”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Хэзээ шүршүүрт ороход тохиромжтой вэ?

Шүршүүрт орох гэдэг нь ариун цэврээ сахих нэгэн хэлбэр бөгөөд өглөө шүршүүрт орох нь бүтэн өдрийн турш сэргэг байхад тусалдаг бол орой шүршүүрт орох нь бүтэн өдрийн ядаргаагаа тайлж, тайвшрах боломжийг олгодог. Гэвч өдрийн аль цагт усанд, шүршүүрт орох нь илүү тохиромжтой байдаг юм бол? Энэ нь эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар арьс харшлын эмчийн зөвлөгөөг танд хүргэе.

Шүршүүрт орох гэдэг нь ариун цэврээ сахих нэгэн хэлбэр бөгөөд өглөө шүршүүрт орох нь бүтэн өдрийн турш сэргэг байхад тусалдаг бол орой шүршүүрт орох нь бүтэн өдрийн ядаргаагаа тайлж, тайвшрах боломжийг олгодог. Гэвч өдрийн аль цагт усанд, шүршүүрт орох нь илүү тохиромжтой байдаг юм бол? Энэ нь эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар арьс харшлын эмчийн зөвлөгөөг танд хүргэе.

Үнэндээ өглөө болон орой шүршүүрт орох нь тодорхой хэмжээний ялгаатай байдаг бөгөөд аль аль нь өөр өөрийн гэсэн үүргийг гүйцэтгэнэ.

Өглөөний хүйтэн шүршүүр 5-10 минут үргэлжилж, сэргээх үйлчилгээтэй.

Харин оройны шүршүүр нь тайвшруулах үйлчилгээтэй байдаг юм.

Өдөрт хэдэн удаа шүршүүрт орох хэрэгтэй вэ?

Хачирхалтай нь тогтмол шүршүүрт орох нь дархлааг суллаж, арьсны хамгаалалтыг үгүй хийдэг байна.  Хүйтний улиралд арьс хэт мэдрэмтгий болдог учир маш амархан үрэвсдэг. Бүлээн ус болон савангийн нөлөөллөөр ийнхүү үрэвсэх явц илүү хурдан өрнөдөг. Үүнээс гадна алчуур ч сөргөөр нөлөөлөх нь бий.

Хүйтний улиралд:

Өдөрт нэг удаа усанд орох

Оройн цагаар усанд орох

Угаагч бодисны хэрэглээг багасгах хэрэгтэй.

Шүршүүрт орсон тохиолдолд багадаа нэг цагийн дараа л гадаа гарах боломжтой. Учир нь арьс агаарын температурын өөрчлөлтийг тэр даруй мэдэрч хариу урвал үзүүлэх болно. Халуун усанд дэвтсэн гүйцэт хатаагүй арьс тэр даруй хөлдөх юм.

Өглөө шүршүүрт орох нь:

Ажлын өдөр өглөө шүршүүрт орох нь маш чухал байдаг бөгөөд бүхий л өдрийн турш таныг эрч хүчээр хангаж, цусны эргэлтийг сайжруулж, мэдрэлийн эсийг сэргээж өгнө. Үүнээс гадна өглөөний шүршүүр нь бүтэн өдрийн турш хуримтлагдсан өөх, тосыг биеэс арилгана. Ялангуяа зуны улиралд агаарын температур өндөр байх үед шөнийн цагаар хөлсний булчирхай маш идэвхитэй ажилладаг юм.

Өглөө халуун, хүйтэн ус хослуулж шүршүүрт орох нь эрүүл мэндэд тустай.  Биеийг чийрэгжүүлээд зогсохгүй, хамгаалах, дархлаа тогтоох үүргийг гүйцэтгэнэ. Гэхдээ энэ хэв маягт дасаагүй хүн чийрэгжүүлэх арга замаар усанд орох гэж яарах хэрэггүй.  Бага багаар усныхаа халууныг өөрчилж, биеэ дасгаарай.

Орой шүршүүрт орох нь:

Бүтэн өдөр завгүй ажилласны эцэст оройн цагаар шүршүүрт орох нь таныг тайвшруулж, ажлаас тань холдуулж өгөх болно.  Бүлээн ус нь бүтэн өдрийн турш хуримтлагдсан бохирдол, тоос, ядаргааг тайлахад туслана. Үүнээс гадна бүлээн усанд орох нь булчин сулруулж, бат бөх нойрсоход таатай нөлөөтэй. Орой унтахын өмнө арьс арьчилгаа заавал хийх шаардлагатай байдаг. Учир нь  бүтэн өдрийн турш бидний арьсан дээр их хэмжээний нян, тоос тоосонцор, тос хуримтлагддаг. Ийнхүү удаан хугацааны турш арилгахгүй байх нь арьсыг хэт их бохирдолд хүргэж, үрэвсүүлдэг байна.

Найруулагч:ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:СААК
Мэдээ үзсэн:716
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой