”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Улсын нийтээр хэрэглэх үг хэл, үсэг бичгийн боловсролыг бүх талаар ахиулах ба үндэстний цөөнхийн үг хэл үсэг бичгийг хамгаалах нь харилцан зөрчилгүй

Улсын нийтээр хэрэглэх үг хэл, үсэг бичгийн боловсролыг бүх талаар ахиулах ба үндэстний цөөнхийн үг хэл үсэг бичгийг хамгаалах нь харилцан зөрчилгүй

ХКН-ын 19-р их хурлын тайланд намын үндэстний бодлогыг бүх талаар хэрэгжүүлэн үндэстний бүлгэмдэл дэвшлийг гүнзгийрүүлж, Хятадын үндэстний хамтын цогцын ухамсрыг бат цогцолж, үндэстнүүдийн солилцоог чангатгаж, хамтаар бүлгэмдэн тэмцэж, хамтаар цэцэглэн хөгжихийг ахиулах хэрэгтэй гэж дурджээ. Хятадын үндэстний хамтын цогцын ухамсрыг бат цогцлоход, улсын нийтээр хэрэглэх үг хэл, үсэг бичгийг суралцан, эзэмших ба хэрэглэх бол чухал нөхцөл болох юм. Үг хэл нэвтрэх бол хүмүүсийн хоорондоо нэвтрэх чухал гогцоо болно. Нэг улсын соёл, нэг үндэстний нягтралын хүч нь үг хэлээр илэрдэг буюу дамжигддаг. Улсын нийтээр хэрэглэх үг хэл үсэг бичгийн боловсролыг бүх талаар чангатгаж, бүх үндэстнүүдийн солилцоо ууслыг бичиглэсэн гэрэл цацрангуй Хятадын соёл бол Хятадын үндэстний хамтын цогцын ухамсрыг бат цогцлохын чухал агуулга байж, үндэстний цөөнхийн үг хэл, үсэг бичгийг хамгаалахтай харилцан зөрчилгүй.

Хятад улсын хэдэн мянган жилийн түүхэн хөгжлийн явцад, үндэстнүүдийн ард түмний харилцаа солилцоо уусал, үг хэл үсэг бичгийг харилцан суралцах нь түүхийн уламжлал болсон байна. Үндэстний цөөнх төвлөрөн бүсийн хятад үндэстэн болон үндэстний цөөнх нь харилцан бие биенийхээ үг хэлийг суралцах нь иргэдийн харилцан ойлголцож нэвтрэлцэхэд ашигтай. Үндэстнүүдийн хамтаар хөгжихөд ашигтай. Бүх үндэстнүүд хооронд үг хэл соёлоо харилцан суралцах нь үндэстнүүдийн оюун ухаан, гүн ухаан, туршлагыг зэргийг харилцан суралцаж буй явдал юм. Энэ нь биднийг баялаг мэдлэгтэй, элбэг туршлагатай, ухаантай, хязгааргүй үнэ өртөгтэй болгох юм. Иймээс намын төв хорооноос улсын нийтээр хэрэглэх үг хэл үсэг бичгийг түгээх ажлыг чухалчлан, бодлого хууль дүрэм, суртал ухуулга, хяналт зэрэг талаар нэлээд олон зам шугамаар, улсын нийтээр хэрэглэх үг хэл үсэг бичгийг түгээн түүхт чанартай амжилт олжээ. Өвөр Монгол орон нь жишээч өөртөө засах орон болсны хувьд улсын нийтээр хэрэглэх үг хэл үсэг бичгийн боловсролын бодлогыг сайн хийх бол үндэстний бүлхэмдлийг нягтруулахын шаардлага мөн. Мөн ч үндэстний бүс нутгийн эе найртай нийгмийг бүтээн байгуулахын үндсэн урьтал юм. Өргөн олон ард түмэн үзэл санаа ойлголтоо гүнзгийрүүлж, улс төрийн зогсолтоо бататгаж, зөв бурууг ялган, улсын бодлогыг ойлгож, өөрийн ухамсраасаа дагаж, жишээч үйлдэл гарган, тэргүүн байранд явахыг биелүүлэх хэрэгтэй.

Улсын нийтээр хэрэглэх үг хэл, үсэг бичиг болон үндэстний цөөнхийн үг хэл үсэг бичиг нь зэрэгцсэн харьцаатай биш, гэвч суралцахад харилцан зөрчилгүй. Улсын үндсэн хууль ба хууль цаазаас үндэстнүүдийн улсын нийтээр хэрэглэх үг хэл үсэг бичгийг суралцахыг зоригжуулан, мөн ч үндэстний цөөнхийн үг хэл үсэг бичгийг суралцан хэрэглэж, Хятадын соёлыг нэн сайхан болгоно. Үндэстний цөөнхийн үг хэл үсэг бичиг бол үндэстний цөөнхийн өдөр тутмын амьдралын чухал харилцааны багаж, үндэстний соёлын чухал хэсэг, үндэстний хайр сэтгэлийн холбоос, улсын эрхэм дээд нандин соёлын нөөц юм. Нам ба улсаас үндсэн хууль зэрэг хууль цаазын тогтоолын дагуу, үндэстний цөөнхийн нь өөрийн үндэстнийхээ үг хэл үсэг бичгийг сурах хэрэглэх эрхтэй. Төвийн үндэстний ажлын хуралдаанаас, бүх үндэстнүүдийн соёлыг хамгаалах, уламжлах, шинийг санаачлахыг чангатгаж, соёлын үйлс, соёлын аж үйлдвэрийн зохицонгуй хөгжлийг ахиулан, Хятадын соёлын цэцэглэн хөгжихийг ахиулах хэрэгтэй, Үндэстний цөөнхийн шилдэг соёлын өвийг хамгаалах эрчмээ нэмэгдүүлэн, түүхийн дурсгалт зүйлийг хамгаалах төслийг хэрэгжүүлэн, үндэстний уламжлалт сонгодог зохиол, ардын аман зохиол, зан үйлийн соёл, үндэстний дуу бүжиг зэрэг биет бус соёлын өвийг авран хамгаалж, үндэстний цөөнхийн эртний ном бичгийг хамгаалах, аврах, хэвлүүлэх, судлах ажлыг сайн хийх хэрэгтэй гэжээ. Энэ нь үндэстний цөөнхийн соёлыг хамгаалах, уламжлах, хөгжүүлэхийн төлөө юм. Бид улсын нийтээр хэрэглэх үг хэл үсэг бичгийн боловсролыг бүх талаар чангатгах чухал их шийдвэрт бодлого байрлуулалтыг хэрэгжүүлж, бүх үндэстний олон түмэн улсын нийтээр хэрэглэх үг хэл үсэг бичгийг сурч, чадвараа нэмэгдүүлэн, хэв чанараа дээшлүүлэх хэрэгтэй.

Зохиогч:Ай Бэйжян
Найруулагч:....
Эх сурвалж:ӨМӨС
Мэдээ үзсэн:260
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой