”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Ядуурлыг бууруулах талд Дөрвөд хошуу хэрхэн ажиллав

“Ядуурлаас ангижруулахуй – Хятад улс” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан цахим сурвалжилгын хүрээнд бид Улаанцав хотын Дөрвөд хошуугаар сурвалжлан явсан юм. Тус хошууны боловсролоор ядуурлыг бууруулах, эрүүл мэндээр ядуурлыг бууруулах болон “нүүлгэн шилжүүлэх” ажлыг эрчимтэй хийж байгаа нэлээд олон жишээтэй биечлэн танилцаад энэ тухай нарийн байдлыг ойлгохын тулд тус хошууны намын хорооны нарийн бичгийн даргын орлогч Лян Жыхуа даргатай ярилцсан билээ.

Улаанцав хотын Дөрвөд хошуу бол Өвөр Монголын хэмжээн дэх улсын зэрэглэлийн 31 ядуу хошуу шяний нэг. Маш ядуу 13 тосгоныг багтаасан нийт 78 ядуу баг, тосгон болон 8125 өрхийн 19083 иргэн ядуугаар бүртгүүлж байсан бол өнөөдрийг болоход 8072 өрхийн 18962 иргэний ядуурлыг бууруулж, 78 ядуу баг, тосгон бүрэн хэмжээгээр ядуурлаас ангижирсан байна. Ядуурах норм 11.7 хувиас буураад 0.075 хувь болсон бөгөөд 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр улсын зэрэглэлийн ядуу хошууны жагсаалтаас гарсан гэдгээ зарлажээ. Одоогийн байдлаар бүх хошууны хэмжээнд 53 өрхийн нийт 121 иргэн ядуурлаас хараахан ангижраагүй байгаа бол 10 дугаар сард болох хөдөлгөөнтэй менежментийн тохируулалтын үеэр бүх иргэдийг ядуурлаас бүрэн ангижруулахаар төлөвлөж байгаа аж.

Дөрвөд хошууны намын хорооны нарийн бичгийн даргын орлогч Лян Жыхуа

-Сайн байна уу? Та бидэнд Дөрвөд хошууны ядуурлаас ангижруулах ажлын ололт амжилтын талаар товч танилцуулах уу?

- 2014 оноос хойш Дөрвөд хошууны намын хороо, засгийн газар нь Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний ядуурлыг бууруулах ажлын талаарх чухал яриа болон Намын төв хороо, Төрийн зөвлөлийн ядуурлыг бууруулах ажлын талаарх шийдвэр төлөвлөгөөг сайтар хэрэгжүүлж, ӨЗО-ны намын хороо, Улаанцав хотын намын хорооны ажлын шаардлагын дагуу чинээлэг нийгмийг бүрэн хэмжээнд бүтээн байгуулах, ядуурлын эсрэг тэмцлийн эцсийн ялалтыг байгуулах ажлыг улс төрийн эрхэм зорилго, ард түмний амьжиргааны хамгийн чухал төсөл болгон ажиллаж байна. Зорилтот ядуурлыг бууруулах үндсэн стратегийг гүнзгий хэрэгжүүлж, “Хоёр зүйлд санаа зовохгүй, гурван зүйлийг баталгаажуулах” зорилгод анхаарлаа төвлөрүүлэн, “Тавыг нэгтгэх” бодлогын арга хэмжээг сайтар хэрэгжүүлж, тогтвортой ажлын арга хэмжээ, үр дүнгээрээ ядуурлын эсрэг тэмцлийн ялалтыг байгуулах, чинээлэг нийгмийг бүрэн хэмжээнд бүтээн байгуулах ажилд бат бөх суурийг тавьсан.

- Боловсролоор ядуурлыг бууруулах талд Дөрвөд хошуу хэрхэн ажиллаж байгаа вэ?

- Дөрвөд хошууны намын хороо, засгийн газар нь боловсролын салбарт анхаарал төвлөрүүлж, сургуулийн барилга байгууламж, биеийн тамирын ордон, тоног төхөөрөмж, сургуулийн хүрээний соёлын бүтээн байгуулалт зэрэг хүрээнд нийт 530 сая юанийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд 2017 онд үндэсний албан журмын боловсролын тэнцвэртэй хөгжлийн хяналтад хүлээн зөвшөөрөгдсөн. Ядуурлыг бууруулах эцсийн шатны ажлын явцад “Долоон зурвас төрийн бодлогын баталгаа”-гаар дамжуулан сурах насны хүүхдүүд ядуугаас шалтгаалж сургуулиа цуцалсан тохиолдол илрээгүй.

Тодруулбал, нэгт үндэсний албан журмын боловсролыг баталгаажуулах механизмыг хэрэгжүүлсэн. Уг хүрээнд давхардсан тоогоор нийт 10069 сурагч ашиг хүртэж, ойролцоогоор 9.8 сая юанийн тэтгэлэг хангав.

Хоёрт, хөдөө орон нутгийн сургуулиудад “Хоол хүнсийг сайжруулах” төлөвлөгөө хэрэгжүүлэв. Тус хүрээнд давхардсан тоогоор нийт 448 сурагч хамрагдаж, 340 мянган юанийн нөхөн олговор хангав.

Гуравт, сурах наснаас өмнөх хүүхдийн боловсролын баталгааг хэрэгжүүлэв. Давхардсан тоогоор нийт 4555 хүүхдэд тусламж үзүүлж, 10.62 сая юанийн төлбөрийг чөлөөлөв.

Дөрөвт, боловсролоор ядуурлыг бууруулах төрийн бодлогыг хэрэгжүүлэв. Бүртгүүлсэн ядуу өрхийн давхардсан тоогоор нийт 10528 хүүхдэд тэтгэлэг хүртээж, нийт 23.63 сая юанийг зарцуулав.

Тавд, итгэмжлэлтэй зээлийн бодлогыг хэрэгжүүлэв. Боловсролыг дэмжих 84.8 сая юанийн зээл хангаж, 6917 оюутныг тусалсан байна.

Зургаа, “Гурван төрлийн хөгжлийн бэрхшээлтэй” сурагчийн боловсрол хүртэх боломжийг баталгаажуулав. “Сурагч бүрд нэг хөтөлбөр” гэх зарчмын дагуу урьдчилан сэргийлэх, хянах арга бодлого хэрэгжүүлж, бүх хошууны хэмжээнд 36 хүүхдийг анги дагуулан, 22 хүүхдэд гэрт нь хүрч хичээл заах үйлчилгээ ханган, 20 хүүхдийг онцгой сургуульд суралцуулан, 5 хүүхдийн сурлагын жилийг сунгаж, 3 хүүхдийг сургуулиас чөлөөлснөөр байнгын оршин суугч иргэдийн дундах “Гурван төрлийн хөгжлийн бэрхшээлтэй” хүүхдүүдийг бүхнийг “Хувь хүнээс шалтгаалсан боловсрол, бодлого”-д хамруулсан байна.

Долоо, Нийгмийн хүчин зүйлээр ядуурлыг бууруулах бодлогыг хэрэгжүүлэв. Нийгмийн хүчин зүйлүүдийг идэвхтэй уялдуулан, нийгмийн хүчнүүд болон аж ахуйн нэгж, албан байгууллагуудын хандив тусламж зэрэг арга  барилаар нийт 7.63 сая юанийн тусламжийн санг бүрдүүлэн, эдийн засгийн бэрхшээлээс шалтгаалж хүүхэд сургуулиа зогсохгүй байхыг баталгаажуулсан байна.

- Эрүүл мэндээр ядуурлыг бууруулах талд?

- Эрүүл мэндээр ядуурлыг бууруулах “Гурвыг нэгтгэх” арга хэмжээг хэрэгжүүлж, эмнэлэгт хэвтэж эмнүүлээд “Ганц алхам” тооцоогоо хийх үйлчилгээг ханган, хошуу шяний зэрэглэлийн эрүүл мэндээр ядуурлыг бууруулах цэгээр үйлчлүүлэгчид “эхлээд эмнүүлж, дараа нь төлбөрөө төлөх” бодлогыг хэрэгжүүлсэн. Эрүүл мэндийн үзлэг, эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ, худалдааны даатгал, хүнд өвчний тусламж, бүрэн хэмжээний санхүүжилт, архаг өвчнийг эмчлэх зэрэг "Зургааг нэгтгэх" эмнэлгийн баталгааны тогтолцоог бий болгож, архаг өвчин, эм хүргэлт, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх зардлын нөхөн төлбөрийг 90 хувиас их болгон, ядуу иргэдийн өвчнөө эмнүүлэх хүндрэл бэрхшээлийг үр дүнтэй шийдвэрлэсэн байна. 2017 оноос хойш давхардсан тоогоор 29405 ядуу иргэдэд нийт 160 сая юанийн эмчилгээний зардлыг нөхөн олгосон тул эмчилгээний зардлаас шалтгаалж ядуурах магадлалыг үгүйсгэсэн байна.

Тодруулбал нэг, эрүүл мэндийн үзлэг. Ядуу иргэдийн өвчнийг эрт оношлох, эрт илрүүлэх, эрт эмчлэх зорилгоор үнэ төлбөргүй үзлэг шинжилгээнд хамруулж, нийт 2.3 сая юанийн хөрөнгө оруулалт хийжээ.

Хоёр, эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ. Эмнэлгийн даатгалд хамрагдвал нөхөн олговор өгөх бодлогыг бүрэн хэрэгжүүлж, ядуу иргэдийн оролцоог 100 хувьд хүргэв. Улмаар 4.37 сая юанийн нөхөн олговор хангасан ба давхардсан тоогоор 29405 хүний110 сая юанийн эмнэлгийн зардлыг даан төлсөн байна.

Гурав, худалдааны даатгал. Засгийн газраас ядуу иргэд нэгбүрийн өмнөөс 100 юанийн худалдааны нэмэлт даатгал төлсөн бол нийт 3.77 сая юанийн даатгал төлсөн байна. Уг даатгалын хүрээнд мөн давхардсан тоогоор 6792 хүний 7.33 сая юанийн эмнэлгийн зардлыг даан төлсөн байна.

Дөрөв, хүнд өвчний тусламж. Эмнэлгийн анхан шатны даатгалыг үндсэн дээр хүнд өвчний нөхцөл байдлыг үндэслэн нэмэлт тусламж үзүүлж, давхардсан тоогоор 14297 иргэдэд нийт 20.28 сая юанийн тусламж үзүүлэв.

Тав, бүрэн хэмжээний санхүүжилт. 9.92 сая юанийн эм эмнэлгээр ядуурлыг бууруулах санг байгуулсан бол үүнд хүнд өвчний 6.92 сая юань, архаг өвчний 3 сая юанийн санхүүжилт хамрагдана. Их хэмжээний эмнэлгийн зардал төлсөн ядуу иргэдэд тодорхой хэмжээний нөхөн олговор өгч, давхардсан 2822 хүнд нийт 3,99 сая юанийн тусламж үзүүлжээ.

Зургаа, архаг өвчний эмчилгээ. Нөхцөл боломжийг хангасан архаг өвчтэй иргэдэд гэр бүлийн гэрээт эмч нар эм хүргэж өгөх үйлчилгээ ханган, 3022 иргэнд нийт 6.01 сая юанийн өртөг бүхий эм хүргэсэн байна.

- "Орчин нөхцөл сайтай газарт нүүлгэн шилжүүлэх" ажлын тухай тайлбарлаж өгөх үү?

- 2016 оноос хойш Дөрвөд хошуу нь Улаанцав хотын хэмжээнд жижиг тосгонуудыг орчин нөхцөл сайтай газарт нүүлгэн шилжүүлэх ажлыг хошуучлан хийсэн. Уулархаг бүсийн хуучин дүүрэг, байнгын оршин суугч цөөн, зам харилцаа амаргүй зэрэг хоосон, хуучин тосгоныг нэгтгэж, зам нэвтрүүлэг дөхөм, хөгжлийн өргөн боломжтой, орчин нөхцөл сайтай төв тосгонд нүүлгэн шилжүүлж, тэднийг олон нийтийн үйлчилгээг хүртэхэд нь тусалсан. Уг ажлын хүрээнд 5092 өрхийн нийт 10800 хүнийг нүүлгэн шилжүүлсэн бол 2074 ядуу өрхийн 4678 иргэн хамрагджээ. Үүний улмаар 81 шинэ тосгонд 4651 өрхийн 9663 иргэнийг нүүлгэн шилжүүлсэн бол 1633 ядуу өрхийн 3841 иргэн хамрагдсан байна.

- Ядуурлаас ангижруулсан ололт амжилтаа хэрхэн бэхжүүлэх тухай төлөвлөгөөний талаар ярьж сонирхуулах уу?

- 2020 он бол чинээлэг нийгмийг бүрэн хэмжээнд бүтээн байгуулах төлөвлөгөөг биелүүлэх он, мөн ядуурлаас ангижруулах ажлын ялалтыг байгуулах эцсийн жил. Ядуурлыг бууруулах нь хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэх үндэс суурь, урьдал нөхцөл. Хөдөө орон нутгийн сэргээн хөгжүүлэх нь ядуурлыг бууруулах ажлыг бэхжүүлж, гүнзгийрүүлэх явдал юм. Дараагийн шатанд манай хошуу нь “Ядуу малгайгаа хаясан ч хариуцлагаа хаяхгүй, төрийн бодлогыг хаяхгүй, хяналт шалгалтаа хаяхгүй байх” шаардлагыг хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэх стратегийг хэрэгжүүлэхтэй уялдуулж, ядуурлыг бууруулах талд тууштай ажиллах болно.

Найруулагч:С.УРЬХАН
Эх сурвалж:Солонго мэдээллийн төв
Мэдээ үзсэн:698
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой