”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Хятад, Монголын хэвлэл мэдээллийн XI форум болж байна

Хятад, Монголын хэвлэл мэдээллийн XI форум болж байна.

    БНХАУ-ын Сэтгүүлчдийн холбоо, Монголын Сэтгүүлчдийн Нэгтдсэн эвлэлээс санаачлан, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэл, ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас хариуцан зохион байгуулсан “Хятад, Монголын Хэвлэл мэдээллийн XI форум” 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Бээжин, Улаанбаатар, Хөххот зэрэг 3 талбараас цахимаар холбогдох хэлбэрээр зохион байгуулагдлаа.

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэлийн  гүйцэтгэх захирал Э.Болортулга нээлтийн арга хэмжээг хөтлөн явуулав. ХКН-ын Төв хорооны Суртал ухуулгын алба, Бүх Хятадын Сэтгүүлчдийн холбоо, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэл, ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны удирдагчид, төлөөлөгчид болон хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллагын удирдагчид, сэтгүүлчид арга хэмжээнд оролцсон байна.

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгчийн түр орлон гүйцэтгэгч З.Боргилмаа, ХКН-ын Төв хорооны Суртал ухуулгын албаны даргын орлогч, Хятадын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн албаны дарга Шюй Линь, Монгол Улсын Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар, ХКН-ын ӨМӨЗО-ны хорооны байнгын гишүүн, Суртал ухуулгын албаны дарга Бай Юйган, Монгол Улсын Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл нар нээлтийн арга хэмжээнд зориулж үг хэлэв. Мөн форумд зориулж бэлтгэсэн цар тахлын эсрэг Хятад, Монголын хамтын ажиллагааны тухай “Жаргал зовлонгоо хамтатгаж, салхи бороог сөрөн урагшилъя” баримтат бичил киног сонирхсон байна.

“Цар тахлын үед сэтгүүл зүйд тулгамдаж буй сорилт, туршлага болон хамтын ажиллагаа” сэдвээр зохиогдож байгаа тус арга хэмжээний хүрээнд “Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ирэх арван жилийн хамтын ажиллагааны тунхаг” бичгийг зарласан бөгөөд цар тахлын хугацаанд хэрхэн ажилласан тухайгаа хоёр орны хэвлэл мэдээллийн төлөөлөгчид дүгнэж тайлагнасан байна.

   Монгол Улсын Гадаад харилцааны яамны Хөрш орнуудын газрын орлогоч дарга Н.Туяацэцэг “Цар тахлын үед Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагаанд тулгамдаж буй сорилт бэрхшээл” сэдвээр, БНХАУ-ын Сэтгүүлчдийн холбооны Олон улсын албаны дэд дарга Чэнь Тао “Үндсэн итгэл” сэдвээр, Монгол “Өдрийн сонин”-ы Хариуцлагатай нарийн бичгийн дарга Д.Оюунтуяа “Ковидын үеийн сонины мэдээлэл, хуримтлуулсан туршлага, сургамж” сэдвээр, Хятадын Өдрийн сонины Олон улсын албаны ахлах сурвалжлагч Чэнь Инчюань “Цар тахлын үеийн сэтгүүл зүйн хариуцлага, сорилт болон хамтын ажиллагаа” сэдвээр, МҮОНР-гийн “Хурд” мэдээний агентлагийн дарга Ч.Ариунболд “Өндөржүүлсэн бэлэн байдлын үеийн радиогийн мэдээ: Бэрхшээл, туршлага” сэдвээр, Синьхуа сайтын ерөнхий редакторын туслах Лю Хүн “Ер бусын үед ер бусын хариуцлага, цар тахлын үед хэвлэл мэдээллийн гол хэрэгслүүдийн хариуцлагаа хэрэгжүүлье” сэдвээр, МҮОНРТ-ийн тамгын газрын дарга Т.Батзориг “Корона вирус ба Монголын хэвлэл мэдээлэл” сэдвээр, ХТРТ-ийн Ази Африк бүс нутгийн төвийн Монгол хэлний редакцийн эрхлэгч Э.Гэрэлт “Цар тахлын үеийн хэвлэл мэдээллийн үүрэг роль” сэдвээр, МСНЭ-ийн Цахим сэтгүүл зүй хариуцсан дэд ерөнхийлөгч О.Ариунбилэг “Цар тахал, онцгой үеийн мэдээллийн сайтын мэдээлэл” сэдвээр, Өвөр Монголын Өдрийн сонины хорооны дэд дарга Лхамжав “Хэвлэл мэдээллийн хариуцлагыг чанд мөрдөж, ажил хэрэгч хамтын ажиллагааг ахиулан дэмжье” сэдвээр тус тус илтгэл тавив.

 

 

Найруулагч:УРЬХАН, БАНДИ
Эх сурвалж:"Солонго" мэдээллийн төв
Мэдээ үзсэн:3913
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой