”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Чэнь Шуаньжү буюу уран зургийн “Данаавал”

Чэнь Шуаньжү буюу уран зургийн “Данаавал”

Хорчин зүүн гаран дунд хошуу нутагтай Чэнь Шуаньжү Өвөр Монголын багшийн их сургуулийн уран зургийн дээд сургуулийн уран сийлбэрийн танхимын эрхлэгч, Өвөр Монголын уран сийлбэрийн судалгааны нийгэмлэгийн нарийн бичгийн дэд дарга. Түүний “Цэцгийн хэлтэст бороо” нэртэй бүтээл нь 37 дахь удаагийн Япон улсын хэмжээний сийлбэрийн үзэсгэлэнд сонгогдож, “Нуур” нэртэй бүтээл нь Окаямагийн 58 дахь удаагийн уран зургийн үзэсгэлэнд сонгогдон Хотын даргын шагнал хүртсэн. “Сүхээгийн саарал” бүтээл нь ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн уран зургийн үзэсгэлэнгийн III зэрэглэлийн шагнал авсан. “Эмнэг сургасан нь” бүтээл нь мөн ӨМӨЗО-ы Уран сийлбэрийн судалгааны нийгэмлэгийн оны үзэсгэлэнд сонгогдсон ба хоёрдугаар зэрэглэлийн шагнал хүртсэн гээд түүний амжилтыг тоочоод баршгүй.

Олон олон бүтээл нь 2007 оноос хойш ӨМӨЗО ба БНХАУ-ын уран зургийн үзэсгэлэнд сонгогдсон. Ялангуяа, “Данаавал - салалт” бүтээл нь 2017 онд Өөртөө засах орон байгуулагдсаны 70 жилийн ойн шинэ хүн, шинэ бүтээлийн үзэсгэлэнгийн шилдэг шагнал хүртжээ. 2019 оны 03-р сард “Хятад улсын Бээжингийн олон улсын уран зургийн хос жилийн үзэсгэлэн” болон 09-р сард болсон арван гурав дахь удаагийн улсын хэмжээний уран зургийн бүтээлийн үзэсгэлэнд сонгогдож, тухайн оныхоо 12-р сард Хятад улсын уран зургийн ордноос түүний тус бүтээлийг ордондоо үлдээж цуглуулгын гэрчилгээ олгосон байна.

Өнгөрсөн зууны эхээр зохиогдож дуулагдсан энэхүү “Данаавал” дуу нь Данаавал гэг, Жинь Шян ангаа хоёрын цэвэр ариун хайр дурлалын түүхэн дуу юм. Үг, аяын сайхнаар, эрх чөлөөт хайр дурлалын төлөө тэмцсэн ариун цэвэр санааг илтгэснээрээ он улиран дуулагдсаар иржээ.

Одоо ардын дуу “Данаавал” нь Чэнь Шуаньжүгийн уран гараар өөр нэгэн төрлийн урлагийн хэлбэрээр амилж, дахин нэг удаа хүмүүсийн сэтгэлд хүрээд байна. Чэнь Шуаньжү:

- Энэ дууг сонсох бүрт тэр хоёрын үерхэж дассан, салж хагацсан гуниг, дахин уулзсан баяр бахдал нь нүдэнд харагдах шиг. Цаг үеийн ороо бусгай, өнгөрсөн нийгмийн хуучин ёс зэрэг олон талын шалтгаанаас тэр хоёрын цэвэр ариун дурлал хайр гунигт байдлаар төгссөн нь намайг гуниглал, харамсал, хачин их догдлолд автуулж байсан. Данаавал өөр сонголтгүй болсноор албаны цэрэг армид мордоход Жинь Шян үдэхээр ирж Данаавалтай уулзсан тэр мөчийн салж ядсан байдал нь мэдээж тэр хоёрын сэтгэлд мөнхрөн үлдсэн биз ээ. Ийнхүү би “Данаавал - салалт” бүтээлийг зохион бүтээхдээ яг энэ салалтын мөчийг сонгож, том чулуунд тэр хоёрыг нэгэн цогц болгон сийлж, дээр нь маш хөнгөн хэдэн зураас, угалзаар урлаж, тэр хоёрын чин үнэнч хайр дурлалыг илтгэхийг зорьсон юм.

Чэнь Шуаньжү 1996 оноос тусгай сийлбэрийн урлагийг сурч, зохион бүтээж эхэлснээс хойш сийлбэр урлагийг багтаасан төрөл бүрийн урлагийн бүтээлийг өөрийн сэтгэлгээгээр зохион бүтээвэл сая бусдын сэтгэлд хүрч чадна гэдэг зарчмыг баримталсаар ирэв.

Тэрээр Өвөр Монголын урлагийн урсгалд өөрийн хэв маягаа баримталж, зохион бүтээх явцдаа өөрийгөө сорин, хайр дурлал ба урлагийн хэлбэрийн туршлагыг гүнзгий хуримтлуулдаг. Урт удаан цаг хугацааны хичээл зүтгэлээр өөрийн гэсэн урлагийн хэв маягийг бүрдүүлж, энэ хэв маягаа улам тодруулж иржээ. Энэ нь түүний мэргэжил нэгтнүүдийнхээ урлагийн бүтээлд өгсөн үнэлэлт юм.

Өвөр Монголд төрж өссөн Чэнь Шуаньжүгийн зүрх сэтгэл, цусанд нь энэ нутгийн байгаль орчин, өв соёл нэвт шингэсэн төдийгүй, цаг ямагт түүний сэтгэлийг догдлуулж, зохион бүтээлд нь уудлаад дуусашгүй сэдэв материал нь болж байдаг. Тэрээр Хорчин ардын дуу бол баярлахдаа баярлаж, хайрлахдаа хайрлаж, хорсохдоо хорсдог гүн сэтгэлээс ундардаг аялгуу болохоор урлагийн гайхамшигтай, мөнхийн хүчтэй байдаг. Түүнтэй адил монгол үндэстний уран зохиол, ардын үлгэр домог зэрэг бол бүгд үндэстний соёл урлагийн эрдэнийн сан юм. Үүнд уудлаад дуусашгүй эх баялаг нуугдаж байна. Миний бие сийлбэрчин болсны хувьд энэ соёлоо өөр нэгэн урлагийн хэлбэрээр илрүүлэх нь үүрэг хариуцлага минь юм.

Чэнь Шуаньжү өөрөө “Сүхээгийн саарал” бүтээлдээ их хайртай. Мэдээж, “Сүхээгийн саарал” бүтээл нь ардын дундах морин хуурын тухай домог үлгэр юм. Агуулга нь Сүхээгийн хайртай саарал морийг Ван ноён эзэрхэж авахад Сүхээ аргагүй саарал морио Ван ноёнд өгөөд гэртээ харив. Харин саарал морь нь Ван ноёны санаагаар болохгүй эзнийхээ хойноос тэмүүлнэ. Санасандаа хүрч чадаагүй хэрцгий зугтааж давхисан саарал морины араас ноён хүн томилон түмэн зэв мянган сумаар харвуулав. Мянга түмэн сумыг шувталж шархадсан саарал нь өөрийн эзэн Сүхээгийн дэргэд буцан ирж, эзнийхээ өвөрт эцсийн амьсгалаа хураажээ. “Сүхээгийн саарал” сийлбэр нь Сүхээ бие дүүрэн зэвтэй зугтаж ирсэн хайртай саарлынхаа хүзүүнээс тэвэрч эмгэнэн зовж байгаа байдлыг том гурвалжин хэлбэрээр сийлээд морь болон хүний хоорондох үнэнч хайр сэтгэлийг илэрхийлсэн байна. Саарал морины нулимс хурсан нүдний гунигт харц буюу түүний биед шигдсэн сумыг сийлж бүтээхэд Чэнь Шуаньжөүгийн сэтгэл ч Сүхээгээс дутахгүй зовсон биз ээ.

- Олон хүмүүс надаас та сийлбэр урлагаар ажиллаад хорь гаруй жил болж байна, Япон улсад ч олон жил суралцаж хол явж ихийг үзлээ гэхэд таны сийлбэрийн зохион бүтээл чинь ерөөс монгол үндэстний түүх соёлтой нягт холбоотой байна. Энэ чинь хэт нарийн сэтгэхүй биш үү гэж асуудаг. Үнэндээ яг эсрэгээрээ. Би хол явж ихийг харснаас сая бид өөрийн үндэстнийхээ соёлын охь содыг тодруулахад төдийлэн хүрэлцэхгүйгээ мэдлээ. Айлаас эрэхээр авдраасаа эр гэдэг үг бий. Манай өөрийн авдарт ховор эрдэнэ их байна. Бид өөрийн үндэстнийхээ соёлын охийг уламжлан үлдээх хэрэгтэй. Үндэстнийхээ түүх соёлоо өөрөө сайн мэдэж байж сая бусдад таниулж чадна. Энэ бол манай энэ үеийн хүмүүсийн заавал хийх хэрэгтэй түүхт үүрэг хариуцлага юм.

Энэ бол түүний хорь гаруй жилийн турших сийлбэр урлагийн зохион бүтээл ерээс монгол үндэстний түүх соёлтой салшгүй холбоотой хатуу баримтлал төдийгүй, Хятад улсын уран зургийн ордон түүний “Данаавал - салалт”-ыг хураан хадгалсны цаад учир байж таарна. Хятад улсын уран зургийн ордны хураан хадгалдаг бүтээлд бодит баримжаа гэж байхгүй. Гэхдээ заавал урлагийн гоо сайхныг харуулж чадсан, үндэстний онцлогтой сайхан бүтээл байхыг шаарддаг.

Өвөр Монголын Багшийн их сургуулийн Уран зургийн дээд сургуулийн багш Бао Гү Ин:

- Чэнь Шуаньжүгийн сүүлийн жилүүдийн зохион бүтээлүүд уугуул соёлын хамгийн анхны байдалд буцаж, эрдэмтэн хүний ёсоор монгол үндэстний түүх, соёл иргэншил, шашин зэрэг соёлын гүнд хадгалагдаж байгаа уламжлалт сийлбэр урлагийн онцлогийг судалсан. Хүннүгийн хүрэл сийлбэр, чулуун хүн зэрэг балар эртний биет урлаг нь түүний бүтээлд дахин орчин үеийн гоо сайхны илэрхийлэл болсон. Энэ түүний өнөөдрийн урлагийн бүтээлийг зохион бүтээж байгаа оньс юм гэж үнэлсэн байна.

Зохиогч:ШЮ ХУА
Найруулагч:Д.МӨЧИР
Эх сурвалж:Солонго мэдээллийн төв
Мэдээ үзсэн:516
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой