”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Хорвоод хосгүй монгол хувцас чимэглэл

Хорвоод хосгүй монгол хувцас чимэглэл

Өвөр Монголын үндэстний хувцас засал нь Хөлөнбуйрын тал нутгаас Хан тэнгэр Алшаа хүртэл цэцэг мэт мяралзаж харсан бүхний харааг мялаана. Хувцас заслыг нэг үндэстний соёлын толь хэмээн ойлгож болох мэт санагддаг. Өвөр Монголын үндэстний хувцас засал нь монгол үндэстний хувцас засал чимэглэлээр гол болгож, монголчууд амьдралын явцад олон төрлийн хувцас засал чимэглэлийг урлан бүтээж, өвөрмөц соёлын им тэмдгээр монгол үндэстний хувцас засал чимэглэлийгн агуулга, ид шидийг гайхуулна.

Тал нутгийн соёлын им тэмдэг

Өвөр Монголд оршин амьдарч байгаа адил бус аймаг угсаатны хувцас чимэглэл нь өөр өөрийн онцлог шинжээ хадгалсаар иржээ. Оршин амьдарч байгаа байгаль орчин, үйлдвэрлэл амьдралын зөрүү, үндэстнүүдийн хоорондох солилцоогоор дамжин Өвөр Монголын хувцас чимэглэл нь Хөлөнбуйрын ой шугуйн тал нутгийн соёл, Шармөрөн Ляохэ голын урсгал, Монь уулын хагас цөлөрхөг тал нутгийн соёл, Ордосын өндөрлөгийн цөлөрхөг тал нутгийн соёл, Алшаагийн элс манхан тал нутгийн соёл хэмээн 6 соёлын тойргийг бүрдүүлжээ.

Хөлөнбуйрын ой шугуйн чийглэг тал нутгийн соёлын тойрогт Барга, Буриад, Өөлөн зэрэг гурван аймаг угсаатан голлон амьдардаг. Барга хувцас чимэглэлд балар эртний соёл, эх байгаль, амьтан ургамлыг шүтэн биширсэн соёлын шинж хадгалагдаж, шугуйн орон ба нүүдэлчин үндэстний хэв намбыг хамт нь шингэжээ. Буриад хувцасны энгэрийн гурван эмжээрийн цэнхэр өнгө нь мөнх тэнгэрийг төлөөлж, улаан өнгө нь айл гэр, угсаа аймгийн гал голомт, хар өнгө нь хөрст газрыг төлөөлдөг.

Шилийнголын тал нутгийн соёлын тойрогт Үзэмчин, Авга, Сөнид, Цахар зэрэг аймаг угсааг хамарч байдаг. Нүүдэл соёлын уугуул соёлын элементийг хадгалж байдаг эрэгтэй хувцас чимэглэл нь морь унахад хамгийн тохиромжтой бөгөөд эр хүний цог сүлдийг харуулдаг. Үзэмчин хувцас чимэглэлд монголчуудын эртний уламжлалт ёс заншил хадгалагдаж, зуны улиралд үзэмчин цагаан тэрлэг өмсдөг нь “Юаний судар”-т тэмдэглэгдсэн монголчуудын хаан эзнээс энгийн иргэн хүртэл цагаан сарын шинийн нэгэнд цагаан өнгийн дээл өмсдөг ёс заншлаа уламжилж буй гэдэг.

Шармөрөн Ляохэ голын урсгал дагуу соёлын тойрогт Залайд, Хорчин, Найман, Ар Хорчин, Баарин зэрэг нэлээд олон аймаг угсаатны оршин амьдрах явцад монгол үндэстний уламжлалт хувцас чимэглэлээ хадгалахын зэрэгцээ эмэгтэйчүүдийн хувцас чимэглэлд монгол соёл ба манжийн соёлын органик уялдааг харуулж, өөрийн уламжлалт хатгамал урлагийн онцлог шинжийг хадгалж байгаа юм.

Ордосын өндөрлөг бол эзэн Чингисийн ариун сүнс мөнх оршиж байгаа газар орны хувьд энэ хувцас чимэглэл нь Дархадуудаар төв болгож, төв эрхэмсэг байдаг. Эмэгтэйчүүдийн хувцас чимэглэл нь ордны соёлын өв уламжлалыг хамгаалсан болохоор гоё сайхан бөгөөд эрхэмсэг онцлог шинжийг хадгалжээ. Далад, Хангин, Үүшин, Отогийн хувцас чимэглэл нь янз загвар, оёдол урлалын хувьд нарийн ялгаатай боловч Ордосын өндөрлөгийн цөлөрхөг тал нутгийн соёлын хувцас чимэглэлийн нийтлэг онцлогийг харуулжээ.

Монь уулын ар өвөр дэх хагас цөлөрхөг тал нутгийн соёлын тойрогт Дөрвөд, Түмэд, Урад, Дархан Муумянган зэрэг аймаг угсаа оршин амьдарч байдаг. Мал аж ахуйн соёл ба тариалах соёл уялдсанаар хувцас чимэглэлийн хувьд өөрийн онцлогоо бүрдүүлжээ. Дөрвөд хувцас чимэглэлээр жишээ татахад эрэгтэй хувцас нь уужуу элбэг, эмэгтэйчүүдийн хувцас чимэглэл нь эрхэмсэг онцлог шинжийг тодруулсан байдаг.

Алшаагийн элс манхан тал нутгийн соёлын тойрогт Торгууд, Хошууд, Халх зэрэг аймаг угсаа оршин амьдарч байдаг. Тэд өөр өөрийн хувцас чимэглэлийн уугуул соёлын элементээ бүрэн хадгалж, хувцас чимэглэл нь төв эрхэмсэг, гоо сайхан байдаг. Эрэгтэйчүүдийн өвч биеийн чимэглэлд малгай нь олон янз байж, эмэгтэйчүүдийн толгойн засал нь эвэрт заслын шинжтэй юм. Монгол үндэстний хувцас чимэглэл нь толгойн засал, тэрлэг, гутал зэргийг хамарсан хувцас чимэглэл юм. Энэ нь аймаг угсаа, янз хэлбэр, хийц бүтэц, нэр дуудлагын талд ялгаатай бөгөөд орон нутгийн өвөрмөц онцлогтой. Эмэгтэйчүүдийн толгойн чимэглэлд эвэрт засал, хатгуур засал, унжуурга, даруулга, гэзгэн гэр хэмээн хуваадаг. Барга, Буриад, Халхчууд эвэрт чимэглэл зүүдэг. Хорчин, Ар Хорчин, Бааринд хатгуур засал чимэглэл зүүдэг. Авга, Сөнид, Цахар, Түмэд, Дархан Муумянганд унжуурга чимэглэл зүүдэг. Эрэгтэйчүүдийн малгайн хувьд тойруул малгай, тоорцог малгай гэх мэтийн олон янз байх ба орон нутгийн дуудлага нь ч өөр өөр байдаг. Монголчууд дээл тэрлэгээ өмсөхөд заавал гутал өмсдөг. Гутлын хувьд булигаар гутал, сөөхий гутал, өөтөн гутал, махай гэх мэт олон янз хэлбэртэй. Монголчууд эрэгтэй хүнийг бүстэй гэж, хуримласан эмэгтэй хүнийг бүсгүй гэдэг. Бүс бүслэх нь таван цулыг хамгаалж, бүсэнд хүний сүг сүнс оршиж хийморийг бэлгэддэг хэмээн үздэг юм.

Өвөр Монголын хувцас чимэглэлийн баялаг чанар хүмүүсийг гайхшруулна. Өвөр Монгол 2009 оноос дөрвөн жилийн хугацаанд 50 гаруй хошуу шяньд судалгаа хийж, 600 гаруй нутгийн мэргэжилтэн, малчин түмнийг сурвалжлан монгол үндэстний 28 аймаг угсаатны уламжлалт хувцас чимэглэлийн үндсэн загварыг тогтоож, бүх аймаг ястны 108 иж бүрэн хувцас чимэглэл болон 34 иж бүрэн толгойн засал чимэглэлийг авран хамгаалах зорилгоор урлаж бүтээж нандигнан хадгалсан байна. 2014 онд “Монгол үндэстний хувцас чимэглэл” улсын зэрэглэлийн биет бус соёлын өвөөр бүртгүүлжээ.

Дэлхийн тавцанд солонгорсон монгол гоёл

Орчин үеийн монгол хувцас чимэглэл нь дэлхийн хувцас чимэглэлийн соёлын хүрээлэнд өнгө ялгаран дэлгэрсэн соёлын цэцэгс юм. Нүүдэлчин үндэстний хувцас чимэглэлийн уугуул элементээ уламжлан хадгалсан суурин дээр шинэ цаг үеийн урсгал элементийг уусгаж, дэлхийн тавцанд өөрийн сайхан төрхөө гайхуулна.

2018 оны 09-р сард “Торгоны зам дээр хүсэл мөрөөдлөө хатгаж, уран дархан болох мөрөөдлөө биелүүлэх” Өвөр Монголын хувцас чимэглэлийн урлагийн содон бүтээлийн үзэсгэлэн болж, сайхан сайхан монгол хувцас чимэглэл дэлхий дахины нүдийг хужирлалаа. Хятадын олон улсын хувцас чимэглэлийн долоо хоногийн /2019 он/ үйл ажиллагаанд Алшаагийн Юйрүн болон Наранцэцэг нар өөрийн бүтээсэн Алшаагийн Халх, Хошуудын уламжлалт монгол хувцас чимэглэлээрээ оролцож, Алшаа монголчуудын хувцас чимэглэлийн соёлын ид шидийг анх удаа дэлхийн тавцанд дэлгэн харуулжээ.  

2018 оны 08-р сард анхны монгол үндэстний хувцас ба малгайн засал чимэглэлийн дизайны уралдаан нь “Шинэ цаг үе, шинэ урсгал, шинэ амьдрал” хэмээх гол сэдвийн хүрээнд Хөххотноо болов. Хуримын ёслолын хувцас, цагийн урсгал дагасан хувцас, спортын хувцас, ажлын хувцас, малгайн засал чимэглэлд уламжлал ба орчин үеийн гоо сайхны элементийг зэргээр харуулсан байна.

Сүүлийн жилүүдэд Өвөр Монгол монгол үндэстний хувцас чимэглэлийн соёлын онолын судалгаа ба үйлийн алхаагаа хурдасган, сургалт, шинжилгээ судалгаа ба аж үйлдвэрийг зохицуулан хөгжүүлэх шинэ хэлбэрийг бий болгон, монгол хувцас чимэглэлийг амьдралд оруулж, цагийн урсгалыг дагасан, дэлхийд таниулах, нөлөө тусгалаа өргөтгөх талд идэвх санаачилгатай ажиллаж байна. Өвөр Монголын үндэстний шилдэг соёлыг уламжлан харуулж, соёл аялал жуулчлалын нөөцийг гүнзгий уудлан соёл аялал жуулчлал уусан хөгжихийг ахиулах ба монгол хувцас чимэглэлийн төрөл тэмдэг, дэлхийд танигдах ахицыг нэмэгдүүлэхийн төлөө 17 дахь удаагийн монгол хувцас чимэглэлийн соёлын наадам ба монгол хувцас чимэглэлийн уралдааныг тун удахгүй зохион байгуулах гэж байна.

Өвөр Монголын үндэстний хувцас чимэглэл нь тал нутгийн ард түмний сайн сайхан амьдралд итгэл зориг нэмж, улсын дотоод ба гадаадын хүмүүсийн бахархлыг улам бүр татаж, дэлхийн хувцас чимэглэлийн соёлд өнгө гялбаа цацруулна.

Зохиогч:Навч
Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:ӨМӨС
Мэдээ үзсэн:245
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой