”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 4590 юаний тэтгэмж

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 4590 юаний тэтгэмж

     Манай сурвалжлагын баг 09-р сарын 26-ны үдээс өмнө Өвөр Монголын Улаанцав хотын Дөрвөд хошууны Цагаанбулаг сумын Шантай багийн Жарантайнд очсон юм. Биднийг очиход Жарантай гэртээ байсангүй. Түүний ээж Тогоо настан биднийг хүлээн авлаа. 66 жилийн хавар намрыг элээж явахдаа зажны үс нь цайж эхэлсэн Тогоо настных өнөөдөр 300 гаруй бог малтай, арваад үхэртэй, тэгш цэмцгэр сайхан хүрээ хашаа, орон сууцтай овоо зэгсэн амьдралтай айл угтлаа.

  Гэхдээ амьдралд арван хуруу тэгшгүй гэдэгчлэн өрх тусгаарлаж айл болгосон Жарантай хүүгийнх нь амьдрал ерээс өөдөлж дэгжрэхгүй байгаад нь сэтгэл санаа нь их зовж байгаа тухайгаа  тэрээр бидэнд учирлаж байлаа.

Жарантай хоёр хүүхэдтэй. Гай газар доороос гэгчээр хүү нь багаасаа тархины гэмтэл авсан бөгөөд одоо хүртэл арваад наслахдаа хүний гараас бүрмөсөн салж чадаагүй. Энэ бүхэн Жарантайд маш их сэтгэл санааны ачаалал болж, ажил хөдөлмөр хийж амьдралаа өөд нь татахад нь сөргөөр нөлөөлж байлаа. Тиймээс нам засгаас Жарантайнхыг улсаас тэтгэлэг үзүүлэх ядуу буурай айлаар бүртгэж, төрөл бүрийн бодлогод хамруулсан байна.

    Тэдгээр ашигтай бодлогоос хоёрыг дурдвал, нэг нь соёл боловсролоор ядуурлыг бууруулах бодлого.

- Энэ талаар манай энд дээд шатнаас ядуу буурай гэр бүлийн оюутанд жил бүр 10 мянган юань, ахлах сургуулийн сурагчид 4850 юань, дунд сургуулийн сурагчид 2460 юань, бага сургуулийн сурагчид 2190 юаний тэтгэмж олгодог. Жарантайн хоёр хүүхэд энэ тэтгэмжийн мөнгийг хүртэж байна. Охин нь бага сургуулийн зургаадугаар он, хүү нь сургуульдаа бараг очдоггүй ба багш нь байнга гэрт нь ирч зааж сургадаг гэж бидэнтэй хамт яваа Шантай багийн намын үүрийн нарийн бичгийн дарга Журамтай ярьж байлаа.

Нөгөө нь, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст олгодог тэтгэмж. Энэ талаар  дарга Журамтай:

- Энэ айл хөгжлийн бэрхшээлтэй хүнээ гэртээ асарч байгаа болохоор жилд 1200 юаний тэтгэмж олгодог. Үүнээс гадна, амьдрал нь ядуу буурай бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэн учраас сар болгон амьжиргааны тэтгэмж болох 100 юань олгодог. Энэ нь жилдээ бас 1200 юань олгодог гэсэн үг гэж хэлж байлаа.

 

Зохиогч:НИЙТЛЭЛИЙГ Ё.ХИШИГБАЯР
Найруулагч:Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж:СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Мэдээ үзсэн:1084
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой