэн байлаа. Энд ажиллаж байгаа ядуурлаас ангижирсан өрхийн иргэд түүсэн мөөгөө хүлэмжээс гадагш зөөж тун завгүй ажиллана. 

Сүүлийн жилүүдэд Жанжяхүөфан тосгон байгаль цаг агаарын нөхцөлд түшиглэн хүнсний мөөгийн аж ахуйг хөгжүүлж, олон нийт  хамтран бизнес эрхлэхийг дэмжиж, тосгоны хамтын аж ахуйг тасралтгүй сэргээн хөгжүүлэв. Мөн ядуу буурай иргэдийн орлогыг нэмэгдүүлэн, жижиг мөөгийг тодорхой хэмжээний томоохон аж ахуй болгон хөгжүүлэв.

“Анх эхлэхэд тосгоны намын үүрээс хэдэн намын гишүүдийг уриалан хамтдаа туршиж эрхлээд тодорхой хэмжээний туршлагатай болсны дараа иргэдийг дайчилж хийлгэсэн. Одоогийн байдлаар мөөгийн аж ахуйгаар ядуу буурай өрхийг ядуурлаас ангижруулах буюу чинээлэгжүүлэх, тосгоны хамтын аж ахуйг хөгжүүлэн босгох нь төвөгтэй асуудал биш болжээ” хэмээн тосгоны намын үүрийн нарийн бичгийн дарга Ван Ли ярив.

2018 онд тус тосгоны намын үүрээс намын гишүүн ба иргэдийн төлөөлөгч болгон 10 гаруй хүнийг зохион байгуулалттай Линьши шянь, Хишигтэн хошуугаар олон удаагийн туршлага солилцуулахаар явуулав. Түүний дараа амтат мөөгийг тосгоны хамтын аж ахуйг хөгжүүлэн босгох гол аж ахуй болгохоор шийдсэн байна. Тосгоноос 15 сэрүүн хүлэмж ба мөөгний шинэ соргогийг батлах агуулах нэгийг байгуулан, 120 мянган суурь мөөгний модыг хүлэмжид оруулж, хураасан анхны ээлжийн 7000 жин мөөгийг 460 мянга гаруй юаниар худалдав. Мөн борлуулалтыг хариуцдаг ажилтан Солонгос, Япон зэрэг улсуудаар явж, борлуулалтын зах зээлийг тал бүрээр нээсэн байна.

Тосгоноос хүлэмжид амтат мөөг тарих төслийг нутагтаа буцан бизнес эрхэлсэн залуу Лин Янхүйгийн байгуулсан Шинлифэнюань  хоршоотой хариуцуулсан байна.  Мөн намын үүрээс “хоршоо + тариачин өрх”-ийн загвараар хөрөнгө оруулах, газар тариалан эрхлэх эрхийг олгох, удирдлагад оролцох зэрэг арга хэлбэрээр дамжуулан тариачин өрх ялангуяа ядуу буурай өрхийг онцгой дэмжив. Хоршооноос сэрүүн хүлэмжээ жил бүр 4000 юаниар түрээслүүлж, мөн түрээслэгчдэд тарьж ургуулах ба мөөгийг хураан авах тухай мэргэжлийн зөвлөгөө өгч байна. 

Амтат мөөг хураах улирал ирэхэд 15 хүлэмжээс өдөр бүр 3000 /нэг жин=500 гр/ жин чанартай амтат мөөг түүж, 4 өдөрт нэг удаа борлуулж байна. Бүтээгдэхүүний өртөг нь 50 мянган юанийг давж, урьдчилсан тооцоогоор жилийн борлуулалтын хэмжээ 1.2 сая юанийг давна.

Жанжяхүөфан тосгон нь намын үүрээс удирдаж, хамтран эрхлэхээр дамжуулан жижиг мөөгийг том аж ахуй болгон хөгжүүлж, тосгоны иргэдийн орлогыг нэмэгдүүлж, тосгоны аж ахуйн хөгжлийн шинэ орон зайг нээжээ.

Найруулагч:Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж:ӨМӨС
Мэдээ үзсэн:412
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой