”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Хөдөө аж ахуй, мал аж ахуйн үйлдвэрлэлийн 11 давуу тал, онцлог шинж чанарыг бий болгоход анхаарч ажиллаж байна

Өвөр Монгол орон хөдөө аж ахуй, мал аж ахуйн үйлдвэрлэлийн 11 давуу тал, онцлог шинж чанарыг бий болгоход анхаарч ажиллаж байна

    Сурвалжлагч ӨМӨЗО-ы Хөдөө аж ахуй, мал аж ахуйн газраас мэдээлснээр одоогийн байдлаар Өвөр Монгол орон эрдэнэ шиш, сүүн бүтээгдэхүүн зэрэг хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн 16 бүс, эрдэнэ шиш, саалийн үнээ, махны чиглэлийн үхэр, махны чиглэлийн хонь зэрэг 16 давуу талтай, онцлог шинжтэй үйлдвэрлэлийн бүлгийг байгуулахад хүчин чармайлт гаргаж буй. Мөн "Тэнгэрийн хишигт Бортохой", Шилийн голын хурууд, бяслаг зэрэг бүс нутгийн олон нийтийн брэндүүдийг хөгжүүлж, "Мэн буюу Монгол" брэндийн өндөр чанартай бүтээгдэхүүнийг улс орондоо болон дэлхийд сурталчилсаар байна.

ӨМӨЗО-ы Хөдөө аж ахуй, мал аж ахуйн газрын Зах зээл, мэдээллийн хэлтсийн дарга Хөү Яньбин:

- Өвөр Монгол орон хөдөө аж ахуй, мал аж ахуйн нөөцөөр баялаг, ашиг тустай, шинж чанар сайтай хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний тоо хэмжээ ихтэй бөгөөд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний ногоон, органик, үндэсний газар зүйн чанартай төлөөлөх бүтээгдэхүүний  нийт тоо 1686-д хүрчээ.

     -  Өвөр Монгол орон хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний давуу тал, давуу талтай хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн бүс, аж үйлдвэрийн бүлгийн барилга байгууламж, бүс нутгийн нийтийн брэндүүдийн уялдаа холбоотой хөгжлийг идэвхтэй дэмжсэн. Брэндийн үр ашиг илэрхий байна. Өвөр Монгол орон өнөөг хүртэл хөдөө аж ахуйн гаралтай онцлог шинж чанартай есөн давуу талтай. Шилийнголын тал нутгийн махны чиглэлийн хонь, Хорчин үхэр, Улаанцав аймгийн төмс, Хэтао буюу Бортохойн наранцэцэг зэрэг онцлогт газруудыг "Хятадын онцлог шинж чанартай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний давуу талтай газар" гэж тодорхойлсон байдаг. Хөххот хотын Хорингэр шяний саалийн үнээ, Алшаа аймгийн Алшаа Зүүн хошууны Алшаа хос бөхт тэмээ, Тунляо хотын Кайлу шяний улаан чинжүү зэрэг Өвөр Монголын Өөртөө Засах Орны 10 бүсийг ӨМӨЗО-ы хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэх давуу талтай газраар тодорхойлов.

Өвөр Монгол орон тариалалт, тэжээн үржүүлэх стандартыг чандлан мөрдөж, үйлдвэрлэлийн орчин ба газар тариалан, мал аж ахуйн  бохирдлын эх үүсвэрийн орчны бохирдлын хяналтыг бэхжүүлж, газар тариалан, мал аж ахуйн бүтээгдэхүүний чанарын хяналтыг бэхжүүлэн, хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний бүс нутгийн олон нийтийн брэнд, компаний брэнд, бүтээгдэхүүний брэндийг бий болгож байна. Нэмж дурдахад, Өвөр Монгол орон бас хөдөө аж ахуй, мал аж ахуйн янз бүрийн үзэсгэлэн, үйлдвэрлэл, маркетингийн хэлэлцэн тохирох уулзалт зэрэгт найдан хөдөө аж ахуй, мал аж ахуйн бүтээгдэхүүнийг сурталчлах ажлыг үргэлжлүүлж, ингэснээр брэндийн нэр нөлөө улам бүр нэмэгдсээр байна.

Найруулагч:Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж:Синьхуа агентлаг
Мэдээ үзсэн:493